Өвөл болохоос өмнө амжуулаарай: Хүйтний улиралд нэн даруй хийх ёстой 7 ажил

0

Намрын улирал хүйтэн агаар авчрахгүй ч байрны нэмэлт төлбөр төлөхөд хүргэдэг. Энэхүү нийтлэлийг уншсаны дараа та гэрээ хэрхэн дулаан байлгаж сурахаас гадна гэрийнхээ тохиромжтой дулааныг хадгалахад бага зардал гаргаж сурна.

1. Паарныхаа цаана дулаан ойлгогч тавь

Гялгар ойлгогч нь гэрт дулааныг түгээнэ. Ийм ойлгогч шууд хэрэглэхэд бэлдсэн ч байгаа эсвэл өөрөө ч хийж болно. Өөрөө хийхийн тулд танд мөнгөлөг цаас болон полирекс төрлийн материал хэрэгтэй. Ингээд л боллоо. Паарныхаа ард тавихад гэрийн дулаан 3 дахин нэмэгдэнэ.

 

2. Цонхны наалт

Хуванцар цонхонд наадаг дулаан хадгалах наалт гэж та урьд нь сонсож байсан уу? Мэдэж байх ёстой байсан юм даа. Маш хэрэгтэй зүйл. Дулаан алдалтыг зогсооно, цонхонд цан цохихоос хамгаална, тэр ч бүү хэл гэрийг хортой хэт ягаан туяанаас хамгаална.

 

3. Гадна хаалгаа дулаал

Харамсалтай нь энэ ажлыг мэргэжлийн хүмүүст даатгахаас өөр аргүй болоод байна. Аз болж танд танидаг барилгачин эсвэл таны нөхөр алтан гартай бол – сайн хэрэг боллоо. Бусад өөр тохиолдолд мэргэжлийн үйлчилгээ авахгүй бол нөхцөл байдлыг бүр ч дордуулж орхино.

 

4. Тагтыг дулаал

Хэрвээ танайх тагттай бол бас тагтандаа хаалт хийлгээгүй байгаа бол ямар их дулаан алдаж байгааг төсөөлж байна уу? Дулаанаа алдахгүйн тулд тагтанд хаалт хийлгэж, тагтыг мөн дотроос нь нэн даруй дулаалах хэрэгтэй. Ингэснээр та гэрээ дулаан байлгаад зогсохгүй дуу чимээг ч багасгаж чадна.

 

5. Гадна дулаалга

Шууд анхааруулж хэлэхэд энэ дулаалгын арга нь хямд төсөр зүйл огт биш шүү. Гэхдээ нэг удаа хийлгэсэн байхад олон жилийн турш дулааныг мэдрэх болно. Зөвхөн гадна ханыг бус хэрвээ дээд давхар бол дээврээ ч гэсэн дулаалах шаардлагатай. Бас орцны үүдний хаалгыг ч дулаалах хэрэгтэй. Үр дүн нь таны хүлээлтээс давна – байшин тэр аяараа дулаахан болно. Энэ төрлийн дулаалгыг та ганцаараа бус харин хөршүүдээ татан оролцуулж хийх нь зүйтэй.

 

6. Паарны дулаан тохируулга

Дулаан тохируулга – маш хэрэгтэй зүйл. Ийм тохируулга суурилуулснаар та гэрийнхээ дулааныг өөрөө тохируулах боломжтой болно. Гадаа дулаахан байвал паараа багасгаад бага мөнгө төлөх боломж ч бий. Хүйтрээд ирвэл дулаанаа нэмээд гэртээ сайхан дулаахан өвөлжиж болно.

 

7. Дулааны тоолуур

Уг төхөөрөмж тийм ч их үнэтэй биш. Энэ тоолуурыг суурилуулаагүй бол та цонх, хаалгаа хичнээн дулаалаад ямар ч нэмэргүй. Нэмэлт дулаалга таныг тухтай өвөлжүүлнэ, гэхдээ хэмнэлт гаргаж чадахгүй. Дулаан тохируулагчтай тоолуур – энэ л мөнгө хэмнэх цорын ганц арга.

Ид хүйтэн эхлэхээс өмнө гэрийнхээ дулаалгын талаар дахин нэг сайтар бодоод үзээрэй. Дулаан явах мянган лан гэж үг байдаг даа.

32
ХөөрхөнХөөрхөн
11
ГайхмаарГайхмаар
6
ГоёГоё
5
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
2
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Elffox Js

    Elffox Js

    2018/10/25 at 17:13

    Б. Өлзиймаа

  2. Энхтайван Мөнхзул

  3. Bulgan Bulgan

  4. П. Баяржавхлан

    П. Баяржавхлан

    2018/10/25 at 20:13

    Iim tsonhond naadag gyalgar bdg bolowuu

  5. Chuluunbaatar Bolorchuluun

    Chuluunbaatar Bolorchuluun

    2018/10/25 at 22:08

    Bayar Bayar

  6. Bayartsetseg Battogtokh

    Bayartsetseg Battogtokh

    2018/10/26 at 06:54

    Khumaa Gulgun Халиун Золоо

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *