Арслангийн ордгүйгээр амьдрал яагаад уйтгартай, хүнд хэцүү болдгийг илтгэх 12 шалтгаан

5

Арслан – бусдаас онцгой орд. Тэд захирангуй бөгөөд бүгдийг хяналтандаа байлгах хүсэлтэй ч гэлээ бас тэр болгон хүмүүсийн сайн мэддэггүй өөр чанарууд ч гэсэн байдаг ажээ.

Үнэнч, шударга, найдвартай бас амьдралд хайртай – сайн эцэг эх бөгөөд насан туршийн үнэнч хань болж чадна. Хүний хань ижил байна уу, амраг байна уу хамаагүй – тэд өөрсдийнхөө хүлээсэн үүргийг найдвартай биелүүлж чаддаг.

Арслангуудыг яагаад хайрлах ёстой вэ:

Тэд үнэнч

Арслангийн ордныхон маш үнэнч бөгөөд шударга хүмүүс. Тэд хэзээ ч ямар нэгэн ашиг харж хэн нэгэнтэй үерхэхгүй эсвэл өөрийнхөө ямар нэгэн “асуудал”-ыг шийдүүлэхийн тулд хүнтэй танилцахгүй.

Энэ бүгдээс гадна Арслангийнхан урт хугацааны жинхэнэ үерхлийг илүүд эрхэмлэнэ. Цугтаа хүнд хэцүү замыг туулсан эсвэл туулахад бэлэн хүнийг тэд жинхэнээрээ хайрлаж, үнэлж хүндэлж явдаг. Шаардлагатай үед тэд дуугүй ч байж чадна. Мөн тэдний хажууд найз нарыг нь хэн нэгэн доромжилж муугаар хэлбэл харин ч дуугүй байхгүй, найз нараа өмөөрсөн шиг өмөөрдөг хүмүүс. Тэд өөрийнхөө “гэр бүл”-ийн хүмүүсийг байнга хамгаална, ялангуяа огт хамаагүй гадны хүмүүсээс.

 

Тэд амбицтай

Арслангийнхан – амбиц өндөртэй хүмүүс. Тэд тэмцэх дуртай, өөртөө биелүүлэхэд амаргүй зорилго тавина, тэр зорилгодоо хүрэхийн тулд юуг ч даван туулахад бэлэн. Хамгийн гол нь – тэд өөрсдийгөө юу хүсээд байгаагаа сайн мэддэг, тэгээд эцсийн мөчид юунд хүрэхээ ч тэд сайн ухаарсан байна.

Тэд өөрсдийгөө шилдгийн шилдэг гэдгийг сайн ойлгож мэдэрсэн улс. Хэрвээ нэг удаа амжилтад хүрч чадаагүй бол дараа дахин үзээд л алдана. Хэрвээ дахиад бүтэлгүйтсэн бол дахиад л үзнэ, гэхдээ одоо бол илүү өндөр зорилготой, улам их эрч хүчтэй үзнэ. Тэд өөрсдийнхөө зорилгод хүрэхэд хэн тусалж дэмжсэнийг хэзээ ч мартахгүй. Бусдын тусламж дэмжлэгт тэд талархал илэрхийлж чадна. Шударга байгаа биз дээ?

 

Арслангийнхан найдвартай

Амбицтай – энэ бол Арслангийнхны хамгийн чухал чанар биш гэж хэлж болно. Тэдний хамгийн онцгой чанар бол – найдвартай байдал юм. Арслангийн ард байгаа эмэгтэй ч бай, эрэгтэй ч бай хамаагүй өөрийгөө чулуун хананы ард байгаа мэт л найдвартай мэдрэмж төрдөг байна.

 

Арслангийнхан бусдад итгэл найдвар өгдөг

Арслангийнхан – та ямар нэгэн зүйлд итгэлгүй байгаа бол Арслангийн ордныхноос зөвлөгөө авахаар хандаж болно. Саяхан миний нэг найз тогоочийн сургууль төгссөн, одоо өөрт таарах ажил хайж байгаа. Өөрийнхөө бизнесийг эхлүүлэхээс өмнө Чикаго хотын нэгэн ресторанд ажиллаж үзмээр байна гээд байдаг. Гэсэн ч тэр эцсийн шийдвэр гаргах тал дээр эргэлзсээр л байгаа юм.

Яг энэ үед түүнд өгсөн зөвлөгөө гэвэл, хүн өөрөө туршиж үзэхгүй бол хэрэгжих боломжтой эсэхийг хэзээ ч мэдэхгүй гэж хэлсэн. Энэхүү зөвлөгөө түүнийг сайхан ажилд ороход нь тусалсан юм. Одоо тэр өөрийнхөө бизнесийг эхлүүлэхэд бараг бэлэн болчихсон доо. Дараа удаа шийдвэр гаргахдаа эргэлзээд байвал бас л над дээр ирнэ.

Яагаад гэвэл би  зүгээр л Арслангийн орд, би ойр дотнын хүмүүс минь аз жаргалтай байгаасай гэж хүсдэг.

Тийм ч учраас найз нөхөд эсвэл хамаатан садангууддаа “өгзөг дээр нь нэг алгадаж өгөөд” эцсийн шийдвэр гаргахад нь тусалдаг. Тэдний хүсэл зорилгодоо хүрэхэд тэднээс маш их хүч, хөдөлмөр шаардана гэдгийг хэлдэггүй. Тэднийгээ мөрөөдөл рүүгээ эргэж харалгүйгээр л алхаасай гэж хүсдэг юм.

 

Арслангуудтай дандаа хөгжилтэй байдаг

Арслангийн ордныхны бас нэгэн гол чанар – эргэн тойрныхондоо маш их анхаарал тавьдаг. Арслан тасалгаанд орж ирлээ, хэн нэгэн түүнийг анхаарахгүй байвал тэр маш их сэтгэлээр унана. Тийм учраас тэд маш сонирхолтой эсвэл хөгжилтэй түүх ярьж явдаг, тэд бусдыг инээлгэх маш дуртай.

Би, өөрөө жишээ нь, миний ээж Олимпийн наадамд бараг оролцоход хүрсэн тухай түүхийг ярьдаг юм. Даанч ээжид допинг илрээд. Ээж уурандаа багтарч үхэхдээ өөр гимнастикчийн хөлийг хугалчихаж билээ гэж би ярина.

Бүгд л амаа ангайлгаж миний ярьсан түүхийг сонсоод л, гэнэт ухаан орцгоож надаас ийн асууна: “Тэгээд, үнэн яриад байгаа юм уу?” Би асуултанд нь асуултаар хариулна: “Энэ чухал юм гэж үү эсвэл сонирхолтой түүх ярьж өгч байгаа нь чухал уу?”.  Бид эргэн тойрныхонтойгоо цагийг сайхан өнгөрүүлэхийг хүсдэг. Биднийг хайрлахгүй юм аа гэхэд ядаж хүндэлж байхыг хүснэ.

 

Арслангийнхан амьдралыг хайрлаж хүндэлнэ

Арслангийнхан амьдралд үнэхээр хайртай тул  юу ч хийхэд бэлэн буюу тэд шинэ зүйл туршиж үзэх, шинэ туршлага суух, шинийг үзэж харах гээд урьд хожид үзэж, туршиж байгаагүй болгон руугаа хошуурна.

Бид гудамжны шинэ хоол идэж үзнэ, уул руу авирна, виски шимээд тэнгэрт харвах оддыг ширтэн сууна. Бид онгоцыг шүтэн биширнэ, болдогсон бол өдөр болгон хаа нэгтээ өөр газар руу аялмаар. Бидний амьдрал дандаа тод томруун байгаасай гэж хүсдэг, боломж нь байдаг бол ч.

Арслангууд – тав тухынхаа бүсийг орхиж явахаас айхгүй тийм л хүмүүс. Бид санхүүгийн аюулгүй байдлыг эрхэмлэхгүй, бусад хүмүүс шиг мөнгийг нэгдүгээрт тавих хүмүүс бид бишээ. Энэ хэлсэн үгэнд минь хэн нэгэн гомдсон бол уучлаарай, гэхдээ энэ бол үнэн.

 

Бид гэгээлэг тал байдаг гэдэгт дандаа итгэдэг

Арслангийнхан – эргэлт буцалтгүй өөдрөг сэтгэлтэй хүмүүс. Тэд ид зунаар төрсөн, өөрөөр хэлбэл санаа зовох зүйлгүй, тайван, мэдрэг бас баяр баясгалантай улиралд төрцгөөсөн. Тэгэхээр та элдэв зүйл эргэцүүлж бодолгүй нэг л зүйлийг мэдэж байх ёстой: тэдний өөртөө итгэх итгэлийг нь зүгээр ч нэг амархан хугалчихаж чадахгүй шүү.

 

Бид ямар ч хүнд байдлаас гарах арга зам олно

Бидний зарим нэг найз нөхөд (жишээ нь, Охин эсвэл Матрынхан) биднийг бодвол маш их зохион байгуулалттай байдаг. Төлөвлөлт биднийг бүр дарамталж орхино. Бид ямар нэгэн найруулгагүй “амьдрал”-аар амьдрахад бэлэн бөгөөд үүндээ ч баяртай байж чаддаг.

Бидний цор ганц итгэдэг бөгөөд чухал гэж боддог зүйл бол – яг одоо, энд зөв сонголт хийж чаддаг байх. Бид огцом шийдвэр гаргахдаа дуртай. Хэрвээ бид төлөвлөөгүйгээс болж ямар нэгэн таагүй зүйл тохиолдвол бидний баттай мэдэж байгаа нэг зүйл бий: бид яаж ийж байгаад л гарах арга зам олно. Бид асуудлыг дандаа л шийдэж чадаж байсан.

 

Арслангийнхан таньтай байнга илэн далангүй байдаг

Арслангийнхан худлаа ярих нь маш ховор. Тэд ойр дотнын хүмүүстээ худлаа ярихгүй, хэзээ ч үгүй шүү. Тэгээд бас нэг чухал зүйл: Арслангийнхан өөрөө өөрийгөө ч хуурахгүй. Тийм учраас хэн нэгний эзгүйд хов жив ярихгүй, муу хэлэхгүй. Хэрвээ бидэнд ямар нэгэн зүйл таалагдахгүй байгаа бол шууд нүүрэн дээр нь үнэнээ хэлэх хүч чадал байгаа болно.

 

Бид гайхалтай харилцаатай улс

Арслангууд – энд тэнд явахдаа танил олонтой, тэгээд ч хүнтэй найзалж нөхөрлөхдөө чадамгай. Арслангууд – нийгмийн эрвээхий л гэсэн үг. Хэнтэй ч, хаана ч, ямар ч сэдвээр яриа амархан эхлүүлж чадна. Харин дараа нь ямар ч асуудалгүй харилцаагаа гүнзгийрүүлж урт удаан харилцаа бий болгодог.

Ийм л учраас хэрвээ танд асуудал үүссэн бол тусламж дэмжлэг авахаар Арслангийнханд хандаарай гээд байгаа юм. Таны асуудлыг шийдэхэд тусалж чадах “нэг танил” түүнд байж л байгаа шүү.

 

Бид бүхий л зүрх сэтгэлээрээ хайрладаг

Арслангийн зүрх – чин сэтгэлээсээ, халуунаар, эргэлт буцалтгүй, хэзээ ч урвахгүйгээр дурлаж хайрладаг зүрхтэй хүмүүс. Бид өөрийнхөө зүрх сэтгэлд бат итгэдэг, хайрласан бол – хатан хаан шиг хайрлана. Тийм учраас таныг хайрлаж байгаа хүн Арслангийн орд бол – тэр надад хайртай болов уу юу үгүй гэж бодож өөрийгөө зовоох ямар ч хэрэг байхгүй. Хэрвээ тэр танд хайргүй байсан бол яагаад ч хуурамч жүжиг тоглох хүн биш шүү. Надад итгээрэй.

Бидний сэтгэл зүрхийг дүрэлзүүлж чадахгүй хүний дэргэд бид байж чадахгүй. Харамсалтай нь бид хайр халамжийнхаа хариуг яг л адилхан байхыг хүсэмжилдэг юм.

 

Бид төрсөн өдрөө баяр хөөртэй тэмдэглэх гэж жилийн сайхан улиралд төрсөн

Шударга л байцгаая: төрсөн өдөр тэмдэглэхэд хамгийн таатай хугацаа бол долдугаар сарын сүүлээс наймдугаар сарын дунд хүртэл үе. Гадаа дулаахан, нартай, найз нөхдүүд хотоос гарч шорлог хийж идэхийг тэсэн ядан хүлээнэ. Хэзээ вэ гэж үү? Мэдээж бидний төрсөн өдрөөр.

Ямар нэгэн тэмдэглэлт эсвэл баярт үйл явдлыг зохион байгуулах үүргийг бид хүлээх дуртай, өөрсдийнхөө баярыг ч эртнээс төлөвлөж бэлддэг. Тэгэхээр та өөрөө Арслангийн орд эсвэл найз, амраг, нөхөр эсвэл аав тань гээд ойр дотнын хэн нэгэн энэ ордных бол та азтай юм – баярлаад л байж дээ. Та найдвартай гарт оржээ.

181
ХөөрхөнХөөрхөн
36
ГоёГоё
15
Ха ХаХа Ха
13
ТэнэглэлТэнэглэл
7
ХарамсалтайХарамсалтай
5
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
4
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Munkhbat Ulziikhutag

    Munkhbat Ulziikhutag

    2018/10/25 at 13:53

    BaGi Bts

  2. Sochin

    2018/10/26 at 11:47

    Minii medeh arslan bol ashig honjoo haigch, amia bodson archaagui oiriin bodoltoi huuhen baidag shde ihenh ni taarahgui bna

  3. Зочин

    2018/12/14 at 19:41

    Яг үнэн бна даа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *