Би одоо ямар өвлийн ноосон цамц сонгохоо сайн мэддэг болсон – дулаахан, загварлаг байх ёстойгоос гадна хамгийн гол нь…

1

Хүйтний улирал ирэхийн зэрэгцээ гоо бүсгүйчүүд өвлийн хувцсандаа санаа тавьж эхэлдэг. Халуун дулаан хувцас – свитер болно.

Свитер – эрэгтэйчүүд төдийгүй эмэгтэйчүүд ч өмсөх дуртай хувцас. Свитер нь хүйтний улиралд маш хэрэгтэй, мэдээж өвлийн хүйтэнд танд дулаан бэлэглэнэ.

Эмэгтэйчүүдийн моодны свитер

Свитер нь хэрэглээ өргөнтэй, гэхдээ тэр болгон зөв сонгож авч чаддаггүй. Свитер нь гоёмсог байх ёстой, өмсөхөд загварлаг харагдуулах ёстой, бас бусад хувцастайгаа зохицсон байх ёстой. Бас эхнийхээ угаалтаас унжиж сунахгүй байх ёстой, мөн долоо хоногийн дараа бөөстөөд эхэлбэл хэрэггүй эд болно. Бас нэг анхаарах ёстой зүйл бол – таныг дулаацуулах ёстой.

Энэ хэцүү сонголтыг хийхэд танд бид туслахаар шийдсэн юм. Энэ өвлийн хүйтэнд таныг даарахаас хамгаалах бас чамин харагдуулах тэр л свитерийг сонгож өмсөөрэй. Материал маш чухал үүрэг гүйцэтгэнэ шүү.

1. Свитерийн дулаацуулах үүргийг авч үзвэл нууц нь маш энгийн – зөвхөн ноосон свитер сонгож авна эсвэл бага зэргийн синтетик утасны материалтай байж болно. Сонсоход маш амархан байгаа биз, гэхдээ бодит амьдрал дээр төвөгтэй л дөө.

Сонголтыг төвөгтэй болгож байгаа зүйл бол “ноос” гэх нэрийн дор 6 төрлийн утас байдаг: төрөл бүрийн амьтдын ноосоор хийсэн, утас болгон өөрийн онцлогтой, өмсөхөд эдэлгээ даах эсэх нь ч өөр өөр.

2.

3. Хүйтний улирлыг энэ хувцасгүйгээр давж гарна гэдэг бэрх

4.

5. 6 төрлийн ноос байдаг гэж дээр хэлсэн: хонины, мериносын ноос, кашмер /ноолуур, альпака, мохер, мөн маш дулаахан гэхдээ ширхэг бүдүүнтэй тэмээний ноос, бас зөөлөн гэхдээ өндөр үнэтэй ангор (туулайн ноос). Эдгээр төрлийн ноос нь өөрийн гэсэн онцлогтой, гадаад өнгө төрх бас үнээрээ ялгагдана.

6.

7. Ноосон свитер (хонины, альпак, меринос, шотланд хонь, мохер) цэвэр орцтой бол хүйтнээс хамгаална мөн “хөлөргөх нөлөө” нь бага. Энэ тохиолдолд свитер синтетик материалтай бусад төрлийн свитерийг бодвол өмсөж байгаа эзнээ хөлөргөхгүй, дулаахан байлгаж чадна.

8.

9. Сайн чанарын материалтай свитер – багаар бодоход 70 хувийн ноос агуулсан байх ёстой. Нэмэлт материалын хувьд 30 хувиас хэтрээгүй байх ёстойг анхаараарай. Бас синтетик материал багагүй зовно: эластан болон вискоз, жишээ нь свитерийг зөөлөн бас уян болгодог, харин полиэстер болон акрил нь хатуу болгоно.

10.

11. Акрил, полиамид, полиэстрерийн орцтой свитер өвлийн хүйтэнд үнэхээр тохиромжгүй сонголт юм шүү.

Халуун дулааныг муу хадгална, хөлөргөх тул хөлс эргээд дааруулахад хүргэнэ. Өөрөөр хэлбэл хөлсөндөө цохиулах аюултай юм.

Синтетик утас нь бат бөх хэмээгддэг. Магадгүй эдэлгээ даах байдал нь синтетик материалын цорын ганц давуу тал нь байх. Синтетик даавуугаар хийсэн свитер цамц өмсөхөд хэд хэдэн таагүй шинж тэмдэг шууд мэдрэгдэнэ – биеэс гулсана, амархан үрчийнэ, арьстай харьцахаараа эвгүй мэдрэмж төрүүлж загатнуулдаг.

12.

13. Танд таалагдсан свитерт цэвэр ноос бас синтетик утас орсон байвал татгалзах шалтгаан болохгүй. Цэвэр ноосон утас нь свитерийг дулаахан бас биед зөөлөн байлгана, харин синтетик орц нь эдэлгээг уртасгана.

14.

15. Свитер хэрэглээ өргөнтэй гэдэг үүднээсээ, мөн өнгөний сонголтууд ч гэсэн арвин байдаг. Сонгодог хувилбарт хар, цагаан, саарал, элсэн, бор, хүрэн өнгө, гэхдээ өөр бусад өнгөнүүд ч гэсэн өөрийн эрхгүй анхаарал татна.

Шинэ свитер авахдаа өөртөө байнга нэгэн асуултыг тавьж байх хэрэгтэй: хаашаа явахдаа энэ цамцыг өмсөх вэ? Хэрвээ ажилдаа өмсөх гэж байгаа бол зөөлөн өнгөтэйг сонгоорой. Хэрвээ аялал зугаалганд явах гэж байгаа бол өнгө нь төрөл бүрийн байх нь зүйтэй – сонгодог цагаанаас тод ягаан хүртэл. Энэ тохиолдолд зөвхөн таны сонирхол л шийднэ дээ.

16.

17. Свитер нь жийнсэн өмд, банзал бас өмдтэй гайхалтай зохицно, гэсэн хэдий ч тухайн улирлын загварыг мөн бодолцох хэрэгтэй болдог.

Жишээ нь, хоолойтой том нэхээстэй свитер зөвхөн өвлийн хүйтэнд өмсөхөд илүү тохиромжтой. Ийм цамц өмссөн байхад ороолт ороох хэрэггүй болно эсвэл дотуур нь нимгэн цамцны ч хэрэггүй шүү.

Харин V хэлбэрийн нимгэн свитер нь ажилдаа өмсөхөд илүү тохиромжтой, дотуур нь нимгэн сорочкон цамц өмсөөрэй.

18.

19. Свитерийг зөвхөн ноосон утсаар л хийдэг гэж бодож явдаг бол андуурч байна гэж хэлмээр байна. Свитерийг мөн хөвөн даавуу, торго зэргээр ч хийнэ.

Ийм свитер дулааны хувьд гайхагдаад байхгүй ч гэлээ ажилд өмсөхөд маш тохиромжтой, пиджакны дотуур өмсөөд үзээрэй, үнэхээр ажил хэрэгч загварыг гаргаж чадна.

20.

21. Зөв свитер сонгож байгаа эсэхдээ итгэлтэй байхын тулд ярлык дээрх материалыг нь сайтар уншиж танилцаарай. Бас сайн чанарын хувцас дор хаяж хоёр ярлыктай байдаг шүү: нэг нь хоолойн дээрээ (үйлдвэрлэсэн компани, цуглуулгын нэр, хэмжээг заасан), нөгөө нь дотор талдаа (хэмжээ, даавууны орц, арчлах зааварчилгаа).

Залхууралгүй эдгээр ярлыкийг бүгдийг нь уншиж танилцаарай. Та юунд мөнгө төлж байгаагаа мэдэж байх ёстой шүү дээ.

 

Зөвлөгөө

Шинэ свитер худалдаж авахаасаа өмнө нэг зүйлийг сайтар анхаарч харахыг хичээгээрэй: хувцсанд татагдсан утас, сунасан хэсэг байх ёстой, оёдол нь жигд байх ёстой. Шинэ свитер ямар ч тохиолдолд бөөстөөгүй байх ёстой – хэрвээ бөөстсөн байвал уг свитерийг олон удаа өмсөж үзсэнийг илтгэнэ эсвэл чанаргүй утсаар оёжээ гэж ойлгоорой.

Бидний танд танилцуулсан энэ хэрэгтэй мэдээллийг найз нөхөдтэйгөө заавал хуваалцаарай, тэд ч гэсэн свитерээ зөв сонгож авна.

2
ГоёГоё
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Sarah Sarah

    Sarah Sarah

    2018/12/19 at 05:15

    bi zuvhun nooluur umsdug

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *