2015 оны шилдэг 15 нарны шил

0

Урин дулаан зун цаг ирж хүн бүр л нарны шил зүүж эхэлдэг. Үүнтэй холбогдуулан зөвхөн танд зориулан энэ оны хамгийн шилдэг 15 нарны шилний жагсаалтыг сонирхуулж байна. Үнэ, загвараараа ялгаатай эдгээр шилнүүдийг хамтдаа сонирхоцгооё.

Komono Urkel

Үнэ: 50$
Urkel нь дугуй араамтай, аялагчдад зориулсан шил юм. Араам нь ууссан алаг өнгөтэй учраас илүү онцгой харагдуулж байна.

2015 оны шилдэг 15 нарны шил 1

Sunski Madronas

Үнэ: 55$
Австралид очиж далайд тавцангаар гулгах гэж байгаа бол энэ шил яг тохирно. Резинэн, бат бөх энэхүү шил нь далайн эрэг хавиар адал явдал хайгчдад яг тохирно.

2015 оны шилдэг 15 нарны шил 2

TRAVELER by TOMS Dalston

Үнэ : 68$
Хүн бүрийн дуртай хүнлэг энэрэнгүй гутал үйлдвэрлэгч компанийн бүтээсэн нарны шил. Аялагчдын загвартай тус шил нь олон өнгөний сонголттой бөгөөд резинэн материалаар хийгдсэн тул бат бөх байх болно.

2015 оны шилдэг 15 нарны шил 3

Arnette Biscuit

Үнэ: 70$
Тэшүүрээр гулгаж, далайд тавцангаар гулгах гэж байгаа бол туйлын тохиромжтой.

2015 оны шилдэг 15 нарны шил 4

Sunpocket II

Үнэ: 75$
Араам нь сонгодог загвартайн дээр эвхэгддэг учир адил загварын бүтээгдэхүүнээс эрс ялгарна. Бүрэн эвхэгддэг, нисгэгч загварын хар шил 75$ гэдэг бол гайхалтай хэрэг.

2015 оны шилдэг 15 нарны шил 5

Smith Lowdown

Үнэ: 100$
Смит хараа зүйн газар спортоор хичээллэдэг хүмүүст онцгойлон зориулан тус шилийг бүтээжээ. Нөлөөнд автдаггүй линз, хамарт эвтэйхэн зөөлөвчтэй тус шил нь бусад компанийн спортын шилнүүдээс илүү.

2015 оны шилдэг 15 нарны шил 6

Oakley Frogskin

Үнэ: 100$
Бүтээсэн загваруудаараа байнга гайхашруулж байдаг тус компанийн энэхүү шилний линз нь маш чанартай учраас энэ үнэ нь яг тохирно.

2015 оны шилдэг 15 нарны шил 7

Vint & York Fairbanks

Үнэ: 130$
Нисгэгч загварын шилийг буруу хийхэд үнэхээр амархан байдаг ч уг компани үнэхээр төгс зохион бүтээжээ. Минималист загвар, даруухан хөх өнгийн араам нь зарим хүнд Миами хотыг санагдуулж магадгүй юм.

2015 оны шилдэг 15 нарны шил 8

Raen Saint Malo

Үнэ: 135$
Хамгийн энгийн зүйлс үргэлж гайхалтай байдаг. Бага зэргийн үзүүртэй, дугуй араамтай, хар линзтэй төгс бүтээл.

2015 оны шилдэг 15 нарны шил 9

Capital Bonnie & Clyde

Үнэ: 145$
АНУ-д загварыг нь гаргаж, үйлдвэрлэсэн уг шилний араам нь Капитал брендийнх бөгөөд яст мэлхийний өнгө бүхий энэхүү загвар нь гар аргаар үйлдвэрлэсэн гэртэйгээ худалдан авагчиддаа хүрч байна.

2015 оны шилдэг 15 нарны шил 10

Ray-Ban Clubmaster

Үнэ: 150$
Энэхүү шилийг аялахдаа ч тэр, ер нь хэдийд л бол хэдийд зүүхэд тохиромжтой. Та тун догь харагдана гэдэгтээ итгэлтэй байж болно.

2015 оны шилдэг 15 нарны шил 11

Steven Allen Newport

Үнэ: 165$
Нисгэгч загварын шилтэй төстэй хэдий ч араам нь арай өөр загвартай гарчээ. Шилний загварыг төгс гэхээс өөр юу гэхэв. Хурц шар өнгийн целлюлоз ацетат болон титанаас бүрдэнэ.

2015 оны шилдэг 15 нарны шил 12

Shwood Francis Titanium

Үнэ: 189$
Модон араамтай шил үйлдвэрлэдэг гэдгээрээ алдартай хэдий ч, энэ удаад арай өөр шилийг та бүхэндээ танилцуулж байна. Чамархай хэсгийг хатуу мод, үлдсэн хэсгийг нь титанаар бүтээжээ.

2015 оны шилдэг 15 нарны шил 13

Persol 714

Үнэ: 350$
Стийв МкКвийний таашаасан шил. Өөр тайлбар илүүц биз ээ.

2015 оны шилдэг 15 нарны шил 14

Silver Lining Phosphorous

Үнэ: 375$
Мөнгөөр өнгөлсөн, фосфортой хамгийн дээд зэргийн шил. Араамны загвар нь ер бусын, дээд зэрэглэлийн материалаар хийгдсэн энэ шил таныг эрхэмсэг харагдуулах болно.

2015 оны шилдэг 15 нарны шил 15

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. И.Ф Оргил

    И.Ф Оргил

    2015/06/17 at 10:39

    Гайхалтай

  2. Зочин

    2015/06/17 at 14:48

    Сэтгэгдэл *Ямар хачин шилнүүд вэ дандаа эмо юму бруно марс шиг стилтэй гаруудын шил байна хип хоп маягийн баруун бараан арьстнуудын шил байна уу.

  3. Зочин

    2015/06/17 at 17:27

    Сэтгэгдэл ali ni ch taalgdahgui bn neg heviin

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *