2025 онд дэлхий ямар байхыг зөгнөсөн 8 зөгнөл

0

Ирэх 10 жилд гарах 8 үсрэнгүй өөрчлөлтийг бид жагсаалаа. 2025 он гэхэд манай дэлхий ямар болсон байх бол? За ингээд бүгдээрээ жагсаалтыг сонирхоцгооё.

8. Blockchain

Bitcoin бол Blockchain дээр үндэслэдэг. Шууд, аюулгүй дижитал дамжуулалт хийх боломжийг олгож байдаг. Үүнийг зохион бүтээгч Marc Andreesen өөрийн бүтээлээ сайжруулахын тулд олон арван сая долларын хөрөнгө оруулалтыг хийсэн ба өөрийн бүтээлээ интернэттэй дүйхүйц чухал ач холбогдолтой зүйл гэж үздэг ажээ. Бид дундын зуучлагчгүйгээр төлбөр тооцоо, ямар ч шимтгэлгүй мөнгөн шилжүүлэг хийх тухай ярьж байгаа бөгөөд ирэх 10 жилд энэхүү үйл явц нь байдаг л зүйл болсон байх болно.

2025 онд дэлхий ямар байхыг зөгнөсөн 8 зөгнөл 2

7. JARVIS-ын эхэн үе

Хиймэл оюун ухаан ирэх 10 жилд асар том хөгжлийг авчрах болно. Та Сири-г болж байна гэж бодож байна уу? Хэрэглэгчид өөрийн хиймэл оюун ухаанаа ашиглан дуудлага хийж, мессеж, и-мэйл бичиж, биометрийн мэдээллээ гаргаж авах боломжтой болох юм.

2025 онд дэлхий ямар байхыг зөгнөсөн 8 зөгнөл 8

6. Виртуал бодит байдал

Хэрэглэгчийн харилцах хэсэг, дэлгэцийн шинэ эрин үе эхлэх бөгөөд бидний мэдэх дэлгэц шал өөр болох болно. Дижитал нүдний шил хэвийн зүйл болно.

2025 онд дэлхий ямар байхыг зөгнөсөн 8 зөгнөл 1

5. Эрүүл мэндийн салбарын хөгжил

Эрүүл мэндийн салбарт 3.8 тэрбум доллар зарцуулагддаг бөгөөд ирэх 10 жилд одоогийн хүрээлэнгүүд өөрчлөгдөж оронд нь хиймэл оюун ухаан давамгайлах болно. Энэ нь хүмүүс өөрийнхөө эрүүл мэндийг хянадаг болно гэсэн үг юм. Ингэснээр хүмүүс өөрийн зүрхний өвчин, хорт хавдар, мэдрэлийн өвчнөө хянаж, өөрөө урьдчилан шийдвэрлэж чаддаг болно. Робот мэс засалчид мэс заслыг хийснээр санхүүгийн хувьд хэмнэлттэй болно гэсэн үг.

2025 онд дэлхий ямар байхыг зөгнөсөн 8 зөгнөл 3

4. 8 тэрбум хүн хоорондоо холбогдоно

Олон ч компани дэлхийн хэмжээний холболтыг хийхээр ажиллаж байгаа бөгөөд тэдний хурд доод тал нь 1мб/сек байх болно. Ингэснээр интернэтээр холбогдож байгаа хүмүүсийн тоо 3 тэрбумаас 8 тэрбум болж асар их ашгийг олно.

2025 онд дэлхий ямар байхыг зөгнөсөн 8 зөгнөл 7

3. Төгс мэдлэг

Бидний хөгжиж байгаа хурд, арга зам удахгүй биднийг төгс мэдлэгийн эрин үед аваачна. Тэрбум мэдрэгч бүхий л газрын мэдээллийг цуглуулах бөгөөд ингэснээр та хүссэн бүхнээ мэдэж авах боломжтой болох юм.

2025 онд дэлхий ямар байхыг зөгнөсөн 8 зөгнөл 6

2. Тэрбум мэдрэгчтэй эдийн засаг

Хүмүүсийн хоорондын сүлжээтэй холбоос, үйл явц, төхөөрөмж болон мэдээллийг Internet of Everything (IoE) гэж нэрлэдэг. 2025 он гэхэд 100 саяас илүү тооны төхөөрөмж байх бөгөөд төхөөрөмж бүр мэдээлэл цуглуулдаг олон арван мэдрэгчтэй байх юм. Улмаар тэрбум мэдрэгч бүхий эдийн засаг нь бидний төсөөлж байгаагаас ч илүү хурдацтайгаар өсөх болно.

2025 онд дэлхий ямар байхыг зөгнөсөн 8 зөгнөл 4

1. Хүний тархи 1000$

Секундэд 10^16 мөчлөг (10,000 их наяд мөчлөг) бүхий тооцооллыг хийдэг компьютерийг та худалдан авч чадах юм. Өөрөөр хэлбэл энэ нь хүний тархи л гэсэн үг.

2025 онд дэлхий ямар байхыг зөгнөсөн 8 зөгнөл 5

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/06/17 at 23:25

    Сэтгэгдэл *солиотой

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *