Lamborghini машины тухай бидний мэдэхгүй 15 гайхалтай баримт

0

Италийн тансаг зэрэглэлийн спорт машин үйлдвэрлэгч Lamborghini брэндийг Италийн үйлдвэрлэлийн магнат Ferruccio Lamborghini 1963 онд үүсгэн байгуулсан. Энэхүү алдарт авто брэндийн тухай та бидний олонхынх нь урьд өмнө сонсож байгаагүй 15 сонирхолтой бөгөөд гайхалтай баримтыг энд нийтэлжээ. Мэдэхгүй байгаа зүйл гэдэг хэзээд сонин байдаг хойно тухлан сууж анхаарал тавин уншихыг хүсье.

15. Та Lamborghini хөлслөн уралдаж болно

Lamborghini-ы Super Trofeo цуврал нь нэг удаагийн уралдаанд 30,000 доллар төлөөд Lamborghini унан уралдахад зориулагдан бүтээгдсэн.

Lamborghini машины тухай бидний мэдэхгүй 15 гайхалтай баримт 1

14. Aventador-ын загвар

Aventador-ын дизайны багийн гишүүн бүр F22, F35, B2 загваруудаас санаа авч энэ загварыг бүтээсэн.

Lamborghini машины тухай бидний мэдэхгүй 15 гайхалтай баримт 3

13. Lamborghini ба Miles Davis

Америкийн жазз хөгжимчин Miles Davis Lamborghini Miura загварын машинтайгаа том осолд орж байсан.

Lamborghini машины тухай бидний мэдэхгүй 15 гайхалтай баримт 2

12. Донор эрхтэн зөөх Gallardos

Италийн цагдаа нар хандивлагдсан дотор эрхтнүүдийг тээвэрлэхэд Gallardos маркын машин ашигладаг

Lamborghini машины тухай бидний мэдэхгүй 15 гайхалтай баримт 4

11. Motori Marini Lamborghini-гийн хөдөлгүүр

Lamborghini брэнд задгай тэнгисийн моторт завины уралдаанд олон удаа ялалт байгуулсан
Motori Marini Lamborghini-гийн хөдөлгүүрүүд нь хамгийн шилдэг дотоод шаталтат хөдөлгүүрүүд гэдгээрээ алдартай.

Lamborghini машины тухай бидний мэдэхгүй 15 гайхалтай баримт 6

10. Завины мотортой Lamborghini SUV

Rambo Lambo хэмээх энэ машин нь 700 гаруй морины хүчтэй Motor B Motori Marini Lamborghini моторт завины мотортой.

Lamborghini машины тухай бидний мэдэхгүй 15 гайхалтай баримт 5

9. Countach бол хараалын үг

Lambo-гийн шилдэг бүтээгдэхүүн болсон концепцийг анх хараад Bertone дизайны пүүсийн тэргүүн Countach хэмээн хэлсэн нь ‘чөтгөр аваг’ гэх мэт утга бүхий хараалын үг байжээ.

Lamborghini машины тухай бидний мэдэхгүй 15 гайхалтай баримт 7

8. Chrysler ба Lamborghini

Chrysler 1987 онд Lamborghini-ыг худалдан авч, загвар дээр ажилласнаар Portofino нэртэй 4 хаалгатай Lambo бий болсон. Хэдийгээр энэ загвар үйлдвэрлэлийн шатанд очоогүй ч Intrepid-ийг бүтээхэд Chrysler энэ загвараа ашигласан.

Lamborghini машины тухай бидний мэдэхгүй 15 гайхалтай баримт 8

7. Ferruccio 4-р сарын 28-нд буюу үхрийн ордонд төрсөн

Тийм учраас Lamborghini-ууд бухын нэрнүүдээр нэрлэгдэх болжээ.

Lamborghini машины тухай бидний мэдэхгүй 15 гайхалтай баримт 9

6. 1960-аад оны сүүл үед та Miura-гүй л бол хэн ч биш байх байсан

Lamborghini машины тухай бидний мэдэхгүй 15 гайхалтай баримт 10

5. Анхны Lamborghini-г бүтээсэн залуу одоогийн IndyCars-ыг бүтээсэн

Gian Paolo Dallara нь хожим өөрийн пүүсийг байгуулсан нь өнөөгийн IndyCars-ын эд ангиудыг үйлдвэрлэдэг.

Lamborghini машины тухай бидний мэдэхгүй 15 гайхалтай баримт 12

4. Анхны Lamborghini хөдөлгүүргүй байсан

350GTV-г гаргах үед түүнийг Turin Auto Show-н дээр танилцуулагдах үед бүрэн дуусаагүй байсан учир багийнхан хөдөлгүүрийн оронд тоосгонууд хийсэн байжээ.

Lamborghini машины тухай бидний мэдэхгүй 15 гайхалтай баримт 11

3. Ferrari-гийн үг Lamborghini-ы спорт машинуудын үндэс болсон

Ferrari 250GT машинтай байсан Ferruccio нэгэн удаа машиндаа үйлчилгээ хийлгэж байхдаа хоонс нь өөрийнх нь үйлдвэрлэлийн шугамд ашиглагдаж байгаатай адилхан болохыг анзаарчээ. Тэрээр Enzo Ferrari-гаас энэ талаар асуухад “Чи бол ердөө тэнэг трактор үйлдвэрлэгч, спорт машины тухайд чи юу хийж чадах юм бэ” гэсэн хариу авсан нь өөрийн спорт машинаа бүтээх ажилд орж, 4 сарын дараа Lamborghini 350GTV-гээ гаргахад хүргэсэн байна.

Lamborghini машины тухай бидний мэдэхгүй 15 гайхалтай баримт 13

2. Анхны Lamborghini-ууд трактор байсан, одоо ч байгаа

Тэрээр дэлхийн хоёрдугаар дайнаас олж авсан туршлагаа ашиглан трактор хийж эхэлсэн нь удалгүй нэрд гарсан. Одоо ч тус брэнд трактор үйлдвэрлэдэг ба 30,000-300,000 долларын үнэтэй байдаг байна.

Lamborghini машины тухай бидний мэдэхгүй 15 гайхалтай баримт 15

1. Ferruccio Lamborghini – үнэндээ Tony Stark

Дэлхийн хоёрдугаар дайны үед Род Айлэнд дээр тусгаарлагдан амьдарч байсан Ferruccio Италийн хааны агаарын хүчинд автомашин засварын зааварлагчийн үүргийг гүйцэтгэдэг байсан. Удалгүй тэрээр мэргэжлийн механикч хэмээгдэн магтагдах болжээ.

Lamborghini машины тухай бидний мэдэхгүй 15 гайхалтай баримт 14

3
ГоёГоё
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/04/10 at 10:16

    Tansag2 Awhiimsan

  2. Зочин

    2015/04/10 at 15:43

    mani 2 neg odor torsiin bnshd

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *