“Snickers”, “Bounty”, “Twix”, “Raffaello” шоколадуудыг өөрийн гараар хийцгээе!

2

Алдартай амттануудыг өөрсдөө хийцгээе!

“Bounty” шоколад хийх жор

"Snickers", “Bounty”, "Twix", “Raffaello” шоколадуудыг өөрсдийн гараар хийцгээе! 1

Орц:

  • Цөцгий (20%-ийн тослогтой) – 200мл
  • Кокосын үйрмэг – 200 гр
  • Сүүн шоколад – 300 гр
  • Элсэн чихэр – 80 гр
  • Цөцгийн тос – 50 гр

Бэлтгэх арга:

  1. Зөөлөн гал дээр цөцгийн тос, элсэн чихэр, цөцгийгөө хайлуулаад гал дээрээс авна. Дээр нь кокосын үйрмэгээ нэмээд сайтар холино. Шанзаа хэвэнд хийгээд хөргөгчинд 1 цаг байлгана.
  2. Дараа нь баунтины хэлбэрийг гаргахын тулд хэвнээс гаргаж шаардлагатай хэмжээгээрээ зүснэ.
  3. Одоо гадна талыг бүрэх шоколадаа бэлдэцгээе. Үүний тулд устай саван дээр шоколадаа хайлуулна. Шоколадаа хэтэрхий өтгөн байлгахгүйн тулд бага зэрэг ургамлын тос нэмээрэй.
  4. Дараа нь хөлдөөгчөөс хөлдөөсөн зүсэм кокосоо гаргаж ирээд шүдний чигчлүүрт зоогоод шоколадандаа дүрнэ. Тавган дээр тавиад царцтал нь хүлээнэ. Үлдсэн баунтинуудаа яг адил давтаж хийгээрэй.
  5. Чимэглэхийг хүсвэл цагаан шоколад хайлуулаад хээ, зураг зурж болно. Хөргөгчинд хадгална.

 

“Twix” хийцгээе

"Snickers", “Bounty”, "Twix", “Raffaello” шоколадуудыг өөрсдийн гараар хийцгээе! 4

Орц:

  • Цөцгийн тос – 400 гр
  • Гурил – 2 аяга
  • Элсэн чихэр – 0,5 аяга
  • Молоко буюу өтгөрүүлсэн сүү
  • 2 гадил
  • Сүүн шоколад – 300 гр

Бэлтгэх арга:

  1. Цөцгийн тосоо шоо дөрвөлжин хэрчинэ (3 шоог карамельд хийх учир тусад нь авч үлдэнэ). Дээр нь гурил, элсэн чихэр мөн хагас амны халбага давс нэмж болно… Бүгдийг сайтар хольж хутгана. Блендерт хийж хутгавал илүү хялбар бас хурдан байх болно!
  2. Бэлэн болсон үйрмэгийг хэвэнд хийгээд сайтар чигжээд тэгшилнэ. Шарах шүүгээнд 180 градуст 20 минут хийж болгоно.
  3. Одоо хайруулын таваг дээр карамель бэлтгэе! Үүний тулд 3 шоо цөцгийн тосоо саванд хийгээд 2 лааз өтгөрүүлсэн сүүг нэмнэ. Гал дээр тавиад карамель шиг болтол нь сайтар буцалгана.
  4. Өтгөрөөд ирвэл бэлэн болсон гэж тооцно! (Ойролцоогоор 20 минут шаардлагатай)
  5. Өтгөрсөн карамелийг хөргөсний дараа шарах шүүгээнээс гаргасан суурин дээрээ асгаж тэгшилнэ!
  6. Шоколадаа богино долгионы зуух эсвэл устай халуун сав дээр хайлуулна. Надад амттаны 2, сүүн 1 бүтэн хавтгай шоколад байна. Шоколадаа карамель дээрээ асгана… …сайтар тэгшлээд бүрэн царцтал нь хөргөгчинд хийнэ.
  7. Одоо гаргаад… хэрчээд… амтархан идээрэй!

 

“Raffaello”-ны жор

"Snickers", “Bounty”, "Twix", “Raffaello” шоколадуудыг өөрсдийн гараар хийцгээе! 2

Орц:

  • Кокосын үйрмэг – 250 гр
  • Молоко – 200 гр
  • Буйлс самар – 100 гр

Хэрхэн бэлтгэх вэ:

Энэ амттаныг хийхэд 15 минут л шаардлагатай.

Гүн саванд кокосын үйрмэг хийгээд дээр нь өтгөрүүлсэн сүү нэмнэ. Сайтар холино. Чихэрлэг нухаш маягийн холимог болно. Холимгийг багадаа 1 цаг амраана. Хэрэв боломжтой бол илүү удаан хугацаагаар орхиж болно. Уламжлалт Рафаэлло буйлс самартай байдаг, мэдээж ямар ч төрлийн самар ашиглаж болно л доо. Ер нь чихрэн дотроо хар чавга, гүйлс гээд дуртай жимс, амттанаа хийж болно.

Чихрээ хэвэнд оруулахдаа бэлдээрэй. Кокосын үйрмэгийг тусдаа саванд хийж тавина. Мөн бэлтгэсэн чихрээ хийх сав бэлдээрэй. Чихэрлэг холимгоо гараараа аваад хавтгайлаад дунд нь самраа тавьж атгаад бөмбөлөг хийгээрэй. Бөөрөнхий хэлбэртэй болгоно. Дараа нь хуурай кокосондоо өнхрүүлээрэй.

 

“Snickers” хийцгээе

"Snickers", “Bounty”, "Twix", “Raffaello” шоколадуудыг өөрсдийн гараар хийцгээе! 3

Орц:

Эхний давхаргад:

  • 200 гр сүүн шоколад
  • 50 гр иристэй чихэр
  • 50 гр цөцгийн тос

Хоёр дахь давхаргад:

  • 4 амны халбага цөцгийн тос
  • 1 аяга элсэн чихэр
  • ¼ аяга молоко
  • 1 ½ аяга зефирийн крем (marshmallow cream)
  • 50 гр газрын самрын тос
  • 1 цайны халбага ванилин
  • 1 ½ аяга дундуур нь хуваасан давсалсан газрын самар

Гурав дахь давхаргад:

  • 400 гр иристэй чихэр
  • ¼ аяга өтгөн цөцгий

Дөрөв дэх давхаргад:

  • 200 гр сүүн шоколад
  • 50 гр иристэй чихэр
  • 50 гр цөцгийн тос

Зефирийн крем хийхэд:

  • 3 өндөгний цагаан
  • 2 амны халбага чанамал
  • 3 амны халбага элсэн чихэр
  • 1 цайны халбага желатин
  • ¼ аяга ус
  • ¼ цайны халбага давс

Жор:

  • Эхний давхаргад: Жижиг саванд сүүн шоколад, ирис, тосоо хийж зөөлөн гал дээр хайлуулна. Нэг төрлийн холимог болтол сайтар хутгана. Холимгоо тосолсон листэн дээр асгана (22,5 см х 32,5 см). Хутгуур ашиглан холимгийн гадаргууг тэгшлээд хөргөгчинд хийнэ.
  • Зефирийн крем хийхэд: Желатинаа усанд хийгээд сайтар хутгаад хөөтөл нь 40-50 минут орхино. Өндөгний цагаан дээр чимх давс нэмж цохино. Чанамлаа шүүгээд элсэн чихэртэй холино. Зөөлөн гал дээр 7 минут буцалгана. Дараа нь хөөлгөсөн желатинаа бага багаар тасралтгүй нэмнэ. Дээр нь цохисон өндөгний цагаанаа нэмээд сайтар хутгана. Хүнсний цаасаар хааж таглана.
  • Хоёр дахь давхаргад: Дундаж хэмжээтэй саванд цөцгийн тос хийгээд дунд зэргийн гал дээр хайлуулна. Элсэн чихэр, өтгөрүүлсэн сүүтэй холино. Холимог буцлаад эхэлмэгц тасралтгүй хутгаж дахин 5 минут буцалгана. Дараа нь гал дээрээс аваад зефирийн крем, газрын самрын тос, ванилинтэйгээ хурдан холино. Самар нэмнэ. Хөргөгчнөөс листээ гаргана. Зефиртэй холимгоо эхний давхарга дээр асгана. Хутгуураар хоёр дахь давхаргыг тэгшилнэ. Хөргөгчинд хийнэ.
  • Гурав дахь давхаргад: Иристэй чихрээ дундаж хэмжээтэй саванд хийнэ. Цөцгийтэйгөө холино. Зөөлөн гал дээр байнга хутгаж бүрэн хайлж нэг төрлийн холимог болтол нь буцалгана. Листээ хөргөгчнөөс гаргана. Иристэй холимгоо хоёр дахь давхарга дээр асгаад хутгуураар тэгшлээд хөргөгчинд хийнэ.
  • Дөрөв дэх давхаргад: Жижиг саванд сүүн шоколад, ирис, тос нэмнэ. Нэг төрлийн холимог болтол тасралтгүй хутгаж зөөлөн гал дээр буцалгана. Холимгоо гурав дахь давхарга дээр асгаад хутгуураар тэгшилнэ. Хөргөгчинд багадаа 1 цаг байлгана. Дөрвөлжин хэлбэртэй зүсэж хуваагаад хүйтнээр нь идээрэй.
3
ГоёГоё
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/05 at 17:08

    Баярлалаа.Амжилт хүсье

  2. Anu Anna

    Anu Anna

    2016/12/05 at 18:59

    Ss

  3. Зочин

    2016/12/09 at 12:32

    mash goe boldog ym bna bayrlalaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *