Хийхэд хурдан, амттай болдог 10 салатны жор

37

1. Хавч, улаан лоолийн салат

Хийхэд хурдан, амттай болдог 10 салатны жор 3

Орц:

  • Хавч – 150 гр
  • Улаан лооль – 1 ш
  • Сармис – 1 хумс
  • Хатуу бяслаг
  • Майонез – 20 гр

Хийх арга:

Хавчны мах болон улаан лоолио нарийхан урт хэрчинэ. Улаан лоолийн шүүсийг аваарай. Бяслагаа том ширхэгтэй үрүүлээр үрнэ. Сармисаа жижиглэн хэрчинэ. Майонезоор амтлаарай.

 

2. Хатагтай салат

Хийхэд хурдан, амттай болдог 10 салатны жор 4

Орц:

  • Тахианы цээж мах – 300 г
  • Өргөст хэмх – 150 г
  • Лаазалсан вандуй – 150 г буюу тал лааз
  • Зөөхий – 150 г
  • Яншуй
  • Давс

Хийх арга:

  • Тахианы цээж махаа 20 минут орчим буцалгаж болгоод хөргөнө.
  • Өргөст хэмжээ дунд зэргийн дөрвөлжин хэрчинэ.
  • Яншуйгаа жижиглэж хэрчинэ.
  • Тахианы махаа дөрвөлжин хэрчинэ.
  • Салат зуурах савандаа мах, өргөст хэмх, яншуй, ногоон вандуйгаа хийнэ.
  • Зөөхий, давсаар амтлаад сайтар хутгана.

 

3. Шош болон хавчны махтай салат

Хийхэд хурдан, амттай болдог 10 салатны жор 1

Орц:

  • Улаан шош – 200 гр
  • Чанасан өндөг – 2-3 ш
  • Хавч – 200 гр
  • Зөөхий, давс, перец, ногоон амтлагч ногоонууд

Хийх арга:

Шошны шүүсийг асгана. Хавч, өндөг болон амтлагч ногоонуудаа жижиглэн хэрчээд саванд хийж давс, зөөхийгөөр амталж хутгана.

 

4. Утлагатай хиамтай амтат салат

Хийхэд хурдан, амттай болдог 10 салатны жор 5

Орц:

  • Лууван (түүхий) – 1 ш
  • Бяслаг – 100 гр
  • Утлагатай хиам – 100 гр
  • Сармис – 3 хумс
  • Майонез – 2 х.х
  • Лаазалсан эрдэнэшиш – 1 лааз
  • Давс, перец – өөрийн хүссэнээр

Хийх арга:

Лууван, бяслагаа үрүүлээр үрж жижиглэнэ. Хиамаа нарийхан урт хэрчээд лууван, бяслаг, эрдэнэшиш, сармисаа саванд хийж майонезоор амтална. Давс, перецээр амтална.

 

5. “Франц” салат

Хийхэд хурдан, амттай болдог 10 салатны жор 6

Орц:

  • Алим – 2 ш
  • Чанасан өндөг – 4 ш
  • Шинэ лууван – 2 ш
  • Майонез
  • Сонгино
  • Бяслаг

Хийх арга:

1-р давхарга: шарсан сонгино (би хувьдаа сонгиногүй хийдэг), майонез

2-р давхарга: 1 алим тор үрүүлээр үрээд майонезоор амтална

3-р давхарга: 2 өндгөө том үрүүлээр үрээд майонез түрхэнэ

4-р давхарга: 1 луувангаа том үрүүлээр үрээд майонез түрхэнэ

5- р давхарга: бяслагаа том үрүүлээр үрнэ.

Энэ мэт давхаргыг нэмсээр байна. 1 алим, 2 өндөг, 1 лууван, бяслаг

 

6. “Хурдан бөгөөд амттай” салат

SONY DSC

Орц:

  • Байцаа
  • Шинэ өргөст хэмх
  • Сонгино
  • Хиам
  • Майонез
  • Амтлагчууд

Хийх арга:

Байцаагаа жижиглэн хэрчинэ (хятад байцаа илүү амттай байдаг). Өргөст хэмх, хиамаа урт хэрчих бол сонгиноо тал цагираг хэлбэрээр хэрчинэ. Майонез, давс, перецээ хийгээд хутгана.

 

7. Утсан тахиан мах, алим, ананастай салат

Хийхэд хурдан, амттай болдог 10 салатны жор 8

Орц:

  • Утсан тахианы цээж мах – 300 г
  • Ислэг-чихэрлэг алим – 2 ш
  • Лаазалсан ананас – 250 г
  • Майонез – 3 х.х
  • Давс, перец

Хийх арга:

Утсан тахианы махыг нарийхан урт хэрчинэ. Тахианы өөр хэсгийн махаар хийсэн ч болно. Алимаа хальслаад нарийн уртаар, ананасаа шүүснээс нь аваад дундуур нь хувааж зүснэ. Лаазлаагүй шинэ ананастай бол бүр л амттай салат болох юм. Бүх орцуудыг холиод давс, перецээр амталж майонезоор зуурна.

 

8. “Хурдан” салат

Хийхэд хурдан, амттай болдог 10 салатны жор 9

Орц:

  • Хатуу бяслаг
  • “Салями” хиам болон түүхий лууван адил хэмжээгээр
  • Сармис – 1-2 хумс
  • Өндөгний шарвин (4 өндөг, 1,5 хоолны халбага крахмал)

Хийх арга:

Юуны түрүүнд шарвингаа хийнэ. Үүний тулд: өндгөө крахмалтай холиод давсаар амтална. Ойролцоогоор 5 шарвин гарна. Бэлэн болсон шарвингаа урт нарийхан хэрчинэ. Хиамаа нарийн хэрчээд өндөгтэй хольж майонез, сармисаар амтлаад хэсэг амраана. Би энэ удаад хагас утлагатай хиам авсан, хиам+лууван+бяслаг өөрийн хүссэн бусад ногоонууд нэмж дан хиамны амтнаас зайлсхийхийг хүссэн юм. Давсаар амтлаагүй, яагаад гэвэл шарвин давстай бас хиам, бяслаг давстай учраас.

 

9. “Минутын” салат

Хийхэд хурдан, амттай болдог 10 салатны жор 2

Орц:

  • Шинэ улаан лооль – 1 ш
  • Хатаасан цагаан талх – 100 гр
  • Хайлуулсан нимгэн бяслаг – 1 боодол
  • Ногоон өнгийн амтлагчууд
  • Сармис – 1 хумс
  • Майонез

Хийх арга:

Улаан лоолио нарийн урт хэрчинэ, бяслагаа том үрүүлээр үрнэ, сармис, ногоонуудаа жижиглэн хэрчинэ. Дээрээс нь хатаасан цагаан талхаа хийгээд майонезээр амтална.

 

10. Тахианы махан салат

Хийхэд хурдан, амттай болдог 10 салатны жор 10

Орц:

  • Утлагатай тахианы цээж мах
  • Хатуу бяслаг
  • Кальмар
  • Майонез

Хийх арга:

Тахианы махыг ширхэгийн дагуу салгана. Кальмар загасаа 3 минут чанаж цэвэрлээд, гурилтай шөлний гурил шиг хэрчинэ. Бяслагаа урт нарийхан хэрчинэ. Бүгдийг холиод давсаар амталж майонезоор зуурна.

Сайхан хооллоорой.

390
ГоёГоё
121
ХөөрхөнХөөрхөн
94
ГайхмаарГайхмаар
93
БахархмаарБахархмаар
70
Ха ХаХа Ха
50
ТэнэглэлТэнэглэл
45
ХарамсалтайХарамсалтай
44
БурууБуруу
Баярлалаа!

18 Сэтгэгдэл

  1. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/06 at 14:22

    Шинэ жил болох гэж байхад шинэлэг caладны жор тавьсанд баярлалаа. Та бүхний амьдрал инээд баясал аз жаргалаар бялхаж байг.

  2. Svhbaatar Munguntsooj Munguntsooj

    Svhbaatar Munguntsooj Munguntsooj

    2016/12/06 at 15:35

    ss hiigeed ogooch

  3. Zaya

    Zaya

    2016/12/06 at 17:22

    Амарзаяа

  4. Nasanbuyan Nasaa

    Nasanbuyan Nasaa

    2016/12/06 at 18:28

    89078022

  5. Munkhulzii Ulzii

    Munkhulzii Ulzii

    2016/12/06 at 21:23

    Ss хийгээд өгөөч надад гарч ирдэггүй ээ

  6. Шинээ Шинээ

    Шинээ Шинээ

    2016/12/07 at 02:18

    Ganaa Ganaa

  7. Erka

    2016/12/07 at 15:55

    Gvzenii salat yaj xiix ve

  8. Бат Амгалан

    Бат Амгалан

    2016/12/07 at 16:02

    Bilgee Bud

  9. Жаргал

    2016/12/07 at 18:05

    Хэрэгтэй үед тавьсан байна. Баярлалаа

  10. bulgaa

    2016/12/08 at 12:54

    Heregtei goy medelel bn

  11. tsetsegeee

    2016/12/19 at 20:50

    Ih heregtei zuil tawisn bn nllaaa

  12. Tsetsgee

    2017/01/11 at 09:38

    Heregtei medeelel bnaa. Bayarlalaa

  13. мика

    2017/01/11 at 17:24

    Спасибо,удача вам!

  14. narantuya

    2017/01/15 at 15:25

    mash ikh bayarlalaa,kheregtei yed mash chukhal joruud baina shuu,ta bukhnii ajild undruus undur amjilt khusiye,tumen olond medeelel tugeej baigaa ta bukhnii ajil ni amjilt buteeleer duuren yavakhig khusen yeruuye

  15. Kiki

    2017/02/13 at 15:02

    Garch irexgui tugjigdsen bna geed baix yumaa.

  16. Зочин

    2017/02/18 at 15:33

    Түгжигдлээ гээд уншиж болохгүй юм лайк дараад байхад ч тэр

  17. Зочин

    2017/03/10 at 11:00

    herigte medelil bna

  18. Зочин

    2018/11/17 at 15:08

    diilenh ni maionezaar amtalsan, hiamtai salat bna. arai eruul salatnii jor oruuluul uulna.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *