Нэг цагийн дотор 30 лааз шар айраг уух оролдлого

0

Нэг цагийн дотор 30 лааз шар айраг уух оролдлогоХоол уралдаж иддэг тэмцээний шилдэг оролцогч, ялагч гэдгээрээ алдартай Тим Янус /Tim Janus/ 1 цагийн хугацаанд 30 лааз алкохолгүй шар айраг уусан хэмээх түүхийг бичихээр шийдсэн байна. Хүмүүс алкохолгүй шар айраг их хэмжээгээр уугаад байвал согтох уу гэж асуудаг. Онолын хувьд боломжтой ч согтох хүртэл хэмжээгээр алкохолгүй шар айраг уух хүн байхгүй байжээ. Харин маш их хэмжээний шар айргийг нэг дор уух чадвартай ходоодтой Тим Янус өнгөрөгч 4-р сард Deadspin вэбсайттай холбогдож, үүнийг баталгаажуулан олон нийтэд хүргэхийг хүссэн байна. Хууль ёсны согтолтын хэмжээ гэж үздэг 0,8 алкохолын түвшинд хүргэхийн тулд 1 цагийн дотор 30 лааз шар айргийг ууж чадна гэж өөрийгөө үнэлсэн Тим Янус шар айргийг ууж эхлэхээсээ өмнө согтууруулах ундаа уусан эсэхийг шалгадаг төхөөрөмж үлээн шалгуулсан ба шар айргийг уусныхаа дараа мөн ууж байх үедээ шалгаж байжээ. Гэвч 28 лааз шар айраг уусны дараа ч төхөөрөмж 0,2 гэсэн түвшинг зааж байсан байна.

1
Ха ХаХа Ха
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *