Канадаас Аргентин руу хөл нүцгэн гүйж байна

0

Канадаас Аргентин руу хөл нүцгэн гүйж байнаЖосеф Майкл Лиу Кай-Цу Рокуени /Joseph Michael Liu Kai-Tsu Rokueni/ хэмээх Монреалын залуу инженер буяны мөнгө цуглуулахын тулд Канадаас Аргентин хүрэх 19,000 км замыг 18 сарын хугацаанд хөл нүцгэн гүйж туулахаар төлөвлөөд байна. Хятад, Мексик, Канад цус холилдсон тэрээр өөрийгөө ‘chexican’ хэмээн тодорхойлсон тэрээр өнгөрөгч 7-р сарын 2-нд дээрх аялалдаа гарахаасаа өмнө Америкийн хөндлөн гулд хөл нүцгэн туулах баатарлаг аялалдаа нэг жилийн турш бэлтгэл хийсэн юм. 7-р сарын 2-ны өдөр төрөлх Монреалиа орхисон 32 настай залуу эр зорьсон газар болох Дэлхийн хамгийн өмнөд үзүүрийн хот болох Аргентины Ушуайя хот хүртэл 14 улсын газар нутгийг туулах ба Дэлхийн диаметрээс 7000 орчим километрээр илүү замыг хөл нүцгэн туулах аж. Тэрээр ийм хол замыг туулж байгаа анхны хүн биш боловч дээрх замыг хөл нүцгэн туулахаар төлөвлөж байгаа анхны хүн юм. Үргэлж бүх зүйлийг өөрөөр хийхийг хичээдэг энэ эрхэм өдөрт хоёр удаа, 2:30 цагийн хугацааг 25 км зам гүйхэд зарцуулахаар төлөвлөжээ. Хөл замыг туулахад хэрэглэгддэг олон хос гутланд мөнгө зарахгүй, дээр нь гуталтай цүнх үүрч өөртөө ачаа нэмэхгүй байхаар шийдсэн Лиу Кай-Цу хатуу ширүүн энэ аялалдаа бэлтгэхдээ янз бүрийн гадаргуу дээгүүр хөл нүцгэн гүйж дадлага хийсэн юм. Гэхдээ цүнхэндээ дөрвөн хос гүйлтийн сандаал хийсэн нь хөл нь маш мэдрэмтгий болсон үед хэрэглэх зориулалттай гэнэ. Дэмжигчдийн багийг дагалдуулан Дэлхийг тойрч 42,000 км замыг туулсан нэрт тамирчин Жеспер Олсен /Jesper Olsen/-той адилгүй нь Лиу Кай-Цу ямар нэгэн зүйл болоход туслах, хамгаалах хэн нэгэнгүйгээр гүйж байгаа бөгөөд түүний үүргэвчинд анхны тусламжийн хайрцаг, аюултай байдлын үед аврах багийн нисдэг тэрэг дуудах товчлуураас өөр зүйл байхгүй ч Жосеф үүнийг хэрэглэх шаардлага гарахгүй гэж бодож байгаа ажээ. Жосефын зоримог шийдвэрийн бас нэгэн анхаарал татсан зүйл нь тэрээр ийнхүү гүйх хугацаандаа замдаа олдсон зүйлээ л иднэ гэсэн мэдэгдэл нь юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *