Дэлгүүрийн талх үнэд орсон энэ үед гэрийн нөхцөлд талх барих энэхүү жороор хөвсгөр зөөлөн, шинэхэн талхаа өөрсдөө хийж идэцгээе

1

Аль дээрээс л гэртээ барьсан талх идэхсэн гэж бодоод байсан явсан юм. Өөрийгөө чадахгүй байх гэсэн айдастай явсан болохоор нэг л зориг хүрэхгүй удаан хойшлуулжээ. Шарах шүүгээнд гэрийн талх барьж болно гэдэгт энэ удаад яагаад ч юм итгээд. Үнэхээр анхны оролдлогоор чадсан шүү. Таныг ч гэсэн энэ жороор гэртээ талх барихыг зөвлөж байна.

© Depositphotos

 

Шарах шүүгээнд болгох гэрийн талх

Орц:

  • 500 гр гурил
  • 350 мл ус
  • 2 ц.х сахар
  • 2 ц.х хөөлгөгч
  • 1 ц.х давс
  • 3 х.х ургамлын тос

 

Бэлдэх арга

1. Урьд нь талх барьж үзээгүй ч гэсэн та чадна гэдэгт итгэлтэй байгаарай. Өөдрөг сэтгэл санаатай байж жорыг ягштал баримтлахад л болно. Гурил зуурах ажлаас эхэлцгээе. Юуны түрүүнд бүлээн усанд сахараа хийнэ. Дээрээс нь хөөлгөгчөө нэмж 5 минут амрааж орхиорой.

© Depositphotos

2. Хугацаа болсны дараа хөөлгөгчтэй усыг хутгаад давсаа нэмнэ. Гурилаа шигшиж зуурах савандаа хийнэ.

© Depositphotos

3. Гуриланд нүх гарган хөөлгөгчтэй усыг зөөлөн хийнэ. Гурилыг халбагаар зуурна. Зуурмаг нэгдэх үед тосоо нэмэх юм. Одоо гурилыг гараараа нухна. Хэдэн минут амраасны дараа дахиад нухна. Гурилын зуурмаг наалдахгүй, жигд болох ёстой. Гурилыг дулаан газар 30 минут амрааж орхино.

© Depositphotos

4. Одоо гурил бэлдэх хавтанг тосоор тослоод гурилаа тавина. Гурил хөнгөн, хөөсөн байх ёстой. Гурван хэсэг хуваагаад гурвууланг нь бөмбөлөг болгоорой. Гурилаа дахин амрааж хөөлгөхөөр 20 минут тайван орхино.

© Depositphotos

5. Шарах шүүгээг 240 хэмд халааж бэлдэнэ. Бэлдсэн гурил дээрээ хуурай гурил цацан жижгэвтэр зүсэлт хийнэ. Халсан шарах шүүгээнд 15 минут болгосны дараа хэмийг нь 200 болгон бууруулж дахиад 15 минут болгоно.

© Depositphotos

Талх хөрсний дараа зүсэж идэж болно. Таны гэртээ шарах шүүгээнд хийсэн талх амжилттай болсон гэж найдаж байна. Танд амжилт хүсье.

28
ХөөрхөнХөөрхөн
11
ГоёГоё
10
ГайхмаарГайхмаар
8
БурууБуруу
8
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
2
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *