Дэлхийн нууцыг тайлахад ганц алхам ч болов ойртоход туслах эрдэмтдийн олж илрүүлсэн 16 олдвор

0

Кино салбар археологийн тухай зөв буруу ойлголтыг нийгэмд түгээгээд удаж байна. Малтлага, эрэл хайгуул нь араасаа гайхалтай адал явдал, аюул занaл, нууцыг дагуулж байдаг (Индиан Жонс, Лара Крофтыг та сана л даа) гэж олон хүн боддог. Алхам тутамд дaйсантай учраад байвал яаж малтлагаа хийх вэ дээ, үнэндээ.

Бодит амьдрал дээрх археологчид – тэвчээртэй хүмүүс, маш нарийн анзаарах чадвартай, он удаан жилийг үнэнчээр зарцуулах сэтгэлтэй хүмүүс ажээ. Эрт дээр үеийн хүмүүсийн амьдрал, ан амьтдын тухай зөв таамаглалыг гаргаж ирэхийн тулд малтлагадаа олон жилийг, тэр бүү хэл хэдэн арван жилийг ч зарцуулж мэднэ. Үзэгч бидний киноноос ойлгосон буруу ойлголт тэдний олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж орхидог нь харамсалтай. Та бүхэнд зөв ойлголт өгөх үүднээс дараах нийтлэлээ бэлдлээ.

Шумбагчид усанд живсэн Египетийн Канопус хотын тууриас олсон Сераписийн толгойг гэрэлтүүлж буй нь

Kunstkurator

Хөшөө бүтнээрээ 4 метрийн өндөртэй байсан гэж үздэг. Ойролцоогоор МЭӨ 200 онд барьсан хөшөө юм.

 

МЭӨ 2 дугаар зууны үеийн Грекчүүдийн гарын бугуйвч

GaGator43

 

4500 жилийн настай Египетийн өмсгөл

Kunstkurator

 

Археологчид Камбожийн нутаг дэвсгэрээс эрт дээр үеийн чөтгөр шyлмын хамгаалагчийн баримлыг олж илрүүлжээ

ST

Олж илрүүлсэн хөшөөний өндөр 1,9 метр, өргөнөөрөө 58 сантиметр. Баримлын хөл гар бүрэн хадгалагдаж үлдээгүй ч гэлээ түүхэн үнэ цэнэтэй энэ эртний олдворт тооцогдож байна.

 

Байи – хэдэн зуун жилийн тэртээ галт уулын дэлбэpэлтээс болж усанд автсан Италийн хот

GarrMorr24 / reddit

1959 оноос хойш усанд автсан хотыг судлах болсон юм. Чухам энэ үед л усны гүнд судалгаа хийх боломжтой тусгай тоног төхөөрөмж бий болжээ. Судалгааг өнөөдөр ч үргэлжлүүлэн хийсээр байгаа юм.

 

Живсэн онгоцноос олдсон шилэн бэлдэцүүд

Fuckoff555

МЭӨ 1330-1300 оны хооронд Туркийн эрэг хавиар живсэн Улубурун онгоцноос олдсон шилэн бэлдэцүүд. Нийт 175 шилэн бэлдэц олдсон нь бүгд сайнаараа хадгалагджээ. Хөx, ягаан, лаванда цэцгийн өнгөөр будсан шилнүүд байв.

 

Ногоон чулуун шитгээ дээр херувимийн царайг сийлсэн алтан бөгж, 19 дүгээр зуунд хамаарна

chubachus

 

Тутанхамоны бунхнаас олдсон кальцитийн алебастра-аар хийсэн үнэртний сав

Frank Rytell

Үнэртний савыг ойролцоогоор МЭӨ 1323 онд урласан гэж үздэг.

 

Мэс заслын аргаар гавлын ясанд суулгасан урт хэмжээтэй имплант, Перу

amazing_history3

Уг олдворыг ойролцоогоор 2000 жилийн настай гэж үзжээ. Мэргэжилтнүүдийн дүгнэж хэлж байгаагаар бол өвчтөн мэс заслыг амжилттай давж гарсан төдийгүй хиймэл гавлын ястайгаа хэдэн жил амьдарсан байна.

 

Титанозаврын өндөг: олон зуун мянган жилийн тэртээ амьдарч байсан хамгийн том амьд амьтдын тоонд багтана

Stickpen

 

Карвилиягийн бөгж – 2001 онд эрдэмтэн судлаачид Ромоос олж илрүүлсэн хамгийн гайхалтай олдворуудын нэг

amazing_history3

2001 онд археологчид 2 дугаар зууны эхэнд хамаарах тоногдоогүй бунхан олж илрүүлэх завшаан тохиожээ. Бунханд 2 гантиг чулуун авс байсан бөгөөд нэгэнд нь 18 настай Ром залуу Тит Карвилий Гемеллий, нөгөө авсанд нь түүний ээж Сергиев овогтой Эбуция Кварт нар байв.

Хамгийн сонирхолтой олдвор нь залуугийн ээжийн хуруундаа зүүсэн байсан хөрөг зурагтай алтан бөгж хэмээгдэнэ. Археологчид залууг түрүүлж өөд болсон гэж үзсэн (авсан дээрх бичилт ч үүнийг нотолно). Хүүгээ өөд болсны дараа ээж нь хүүтэйгээ байнга цуг байх гэж ийм бөгж урлуулсан бололтой.

 

Хув дотор гайхалтай хадгалагдаж үлдсэн цөгөрцөг, ойролцоогоор 30 сая жилийн настай

Cosmoreproevolucionismo

 

Гёбекли-Тепе – ойролцоогоор 12,000 жилийн настай сүм хийдийн цогцолбор

Vektor2000

Одоогийн байдлаар цогцолбор газрын 5 орчим хэсэгт малтлага хийгээд байгаа юм.

 

Коста-Рикагаас өөгүй бөмбөлгөн чулуу олж илрүүлжээ. Эрдэмтэд одоогоор ямар зориулалтай чулуу болохыг тогтоож чадаагүй байна

KoTMupa

 

Мичиганы их сургуулийн судлаачид фермерийн талбайгаас үсэрхэг арслан зааны гавлын ясыг гаргаж ирж байгаа нь

JM-Rie

 

Эдмонотзаврын занданшуулсан арьсны хэсэг, АНУ-ын Монтанагаас олдсон олдвор

Englishfucker
53
ГайхмаарГайхмаар
11
ХөөрхөнХөөрхөн
7
ТэнэглэлТэнэглэл
7
ГоёГоё
6
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *