Хамгийн атаархмаар мэргэжлүүд

0

Хамгийн атаархмаар мэргэжлүүд


Хорвоо ертөнц дээр маш олон зүйлийн мэргэжлүүд байдаг. Хүн бүр өөрийн хүсэл сонирхол, авьяас чадварын дагуу мэргэжлээ сонгож, түүгээрээ ажиллан ажлын амт шимт, амьдралын баяр баясгаланг мэдэрч байдаг. Нохой салхилуулагчаас эхлээд сансрын нисгэгч хүртэл хорвоогийн түг түмэн ажил мэргэжлүүдийн дундаас хамгийн гоё, хамгийн атаархмаар гэж хэлж болох сонирхолтой мэргэжлүүдийн талаарх товч мэдээллийг фото зургийн хамт та бүхэнд хүргэж байна. Танд эдгээр мэргэжлүүд таалагдаж байна уу? Хэрвээ та ийм мэргэжилтэй байсан бол түүгээрээ бахархах байсан уу?

World of Warcraft тоглоомын шалгагч

Бүхэл өдөржингөө Warcraft тоглож сууна гэдэг үнэхээр зугаатай хэрэг биш гэж үү? Гэхдээ энэ ажлыг хийгч нэг их удалгүй залхдаг байна.

Мөрөөдлийн арлын сахиул

Английн Питерсфийлд хотын иргэн 34 настай Бен Соутхол /Ben Southall/ Дэлхийн өнцөг булан бүрээс Австралийн Квинсленд /Queensland/ дахь хүн оршин суудаг хамгийн том арал болох Хамилтон арлыг дэмжсэн блог хөтлөх зуураа энэ газарт сэлэх, нээн илрүүлэх, ажиллах, амрах гэсэн гайхалтай мөрөөдлийн төлөө ирсэн 35,000 орчим оролцогчдоос сонгогдсон нэгэн бөгөөд халуун бүсийн арлыг 6 сарын турш сахиж хамгаалах гэрээг хийсэн байна. Тэрээр энэ үүргийг гүйцэтгэснийхээ төлөө 110,000 долларын цалин авч, далайн эрэг дээр гурван өрөө тохилог сууцанд амьдардаг байна. Бен ажлаа хүлээн авахаас өмнө дөрвөн өдрийн турш уг арал дээр байрлан дэлгэрэнгүй ярилцлаганд орж, амьсгалын хоолойвчтойгоор усанд шумбаж, далайн эрэг дээр ил гал дээр шарсан мах зооглож, халуун рашаанд орон амарчээ. Мөн өөрийн блог хөтлөх чадвараа харуулж, усанд сэлэх шалгалт өгснөөс гадна нүүр тулсан ярилцлаганд ч орсон байна.

Дээд зэрэглэлийн орны шалгагч

Бирмингем хотын их сургуулийн 22 настай оюутан Ройзин Мадиган /Roisin Madigan/ ор үйлдвэрлэлийн Савойр Бедс /Savoir Beds/ компаний тансаг зэрэглэлийн зочид буудлуудад зориулан үйлдвэрлэдэг орон дээр нэг шөнө унтаж, чанарыг нь шалгах ажил хийдэг ба сарын турш өдөр бүр хийдэг энэ ажлынхаа хөлсөнд 1000 долларын цалин авдаг байна. Тэрбээр Эджбастонд байх компаний загварын өрөөнд байрлуулсан орон дээр өглөөний 10 цагаас оройн 6 цаг хүртэлх цагийг өнгөрүүлээд дараа нь ямар мэдрэмж төрснөө өөрийн блог дээр бичиж үлдээдэг аж.

Усаар гулгагч хоолойг шалгагч

Усан хоолойгоор гулгах нь хүнд баяр баясал, зугаа цэнгэлийг бэлэглэдэг. 29 настай Томми Линч /Tommy Lynch/ Мексик, Кипр, Египет, Доминиканы бүгд найрамдах улс зэрэг Дэлхийн бараг бүх улс орноор аялдаг бөгөөд түүний ажил бол амралт, зугаа цэнгэлийн паркууд дахь усаар гулгагч хоолойгоор гулгасны дараа түүнээс авсан мэдрэмж болон усан гулсуурын өндөр, хурд, усны хэмжээ түүнчлэн аюулгүй байдал зэргийн талаарх сэтгэгдлээ илэрхийлэн хэлэх юм. Линч 2008 онд Испаний Ланзароте /Lanzarote/ арал, Газар дундын тэнгис дэх Мажорка /Majorca/ арал, Португалын Алгарве /Algarve/ муж, Египет, Турк, Испаний Коста дел Сол /Costa del Sol/ муж, Кипр арал, Доминиканы бүгд найрамдах улс, Мексик зэрэг газруудын амралт, зугаа цэнгэлийн газруудад шалгалт хийсэн ба одоо Грек, Турк, Флорида, Ямайка, Ибиза зэрэг газруудад шалгалт хийх аж. Линч нь Ливерпүүлд төрсөн юм байна.

Биеэ үнэлэгчдийг шалгах мэргэжилтэн

Жейми Расконе /Jaime Rascone/ нь загвар өмсөгч, ди-жей нэгэн гэдгээсээ гадна хорвоогийн хамгийн онцгой мэргэжлээр ажилладаг байна. Тэрээр сексийн үйлчилгээ эрхэлдэг хатагтай Фиореллад хөлслөгдөн ажилладаг ба Фиореллагийн дор ажиллахаар хүссэн бүсгүйчүүдтэй уулзаж, ярилцлага хийхээс гадна сэтгэлзүйн сорилтонд оруулж, гэрэл зургийг нь авдаг ажил хийдэг аж. Бүсгүйчүүдээс шалгаран үлдсэн зургаан бүсгүйтэй Жейми нэг өдөр дараалан секс хийсний эцэст тэдний хэн нь илүү тачаангуй, чадварлаг байсан талаар тэмдэглэл бичиж, хатагтайд тайлагнадаг байна. Сардаа нэг удаа ийм шалгалт хийдэг Жейми жилдээ 70 орчим бүсгүйг өөрийн шалгалтаар оруулдаг гэнэ.

Дарс шалгагч блогчин

Калифорны өмнөд эргийн үзэсгэлэнт орчинд өдөр бүр 450 гаруй дарс амталж байгаагаар өөрийгөө төсөөлж чадах уу? Амталсан дарс болгоныхоо талаар Твиттерт бичээд сардаа 10,000 долларын цалин авна гэвэл ямар вэ? Атлантагийн Харди Валлес /Hardy Wallace/ сардаа 10,000 долларын хөлстэйгээр зургаан сарын турш дарс амтлах гэрээг дарс үйлдвэрлэлийн Murphy-Goode Winery компанитай хийжээ.

Чихрийн цуглуулга амтлагч

Сургуулийн сурагч Харри Виллшер /Harry Willsher/ Английн Swizzels Matlow чихрийн үйлдвэрээс явуулсан тэмцээнд оролцож, чихрийн амтыг гайхалтай ялгаж амтлах, үнэрлэх чадвараараа шүүгчдийг гайхашруулан ялагч болсноор чихрийн амтлагчийн өвөрмөц ажлыг хийх болжээ. Тэрээр шинээр бүтээгдсэн чихэрнүүдийг амталж үзэн ямар орц найрлагатай болсныг хэлдэг байна. Харри хэлэхдээ ажлынх нь анхны өдөр түүнд Чарли ба шоколадны үйлдвэр номонд орчих шиг л санагдсан гэнэ.

Бэлгэвч шалгагч

Австралийн бэлгэвч үйлдвэрлэгч компани бэлгэвч шалгагч гэсэн өвөрмөц орон тоон дээр ажилтан авах шалгаруулалт явуулсан ба 200 орчим 18-аас дээш насныхан оролцсон энэ шалгаруулалтнаас хараахан ялагч тодроогүй байгаа аж. Өөрсдийн үйлдвэрлэсэн бэлгэвчнүүдийг шалгуулж, үр дүнг сонсохоор хүлээж байгаа бэлгэвч үйлдвэрлэгч компани энэ мэргэжилд тэнцэх хэн нэгнийг 1000 долларын цалингаар урамшуулах аж.

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

15 Сэтгэгдэл

  1. Зочин

    2013/01/20 at 15:59

    yoo ter biyee unelegchdiig shalgadag baagii yamar jargatsan baagii ve, nadad tiim ajil olgoh hun ene delhiid bdag ch boloosoi burhan mine gej.

  2. mastiphal25

    2013/01/20 at 16:03

    :) [img]http://tinyurl.com/a3g5kwt[/img][img]http://tinyurl.com/b522yp5[/img]

  3. g9

    2013/01/20 at 16:25

    goy l yum

  4. Зочин

    2013/01/20 at 18:16

    bieyee unelegch shalgah aji goe. gehdeel tiim amarhan khun bolgon hiij chadahgui baihaa. bie saitai khun hiih baih

  5. brokenbaby

    2013/01/20 at 18:26

    8-) [img]http://tinyurl.com/ank8u5j/.jpg[/img][img]http://tinyurl.com/bgwz72t/.jpg[/img]

    [ Зассан: brokenbaby , өдөр 2013/1/20 18:28 ]

  6. fo1133

    2013/01/20 at 18:29

    cool [img]http://tinyurl.com/b522yp5[/img] [img]http://tinyurl.com/a3g5kwt[/img] [img]http://tinyurl.com/axcszfx[/img] [img]http://tinyurl.com/bazwf8l[/img]

  7. Зочин

    2013/01/20 at 20:05

    биеэ үнэлэгчдийг шалгах мэргэжилтэн bi ene ajiliig hiiwel muu dun tawiad l ,,harin nuguu hed maani dungee zasuuliy geed l boon um boloh bh daaaaa

  8. Зочин

    2013/01/20 at 20:26

    yaay

  9. Зочин

    2013/01/20 at 20:37

    garchigaa buruu ugsun bn. mergejil bish ajil gevel iluu zohimjtoi bh

  10. Зочин

    2013/01/20 at 23:10

    mongold arhi amtalgaanii ajiltan awah yum bol goy yum bolnodooo

  11. haku_art

    2013/01/21 at 20:35

    apu kompanid arhi pivonii amtalgaa chanar shalgagch gej bvhel bvten bagiihan ajilladag. meleen undur shalguurtai

  12. Зочин

    2013/01/24 at 13:35

    [quote]:) [img]http://tinyurl.com/a3g5kwt[/img][img]http://tinyurl.com/b522yp5[/img][/quote]

  13. Зочин

    2013/01/29 at 15:19

    bieyee unelegj shalgadag n ndd taarah ajil bn

  14. zalhuugar_1126

    2013/01/30 at 17:23

    5 and 8 goy :-)

  15. Eenjig

    2013/02/07 at 13:48

    araliin sahiul l ih taalagdlaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *