Орос залуу 40 тоннын жинтэй нисэх онгоцыг чирж дэлхийн хоёр дээд амжилтыг тогтоосноор Гиннесийн номонд бичигджээ

0

Санкт-Петербургийн экстрим тамирчин Денис Вовк Airbus A319 онгоцыг чирж Дэлхийн дээд амжилтын Гиннесийн номонд бичигдлээ. Тэрээр дахин дэлхийн шинэ дээд амжилт тогтоохоор бэлтгэлдээ оржээ, энэ удаад “Сапсан” цахилгаан галт тэрэг чирэх төлөвлөгөө тавьсан байна.

Оросын атлетик тамирчин Денис Вовк 40 тоннын жинтэй Airbus A319 нисэх онгоцыг олсоор татаж трек-пулийн дэлхийн дээд амжилтыг тогтоолоо. Уг спортын төрөл нь тусгай олсоор төрөл бүрийн тээврийн хэрэгсэл татаж чирдэг хүчний төрөл юм.

Дээд амжилтыг албан ёсоор Петербургийн Пулково нисэх буудалд бүртгэн баримтжуулжээ. Вовк тусгайлан бэлдсэн хэвтээ шатанд тулж 52 секундийн дотор нисэх онгоцыг 4,32 метр зайд чирж чадсан юм. Энэ зай нь Гиннесийн номд бичигдэхэд бүрэн хангалттай байв.

Денис Вовк хоёр дахь дээд амжилтаа найз Артём Тарасовын хамтаар тогтоожээ. Тэд цугтаа канат олсоор уясан 40 тонны жинтэй Airbus A319 агаарын хөлгийг гараараа татаж хөдөлгөжээ.

Хавар дуусахын алдад Денис Вовк дахин шинэ дээд амжилт тогтоохоор төлөвлөж байна. Энэ удаад “Сапсан” цахилгаан галт тэрэг чирэх ажээ.

2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *