Бодит түүхээс сэдэвлэн бүтээсэн ч хэт их уран сайхны хэтрүүлэг оруулж, бодит байдлыг нь өөрчилсөн 11 кино

1

Бодит түүхээс сэдэвлэсэн кинонууд бидэнд болж өнгөрсөн бодит үйл явдлыг өөрийн биеэр мэдрэх боломжийг олгож байдаг билээ. Гэсэн ч тэдгээр бүтээлүүдэд бодит үйл явдлаас хэтийдсэн уран сайхны хэтрүүлэг ихээр орсон байх нь бий. Манай сайт уншигч танд болсон бодит үйл явдлыг гажуудуулан дэлгэцнээ гаргасан 11 киног танилцуулж байна.

1. “The Theory of Everything” кинон дээрх Stephen Hawking-ын дурлалын түүхийг өөрчилсөн

© The Theory of Everything/ Working Title Films and co-producers, © European Space Agency

Тус кинон дээр нэрт физикчийн дурлалын түүх Британийн Кембрижийн их сургуульд эхэлж буйгаар өгүүлдэг ч энэ нь бодит түүхээс гажуудсан үзэгдэл ажээ. Үнэн хэрэгтээ тэд ахлах сургуулийн найзууд байсан бөгөөд тэр үеэс тэдний дурлалын түүх эхэлсэн түүхтэй.

 

2. “Rush” киноны гол дүрийн залуус эцсээ хүртэл найзууд хэвээр үлдсэн

© Rush/ Exclusive Media Group and co-producers, © Anefo/ Wikimedia, © CC BY- SA 3.0 NL

1970-аад онд үйл явдал нь өрнөдөг Niki Lauda болон James Hunt уралдааны машины нисгэгчдийн амьдралын түүхийг өгүүлэх “Rush” кинонд гол дүрийн залуусыг өрсөлдөгчид хэмээн харуулдаг билээ. Тэгвэл бодит амьдрал дээр тэд дотны сайн найзууд байсан бөгөөд хамтдаа байр түрээслэн амьдарч байсан үе ч бий аж.

 

3. “Gladiador” кинонд түүхийн холбогдолтой хэд хэдэн алдаа бий

© Gladiator/ Dreamworks Pictures and co-producers

2000 онд нээлтээ хийж байсан алдарт “Gladiador” кинонд түүхийн болон цаг хугацааны хувьд зөрчилтэй алдаа олон бий. Тухайлбал, Колизейд хүмүүс хэвлэсэн бичигтэй цаас тарааж явдаг нь тухайн цаг үед боломжгүй зүйлсийн нэг билээ. Мөн Ромын эзэнт гүрний үед Анфитеатр хэмээн нэрлэгддэг байсан ч тус кинонд хожим үеийн нэр болох Колизей хэмээн нэрийдэж буй нь харагддаг.

Түүнчлэн цезaрь Маркус Аурелиус бодит амьдрал дээр өвчний улмаас таaлал төгсөж, түүний хүү Коммодус хууль ёсоор хаан ширээнд заларсан байдаг ажээ. Коммодусын хувьд аавыгаа эцсийн мөч хүртэл нь асарч, түүнтэй хамтаар эзэнт гүрнээ засаглаж байсан нэгэн юм.

 

4. “The Imitation Game” кинонд машины нэрийг сольсон

© The Imitation Game/ Black Bear Pictures and co-producers, © Messybeast/ Wikimedia, © CC BY 2.5

Дaйны цаг үед германы aрмийн нууц кодыг тайлж унших машин бүтээсэн Alan Turing-ийн амьдралыг өгүүлэх тус кинонд машиныг Кристофер хэмээн нэрийддэг. Гэвч бодит амьдрал дээр тус машины нэрийг “Бөмбөг” хэмээн нэрлэж байжээ.

Кино зохиол Кристофер нэрийг өгөхдөө Alan Turing-ийн дотны найз, ажлын хамтрагч байсан Кристофер Моркомын нэрнээс санаа авч өгчээ.

 

5. Уиллиам Уоллос жинхэнэ хатан зоригтон байгаагүй

© Braveheart/ Icon Entertainment International and co-producers

Нэрт жүжигчин Mel Gibson-ий бүтээсэн Уиллиам Уоллосын дүрийг мэдэхгүй хүн үгүй гэхэд хилсдэхгүй биз ээ. Гэвч бодит түүхийг сөхөн харвал тухайн цаг үеийн жинхэнэ хатан зоригтон бол Уиллиам бус Шотландын 1-р Роберт хаан байсан ажээ. Тус кинонд Роберт хааны дүрийг жүжигчин Angus Macfadyen бүтээсэн байдаг билээ.

 

6. “Django Unchained” кинонд нарны шил зүүсэн нь

© Django Unchained/ The Weinstein Company and co-producers

Жүжигчин Jamie Foxx-ын чадварлаг бүтээсэн Django-ын дүр өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө үзэгчдийн дунд алдаршсан билээ. Гэвч тэрээр кинонд нарны шил зүүж харагддаг нь тус киноны үйл явдал өрнөх 1860-аад онтой нийцэхгүй явдал ажээ. Нарны шилийг хүн төрөлхтөн 1920-оод оноос эхлэн хэрэглэж эхэлжээ.

 

7. “Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl” кинонд жүжигчдийн хувцас хэрэглэл, үйл явдал өрнөх байрлал түүхтэй нийцээгүй

© Pirates of the Caribbean: The Curse of the Black Pearl/ Walt Disney Pictures and co-producers

Хөгжилтэй, адал явдлаар дүүрэн өрнөлтэй тус кино дэлхий даяар асар их амжилт дагуулсан билээ. Тус кинонд Порт Рояаль хотыг 1720-иод оны Британийн гол боомт хотуудын нэг хэмээн харуулдаг. Гэвч бодит байдал дээр тус хот 1692 он газар хөдлөлтийн улмаас бүрэн сүйдсэн ажээ.

Мөн усан цэpгүүд дүрэмт хувцас өмссөн байсан нь бодит түүхтэй мөн нийцдэггүй аж. Учир нь усан цэpгүүд 1748 оноос эхлэн дүрэмт хувцас өмсдөг болсон түүхтэй.

 

8. “Mary Queen of Scots” кинонд Шотландын хатан хаан Мериг пирсингэд дурласан нэгэн болгож харуулав

© Mary Queen of Scots/ Focus Features and co-producers, © François Clouet – The Royal Collection Trust

Тус кинонд хатан хаан Мериг чихээ олон цоолж пирсинг хийлгэсэн байгааг ажиглах боломжтой. Гэвч пирсинг харьцангуй орчин үеийн соёл бөгөөд тухайн киноны үйл явдал өрнөх 16-р зуунд байгаагүй гэдэг нь лавтай.

 

9. “Shakespeare in love” кинонд Шекспирийн хайр Ромео Жульетта жүжгийн зохиолыг бичих сэдэл өгөөгүй

© Shakespeare in love/ Universal Pictures and co-producers

Шекспирийн амьдралын нэгэн түүхийг өгүүлэх “Shakespeare in love” кино нь бодит түүхээс илүүтэйгээр уран сайхны хэтрүүлэг, зохиол давамгайлсан бүтээл ажээ. Нэрт зохиолч, яруу найрагчийн амьдралын түүхийн баримт бидний үед тун бага уламжлагдан ирсэн нь ч үүнтэй холбоотой биз ээ. Тус кинонд дурлалдаа шатсан Уиллиам Ромео Жульетта жүжгийн зохиол бичиж байгаагаар харуулдаг ч үнэн хэрэгтээ тэрээр тус зохиолоо италийн зохиолч Луйжи Да Портогийн нэгэн бүтээлээс санаа авч бичсэн гэдэг.

 

10. Аполло 13 хөлгийн түүх болон нэр нь дурдагдаагүй жинхэнэ баатар

© Apollo 13/ Universal Pictures and co-producers, © NASA

“Apollo 13” нэртэй тус кинонд НАСА агентлагийн ажилтнуудын гүйцэтгэдэг ажил хэрэг, хүндрэл бэрхшээл зэргийг тодорхой өгүүлдэг билээ. Гэвч бодит амьдрал дээр кинон дээр өгүүлдэг шиг гэнэтийн байдалд авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээ, төлөвлөгөө бэлэн байдаг тул гэнэтийн хүндрэлтэй байдалд орох нь маш ховор тохиолддог аж. Түүнчлэн тус кинонд Аполло 13 хөлгийг аврахад хамгийн том нөлөө үзүүлсэн хөлгийн инженер, нислэгийн багийн зохицуулагч Glynn Lunney-г дурдаагүй нь том алдаа байсан гэдэг.

 

11. “The Pursuit of Happyness” кинонд Крисийн амжилтыг дутуу гаргасан

© The Pursuit of Happyness/ Columbia Pictures and co-producers, © ceoofhappyness/ Instagram

Крис Гарднерын амьдралын түүхийг өгүүлсэн тус бүтээлд гол дүрийг тун чадварлаг дүрслэн харуулсан боловч түүний санхүүгийн байдлыг тийм ч таатай дүрсэн харуулдаггүй билээ. Тэгвэл бодит амьдрал дээр Крис 1000 ам.долларын ашигтай ажиллаж чадсан гэдэг. Энэ нь Сан Франциско хотод хүүтэйгээ амьдардаг аавын хувьд хангалттай хэмжээний мөнгө биш боловч кинон дээр өгүүлснээс хавьгүй их хэмжээний мөнгөн дүн билээ.

Таны хувьд хамгийн үзэх дуртай, бодит явдлаас сэдэвлэсэн кино юу вэ?

9
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *