
“Эрт дээр үед алс холын галактикт” гэж зарим кинонууд эхэлдэг, харин бид нар “Яг хэзээ юм бол?” гэж бодож асуумаар санагдана. Ихэнх кинонууд болж байгаа үйл явдал нь яг хэзээ болж байгаа вэ гэсэн энэ асуултанд хариулдаггүй. Жишээ нь, хүүхэлдэйн кино бүтээдэг Pixar студийн бүтээл гэхэд л (ямрыг нь таагаарай) тодорхой огноо харуулсныг та анзаарсан уу? Үзэгчид тэр болгон анзаараагүй л өнгөрсөн байдаг юм.
Бид зарим нэг алдартай уран сайхны болон хүүхэлдэйн кинонуудын үйл явдал өрнөж байгаа хугацааг олж мэдэхээр шийдсэн юм. Зарим нэг нь бидний хувьд нээлт байсныг нуух юун.
1. Joker

Дэлгэцнээ гарсан огноо: 2019
Үйл явдал өрнөж буй огноо: 1986
Огноог киноны нэг хэсэгт гарах сонины гарчиг ашиглан тооцоолж болно – гарчигт Черноболийн атомын цахилгаан станцад гарсан ослын тухай өгүүлжээ.
2. Iron Giant

Дэлгэцнээ гарсан огноо: 1999
Үйл явдал өрнөж буй огноо: 1957
Тийм ээ, энэхүү хүүхэлдэйн кино эхэлж байхад 1957 он гэж эхэлдэг боловч тэрийг сайн анзаарсан хүн байхгүй л болов уу. Кино эхэлж байхад зөвлөлтийн “Спутник-1” харагдана – дэлхийн хамгийн анхны хиймэл дагуул 1957 онд хөөрч байсан юм.
3. The Incredibles

Дэлгэцнээ гарсан огноо: 2004
Үйл явдал өрнөж буй огноо: 1962
“Mr. Incredible” хүүхэлдэйн киноны үйл явдал бидний үед өрнөдөгүй юм уу? Үгүй ээ, Mr. Incredible сонин уншиж суухдаа бидэнд “будаа идүүлдэг” юм – сайн харвал сонин дээр 1962 оны 5-р сарын 16 гэж хэвлэсэн байгаа. Энэ онд өөр ямар киноны үйл явдал өрнөснийг та мэдэх үү?
4. Xmen: First class

Дэлгэцнээ гарсан огноо: 2011
Үйл явдал өрнөж буй огноо: 1962
5. Indiana Jones and the Temple of Doom

Дэлгэцнээ гарсан огноо: 1984
Үйл явдал өрнөж буй огноо: 1935
Энэхүү киног хүмүүс 2-р анги буюу өмнөх ангийн үргэлжлэл гэж боддог боловч он цагийн дарааллаар явбал эхний ангийн өмнө болсон үйл явдал юм. Өөрөөр хэлбэл “Indiana Jones and the Raiders of the Lost Ark” киноноос өмнө буюу 1935 оны үйл явдал гарна
Сонирхуулж хэлэхэд, энэ жил шинээр гарж буй анги нь 1968 оны үйл явдлыг өгүүлнэ – АНУ болон ЗХУ-ын хоорондох сансрын өрсөлдөөний үеийг харуулжээ.
6. Anastasia

Дэлгэцнээ гарсан огноо: 1997
Үйл явдал өрнөж буй огноо: 1926
Уг хүүхэлдэйн кино эхэлж байхад 1916 оны Оросыг харуулж байсан боловч 10 жилийн дараа тус улс нь ЗХУ болон хувирсан байгааг Владимирын паспортоос харж болно.
7. Green mile

Дэлгэцнээ гарсан огноо: 1999
Үйл явдал өрнөж буй огноо: 1935
Дашрамд дурдахад, “Shawshank Redemption” уран сайхны киноны сэдэв, урлагийн бүтээлийн төвшний хувьд ижил төстэй гэгдэх уг дэлгэцийн бүтээлийн үйл явдал 1947 оноос 1960-аад оны хоёрдугаар хагас хүртэл өрнөдөг ажээ.
Одоо “ирээдүйн тухай кинонууд”-ын талаар хэд хэдэн жишээ авцгаая, гэхдээ тухайн кино бүтээсэн цаг хугацаатай нь харьцуулж “ирээдүй”-г тодорхойлох юм.
8. Akira

Дэлгэцнээ гарсан огноо: 1987
Үйл явдал өрнөж буй огноо: 2019
Энэхүү хүүхэлдэйн кинон дээр Токио 30 дахь Олимпын наадмыг зохион байгуулах ажилдаа бэлдэж байгааг харуулдаг. Бодит амьдрал дээр 30 дахь Олимпын наадам Лондонд 2012 онд болсон, гэхдээ хүүхэлдэйн киноны үйл явдлаар бол дэлхийн 3 дугаар дайны улмаас 2020 он болтол хойшилсон байдаг. Жинхэнээсээ 2020 оны Зуны олимпын наадмыг Токиод зохион байгуулах байсан боловч корона вирусээс болоод Токиогийн зуны Олимпын наадам 2021 онд болсон байдаг. Гэхдээ 32 дахь л даа.
9. Blade Runner

Дэлгэцнээ гарсан огноо: 1982
Үйл явдал өрнөж буй огноо: 2019
“Blade Runner 2049” сиквелийн үйл явдал хэдэн онд өрнөдгийг та мэдэх үү?
10. Barb Wire

Дэлгэцнээ гарсан огноо: 1996
Үйл явдал өрнөж буй огноо: 2017
“Ирээдүйн” энэ хувилбарт 2017 онд АНУ-ын Иргэний хоёрдугаар дайны дараах үеийг туулж байна.
11. Her

Дэлгэцнээ гарсан огноо: 2013
Үйл явдал өрнөж буй огноо: 2025
Кинонд зөгнөн үзүүлж байгаа үйл явдал технологийн өндөр хөгжлийн ачаар 2025 онд бодит болж болох магадлал үнэхээр өндөр юм.







