Эрэгчин, эмэгчин нь өөр хоорондоо маш их ялгаатай харагддаг 10 амьтан. Тэднийг нэг төрөл гэдэгт итгэхэд ч бэрх

1

Хүйсийн диморфизм – нэг төрлийн амьтдын эрэгчин, эмэгчинд илрэх анатомийн ялгаа юм. Зөвхөн хэмжээ төдийгүй мөн өнгө зүс, тэр бүү хэл биеийн бусад хэсгээр ч илэрнэ. Энэ удаад гадаад төрхөөрөө бие биенээсээ эрс ялгагдах эрэгчин, эмэгчний төлөөллийг танилцуулах гэж байна. Тэднийг харсан хэн ч болов нэг төрлийн амьтад гэж бодохгүй. Бид азарган тахиа, тахиа эсвэл тогосны тухайд яриагүй юм шүү. Сонирхолтой байхыг амлаж байна.

Ньяла гөрөөс

Андрей Коткин / foto4440
ubizane

Африкийн эдгээр гөрөөсний эрэгчнийг эмэгчнээс нь амархан ялгаж болно. Эрэгчин нь биеийн хэмжээгээрээ ялгагдаад зогсохгүй мөн эвэртэй, бас эмэгчнээсээ өөр зүстэй байдаг юм. Эрэгчин гөрөөс хар-бор, харин эмэгчин гөрөөс арай цайвар өнгөтэй.

 

Далайн заан

ramroh

Далайн зааныг далайн хавын бүлийн бусад төрлөөс амархан ялгаж болно. Далайн заан нь аварга том хошуутай. Гэхдээ том хошуу нь зөвхөн эрэгчний онцлог. Эмэгчин далайн заан том хошуугүй ажээ.

 

Цагаан хацарт гиббон

linda

Энэ төрлийн сармагчны эрэгчин, эмэгчин нь үсний өнгөөрөө ялгаатай. Эрэгчин нь хар өнгөтэй бөгөөд шанаандаа гоёмсог цагаан сахалтай. Эмэгчин нь эсрэгээрээ цайвар шаргал үстэй.

 

Сиамын дайчин загас

daftarhewan

Аквариумын загасны олон төрөлд хүйсийн диморфизм тодорхой илэрдэг. Гэхдээ сиамын дайчин загас дээр бусдаас онцгой. Эрэгчин нь эмэгчнээсээ өнгө зүсээр ялгараад зогсохгүй мөн гоёмсог сүртэй сүүлээрээ гайхуулах ажээ.

 

Грандал буюу лазорын шувуу

Saevus Wildlife
TheBIGT101

Шувууд дундаас хүйсийн диморфизмийн ялгааг ихээр харж болно. Жишээ нь, лазорын шувууны эмэгчин нь саарал өнгөтэй байдаг бол эрэгчин нь хурц хөх өнгөтэй байдаг ажээ.

 

Улаан кардинал

wall.alphacoders

Angry Birds тоглоомд гардаг улаан шувууг энэ л шувуунаас санаа авсан гэдэг. Ямар ширүүн харцтай болохыг нь та ажигласан уу? Эрэгчин нь мөн л хурц зүсээрээ онцгойрно, харин эмэгчний зөвхөн хошуу, мөн сүүл, далавчны нэг хэсэгт л ганган улаан зүс харагддаг юм.

 

Диваажингийн гайхамшигтай шувуу

hashem
jackdebeer95

Диваажингийн гайхамшигтай шувуу – байгаль эх нэг төрлийн амьтдын эрэгчин, эмэгчнийг бүтээхдээ хэтэрхий их хичээсний тод жишээ болно. Эрэгчин – тас хар зүснээс оюун номин өнгөөр гэрэлтэх хоёр нүд. Харин эмэгчин … даруухан өнгөтэй байдаг л нэг шувуу.

 

Зөөлөн ногоон-улаан зүстэй тоть

mirkorma

Харин энд бол байгаль эхийн уран сэтгэмж дууссан ч ямар нэгэн онцгой зүйл хийх хүсэлтэй байсныг илтгэнэ. Маш энгийн аргаар бүтээлээ туурвиж: эрэгчин, эмэгчин хоёрыг зүгээр л хоёр өөр өнгөөр буджээ. Эрэгчин нь ногоон өнгөтэй, харин эмэгчин нь – улаан. Эрдэмтэд энэ хоёр шувууг хоёр өөр төрлийнх гэж саяхныг хүртэл үздэг байлаа. Үгүй болохыг зарлаад удаагүй л байна.

 

Таван зурааст сцинк гүрвэл

abirdingnaturalist

Энэ гүрвэл цэнхэр өнгийн сүүлтэй төрдөг. Эрэгчин нас ахих тусам сүүлний цэнхэр зүсээ алдаж шаргал болж өөрчлөгдөнө. Харин эмэгчин нь яг л тэр цэнхэр сүүлтэйгээ үлдэх ажээ.

 

Бар аалз

Marek Mierzejewski

Аалзны төрөлд хүйсийн диморфизм бусдаас илүү хүчтэй илэрдэг. Бар аалз – үүний нэг тод жишээ болно. Ихэнх тохиолдолд эмэгчин нь эрэгчнээсээ том биетэй бөгөөд илүү аймшигтай харагддаг ажээ.

Харин эндээс байгаль эх ямар шударга бус байдгийг сонирхож болно. Амьдрах хугацаа нь хэдхэн цагаар л яригдах амьтадтай танилцаарай.

31
ГайхмаарГайхмаар
5
ГоёГоё
4
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *