Таныг хөгшин харагдуулах нүүр будалтын 10 алдаа

1

Хүн болгон байгаагаасаа залуу харагдахыг хүсдэг нь байгалиасаа заяагдсан зүйл. Зарим нэг нь насандаа харагдаж байгаад сэтгэл хангалуун байхад, зарим нэг нь наснаасаа хөгшин харагдахыг тэвчддэгүй нь ч байна.

Танд тохирсон будалт таныг байгаа наснаас чинь залуу харагдуулж чадах бол хэтэрсэн будалт нь таныг бүр хөгшрүүлж орхино шүү.

1. Их байна гэдэг чинь хүнд байна л гэсэн үг

Бага будаг хэрэглэх тусмаа л та залуу харагдах болно. Нүүрээрээ дүүрэн зузаан суурь тавих нь таныг улам хөгшин харагдуулна. Нимгэн бараг мэдэгдэхгүйгээр л суурь тавих буюу тодорхой нэг өө сэвээ дарах, нүдний доорх үрчлээг дарах зорилгоор нимгэн түрхэх нь илүү зохимжтой.

Таныг хөгшин харагдуулах будалтын 10 алдаа 2

2. Гялалздаг зовхины тень будаг

Нүд орчим арьснаас тос ялгардаггүй учир тослог биш байдаг байна. Ийм учраас нас ахих тусам нүдний орчим арьс хамгийн түрүүнд үрчлээ сууж эхэлдэг. Арьс нь эмзэг тул нэмэлт арчилгаа зайлшгүй шаардлагатай. Ихэнх эмэгтэйчүүдийн гаргадаг алдаа бол гялалздаг тень зовхиндоо түрхдэг, үүний оронд матт суурьтай адил өнгийн тень хэрэглэх нь зөв юм.

Таныг хөгшин харагдуулах будалтын 10 алдаа 3

3. Нүүрний пудр

Гоо сайхны энэхүү бүтээгдэхүүн нь нүүрний арьсыг жигд, тослоггүй болгох зорилготой. Т-хэсэг нь нүүрний хамгийн их тослог хэсэг. Нүүрнийхээ бүх хэсэгт пудр тавих хэрэггүй, эрүү, хамарны хэсгээр л тавих нь зөв. Духандаа пудр тавихдаа анхааралтай байх хэрэгтэй, учир нь зузаан тавьсан пудр таны духны үрчлээг тодруулах болно шүү.

Таныг хөгшин харагдуулах будалтын 10 алдаа 4

4. Гүн өнгийн уруулын будаг болон уруул өнгөлөгч

Өөрийн уруулын өнгөтэй төстэй уруулын будаг, өнгөлөгч – ягаан, цайвар ягаан гэх мэт өнгө нь танд илүү тохирох болно. Бас нэгэн арга бол илүү цайвар өнгийн өнгөлөгч түрхсэнээр таны уруул илүү зузаан, зөөлөн, сэтгэл булаам харагдах болно.

Таныг хөгшин харагдуулах будалтын 10 алдаа 5

5. Уруулын будаг түрхэгч

Таны үзэж байсан киноны бүсгүйчүүд ч юм уу, зар сурталчилгаанд гарч буй загварын ертөнцийн бүсгүйчүүд уруулаа будахдаа шууд л будгаа нялаад байдаагүйг та анзаарсан байх. Тусгай зориулалтын уруулын будгийн бийрээр будах нь будгаа урууландаа хуваарилах, уруулын хүрээг тодруулах зэргээр давуу талтай байдаг.

Таныг хөгшин харагдуулах будалтын 10 алдаа 6

6. Хөмсөгний будаг

Нарийхан хөмсөг загварын ертөнцөд түүх болон үлджээ. Энгийн өөрийн хэлбэрээрээ байгаа хөмсөг танд илүү зохино. Нарийхан хөмсөг нь аймшигтай харагдуулдаг, хэрвээ та хөмсгөө нарийхан болгосон бол ургуулж өөрийн хэлбэрт нь оруулах нь дээр гэж зөвлөх байна. Хэрвээ дахин ургахааргүй болсон бол харандаагаар нөхөн зураарай.

Таныг хөгшин харагдуулах будалтын 10 алдаа 7

7. Хөмсөгний хар харандаа ашиглаарай

Залуу бүсгүйчүүд зовхины харандааны өнгөний зовлонг мэдрээгүй байх, харин 50 настай ч юм уу, арай ахимаг насны эмэгтэйчүүд зовхины харандааны өнгөнд маш их ач холбогдол өгдөг. Туузан хөмсөгтэй, магадгүй бууралтаж буй эмэгтэйчүүд энэ асуудлаа амархан шийдэж болно. 10, 20 жилийн өмнөх шигээ хөмсөгтэй харагдахыг хүсвэл гүн биш өнгийн хөмсөгний харандаа ашиглаарай.

Таныг хөгшин харагдуулах будалтын 10 алдаа 8

8. Хар өнгийн туш, зовхины будгаас зайлсхийгээрэй

Хар өнгийн зовхины будагны оронд бор өнгийн будаг сонгоорой, ялгааг нь олж харна шүү. Бор өнгө нь илүү залуу харагдуулна. Мөн адил өнгийн сормуусны туш будаг илүү тохиромжтой байх болов уу. Бас нэгэн анхаарах зүйл бол хүнд өнгийн контурыг бүдүүн зурах нь илүү хөгшин харагдуулна гэдгийг бүү мартаарай. Хөнгөн, нарийн зурахаас гадна төгсгөлийг нь Q-гээр дуусгаарай. Нэмж зөвлөхөд, хэрвээ та залуу харагдахыг хүсч байгаа бол доод зовхийг будаад хэрэггүй, яагаад гэвэл том нүдийг ч жижиг харагдуулдаг юм.

Таныг хөгшин харагдуулах будалтын 10 алдаа 9

9. Доод сормуусыг будах

Доод сормуусыг будаад огт хэрэггүй, ялангуяа урсдаг будаг бол бүр ч хэрэггүй. Үр дүн нь яг л нугасны муухай дэгдээхээний сарвуу шиг л болно. Дээд сормуусаа будахад таны сормуус дэрвэгэр болж нүд чинь том юм шиг харагдана.

Таныг хөгшин харагдуулах будалтын 10 алдаа 1

10. Улаан туяа тавих

Хацрынхаа чухам аль хэсэгт нь туяа оруулах вэ гэдэг маш чухал асуудал. Шанаан дээрээ юу, эсвэл жоохон доошоо юу? Ялгаа нь маш их мэдрэгдэнэ. Хэрвээ яг зөв газраа туяа оруулбал таныг болон таны арьсыг эрүүл харагдуулна. Мэргэжилтнүүдийн зөвлөж байгаагаар бол шанааны хамгийн өндөр цэгт, эсвэл хацарны махлаг хэсэгт туяа оруулах нь зөв гэжээ. Мөн, хэрхэн түрхэх нь маш чухал, төв хэсгээс гадагш чиглэлээр түрхэнэ. Түрхэх бийрээ дээш нь барихаас гадна бийр нь хацрыг бүрэх хэмжээний том байх хэрэгтэй. Цайвар ягаан, завсрын өнгөөр будвал залуу харагдуулах тул гүн туяа тавихаас зайлсхийгээрэй.

Таныг хөгшин харагдуулах будалтын 10 алдаа 10

56
БахархмаарБахархмаар
19
ХөөрхөнХөөрхөн
11
ГайхмаарГайхмаар
10
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
6
ГоёГоё
5
Ха ХаХа Ха
3
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

12 Сэтгэгдэл

  1. Monhorgil moogii

    2015/06/09 at 17:52

    Сэтгэгдэл *mash ix taalagdaj b.a

  2. Gerel

    2015/06/09 at 19:34

    Сэтгэгдэл *sain bna uu.jijig nvdtei hvn nvdniinhee dood hesgiig budah estoi yu.

  3. Sok

    2015/06/09 at 22:22

    Ysn sonin zuwulguu we gaihchlaa

  4. Hm

    2015/06/10 at 07:05

    Zovloj baigaa ni sain bolovch , ARAI L BISHEE ! Medehgvi baij zarimdaa hachin medeelel ih oruuldag boljee Höörhiis

  5. Зочин

    2015/06/10 at 13:35

    Сэтгэгдэл *unen shuu tod budah tusam heden nasaar nemj haragddag

  6. Зочин *

    2015/06/10 at 16:20

    Сэтгэгдэл *Homsog tod Bol goi haragddag biz dee uug n …. Zarim n hudLA zovolgoo bn da

  7. Зочин

    2015/06/11 at 10:35

    Muuu orchuulga we!!

  8. Зочин

    2015/06/11 at 14:14

    Сэтгэгдэл *Xeregtei zowolgoo bnaa taalagdlaa

  9. thanksЗочин

    2015/06/14 at 20:46

    good, thanks, Сэтгэгдэл *

  10. Зочин

    2017/03/07 at 10:06

    Bayrlalaa

  11. altanzul

    2017/03/07 at 18:47

    ta nar boliochdeeee goyl bnshde

  12. uuganbayr

    2017/03/07 at 18:48

    ta nar boliochdeeee goyl bnshde

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *