“Avengers: Age of Ultron” киноны интерфейс

0

Зөгнөлт кинонууд дээр ихэвчлэн гарч харагддаг компьютерийн дэлгэц дээрх янз бүрийн график дүрслэлүүд төрөл бүрээр нааш цааш хөдөлж, минутын дараа өөрөө дахин дахин эргэлдэхийг та хараад энэ нөхөр ч худлаа л юм хийгээд сууж байна даа гэж бодож байсан уу?

Territory Studio-гийн шинэ видео буюу Joss Whedon-ы “Avengers: Age of Ultron” киноны интерфейсийг үзээд миний урьд өмнө үзэж байсан зүйлээс хол давсныг олж харлаа. Киноны шинэ шинэ элементүүд нь шинэ ертөнцийг бий болгохыг та дэлгэцээс харах болно.

Territory Studio нь Whedon-ы дүр болгоны онцлогийг харуулах, түүнчлэн визуаль буюу хийсвэр үзүүлэн бүтээхэд дизайнер Charles Wood болон түүний урлантай нягт хамтран ажиллажээ.

Averngers: Age of Ultron киноны 1

Киноны баатрууд, тэдгээрийн технологи сүйдсэнийг бодитоор харуулахыг зорьж ажилласан. Territory студи нь Avengers Цамхаг, Stark-ийн лаборатори, Banner-ийн судалгааны төв, Quinjet нисэх онгоц, мөн шинэ дүр болох чөтгөр Baron Von Srucker-ийн цайз, Avengers-ийг дэмжин ажилладаг др. Cho-гийн лаборатори зэргийг шинэ технологи, UI (user interface) ашиглан хийсвэр үзүүлэн бүтээжээ.

Энэхүү уран бүтээлийн шинэ арга технологийн дэмжлэгтэйгээр дүр болгоны өнгө төрхийг тоон хэлбэрээр сайн илэрхийлж чадсан. Тус студийн энэхүү шинэ технологи нь магадгүй клиник-дүн шинжилгээний технологи, арми, робот болон нисэхийн электрон төхөөрөмжийн технологид шинэ нээлт хийхэд нөлөөлж болох юм.

Товчхондоо хэлэхэд 11 багцаар 80 минутын гайхамшигтай дүрс амилуулалт, 200 экран дүрслэл нь өнөөдрийн байдлаар Marvel-ийн шилдэг нь болоод байна.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. mn

    2015/06/09 at 21:34

    gaihaltai

  2. Зочин

    2015/06/10 at 10:33

    Зүгээр асууж байгаам шүү. Шүүмжилсэн юмгүй ээ. Гэхдээ энэ Avengers-ын өмнөх ангийн Видео юм биш үү.

  3. Б. Раднаабазар

    Б. Раднаабазар

    2015/06/10 at 20:37

    averngers gene uuu

  4. Зочин

    2015/12/18 at 23:35

    Сэтгэгдэл *gaihailtai

  5. Зочин aay

    2015/12/18 at 23:38

    Сэтгэгдэл *gaihailtai

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *