Хайр сэтгэлийнхээ төлөө угсаа залгамжлах өндөр дээд хэргэм зэргээсээ татгалзсан хааны гэр бүлийн гишүүд

0

Ихэс дээдсийн гэр бүлийн гишүүд эгэл нэгэнтэй хайр сэтгэлийн холбоотой болсон адармаатай хайрын түүхүүд олон кино болон зохиолуудад гардаг билээ. Тэгвэл бодит амьдрал дээр ч яг ийм түүхүүд олон бичигдэн үлдсэн байдаг ажээ. Манай сайт уншигч танд хайр сэтгэлийнхээ төлөө өөрийн өндөр дээд хэргэм зэргээс татгалзаж байсан эрхмүүдийг танилцуулж байна.

1. Японы гүнж Мако

© AFP Contributor / AFP / Getty Images

Японы гүнж Мако саяхан коллежоосоо хойш үерхсэн Кей Комүротой гэр бүл болсон билээ. Тэдний хувьд анх 2012 онд танилцаж байсан бөгөөд 2017 онд сүй тавьж байсан юм. Гэсэн ч тэдний хайр сэтгэлийн түүх дардан байсангүй, японы хуулийн дагуу эзэн хааны удмын бүсгүй хүн харц гаралтай нэгэнтэй гэр бүл болох бол өөрийн хэргэм зэргээ орхих шаардлагатай байдаг ажээ. Гэсэн ч Мако хайр сэтгэлийнхээ төлөө өөрийн хэргэм зэрэг болон хадамд гарах үед гүнж нарт бэлэглэдэг 1 сая долларын олговроос ч татгалзсан юм.

 

2. Ханхүү Филип

© Fox Photos / Hulton Royals Collection / Getty Images

Их Британийн хатан хаан Элизабетийн нөхөр ханхүү Филипп агсан бидэнд Эдинбургийн гүн цолоороо танигдсан билээ. Грек болон Данийн ханхүү хэргэмтэй байсан тэрбээр Элизабеттэй гэрлэхийн тулд Грек, Данийн хаан ширээнээс татгалзаж эхээрээ овоглон Их Британийн иргэншил авч гүнгийн хэргэмийг хүртсэн аж. Улмаар хожим 1957 оноос эхлэн тэрээр ханхүү хэргэмийн эзэн болж байв.

 

3. Ханхүү Харри

© AFP/East News

Ханхүү Харри болон Меган Маркл нарын хатан хааны гэр бүлээс зайгаа барьсан явдал нь удаан хугацааны туршид ярианы сэдэв болсоор байгаа билээ. Тэгвэл ханхүү Харри нэгэн ярилцлагадаа хатан хааны гэр бүлээс зайгаа барих болсон явдал нь гэр бүлтэй нь холбоотой хэмээжээ. Түүний гэргий бие давхар байх үедээ сэтгэл санааны хувьд доройтож, удалгүй хүү Арчи нь төрсөн тул гэр бүлдээ илүү анхаарал хандуулах шаардлагатай болсон хэмээн тайлбарласан байдаг.

 

4. Тайландын гүнж Уболратана

STR/AFP

Японы хуультай нэгэн ижил Тайландад ч эгэл иргэнтэй гэр бүл болохоор шийдсэн хааны удмын охид, бүсгүйчүүд өөрийн хэргэм зэргээс татгалзах шаардлагатай байдаг ажээ. Түүний хувьд 1972 онд АНУ-ын иргэн Петер Ладд Янсентэй гэр бүл болж өөрийн хэргэмээс татгалзсан боловч хос хоёр 1998 онд салсан юм. Гэсэн ч Уболратана өөрийн хэргэмийг эргүүлэн аваагүй ажээ. Түүний хувьд хэдийгээр гүнж байхаа больсон боловч хуулийн дагуу эзэн хааны гэр бүлийн гишүүн тул гүнжийн нэгэн адил амьдралаар амьдарч байгаа юм.

 

5. Наймдугаар Эдуард хаан

© Courtesy Everett Collection / East News

Хатан хаан Элизабетийн авга ах Наймдугаар Эдуард хаан 1930 онд АНУ-ын иргэн, жүжигчин Уоллис Симпсонтой танилцаж байв. Тухайн үед жүжигчин Уоллис хоёр ч удаа гэр бүл зохиож салсан нэгэн байсан бол Эдуард аль хэдийн Британийн хаан ширээнд заларсан байсан ажээ. Тэгвэр 1936 онд тэрээр хаан ширээнээсээ бууж байгаагаа улс орон даяар радио мэдээгээр дамжуулан хүргэсэн бөгөөд, “Эзэн хааны ажил үүргийг хийж гүйцэтгэх гэдэг асар хүнд ажил юм. Хайртай бүсгүйтэйгээ хамт байхын зэрэгцээ хаан ширээнд сууж улс орноо залах боломжгүй нь харамсалтай. Иймээс би өөрийн хаан титмийг өгч өөрийн хайртай бүсгүйтэйгээ амьдрах сонголтыг хийж байна” хэмээн мэдэгдэж байсан гэдэг.

Таны хувьд өөрийн хэргэм зэргээс хайр сэтгэлийнхээ төлөө татгалзсан өөр түүхийг мэдэх үү?

10
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГайхмаарГайхмаар
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *