Аль хэдийн 50 гарсан хэрнээ яг л залуу бүсгүйчүүд шиг сайхан харагдах загвар өмсөгчид

0

Генетик – энэ бол азын сугалаа. Байгаль эхийн бэлэглэсэн тэр азын сугалааг хадгалж үлдэхийн тулд бас багагүй хичээл зүтгэл хэрэгтэй.

Эдгээр үзэсгэлэнтэй эмэгтэйчүүдийг хараад ханашгүй. Тэд өөрийн гоо үзэсгэлэнг хадгалж үлдэхийн тулд маш их хөдөлмөрлөжээ.

Хелена Кристенсен, 52 настай

90-ээд оны үеийн хамгийн алдартай загвар өмсөгчдийн нэг. Хелена залуугаасаа эхлэн гоо бүсгүй шалгаруулах тэмцээнд ялж байсан юм. Тэрээр “Копенгагены гоо бүсгүй”, “Данийн гоо бүсгүй”-н титэм зүүсэн бүсгүй. Загварын олон брэндүүдтэй ч хамтран ажилласан, жишээ нь, Yohji Yamamoto, Chanel гээд цааш энэ жагсаалт үргэлжилнэ. 52 настай түүний Инстаграм хуудас галзуурмаар алдартай хэвээр байна.

 

Элизабет Хёрли, 56 настай

Британи гаралтай загвар өмсөгч, жүжигчин өдгөө 56 настай, гэхдээ түүний Инстаграм дахь зургийг харахад итгэмээргүй. Элдэв филтер, засваруудыг хаслаа гэхэд түүний гуалиг биеийг магтахаас өөр аргагүй юм. Түүний өөгүй бие, хурц шулуун харц хэний ч сэтгэлийг татаж чадна.

 

Паулина Поризкова, 56 настай

Америкийн загвар өмсөгч гоо сайхны мэс засал, элдэв эм тарианы эсрэг байр суурьтай байдаг хүн. Паулина буурал үсээ ч буддаггүй гээд та бод доо, буурал үс нь ч түүнийг гундаасангүй. Мөн Поризокова насаар ялгаварлан гaдуурхах үзэл (эйжизм) болон секcизмийн эсрэг бодолтой. Дур булаам харагдахад нас хамаагүй гэж тэрээр ярьдаг. Инстаграм дахь зураг нь ч түүний үзэл бодлыг батлаад өгнө.

 

Хайди Клум, 48 настай

Дэлхийд алдартай загвар өмсөгч үнэхээр генетикийн азын сугалаа сугалж чаджээ. Тэр бараг 50 хүрч байгаа, гэхдээ 20 настай бүсгүй ч атаархмаар харагдана. Хайди зөвхөн бие махбодоор залуу төдийгүй мөн сэтгэл санаагаар ч залуу хэвээр: тэр Tokio Hotel хамтлагийн 32 настай гитарчин Каулицтэй гэр бүл болжээ. Тэдний насны ялгаа бараг л анзаарагддаггүй.

 

Синди Кроуфорд, 55 настай

Энэ нэрийг сонсоогүй хүн дэлхий дээр байхгүй болов уу. Тэр бол загварын бизнесийн бэлгэ тэмдэг болсон гэхэд буруудахгүй. Кроуфорд загварын бүх сэтгүүлийн нүүрэн дээр гарч үзсэн. Одоо хэдий 55 нас хүрсэн ч гэлээ гоо үзэсгэлэнгээрээ гайхагдсаар л явна.

5
ГайхмаарГайхмаар
2
ГоёГоё
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *