Реппэрүүд өөрсдийн тансаг, үнэтэй үнэт эдлэл, гоёл чимэглэлээ гайхуулах дуртай хүмүүс. Тэд өөрсдийн үглэх чадвараасаа гадна гоёл чимэглэлүүдээрээ тодорхойлогддог. Зарим реппэрүүд маш үнэтэй гинж, бугуйвч, бөгжөөр гангардаг. Энд 2014 оны хамгийн үнэтэй гоёл чимэглэл бүхий реппэрүүдийг танилцуулсан байгаа ба хэн нь хэдэн долларын үнэтэй гоёл зүүдэг болохыг энэхүү жагсаалтаас олж мэдэх боломжтой юм.
10. Yung Joc-ын гинж – $50,000
Yung Joc-ын зүүсэн том алтан гинж нь 50,000 долларын үнэтэй.
9. Young Jeezy-ийн ‘Certified USDA’ гинж – $100,000
Авьяаслаг реппэрийн энэхүү гинж очир алмаазан шигтгээнүүдтэй.
8. Chamillionaire-ын хамелеон гинж – $100,000
Хамелеоны дүрс бүхий энэ гинжний хамелеоны дүрс нь очир алмаазаар бүрэгдсэн.
7. Waka Flocka Flame-ын Muppet гинж – $100,000
Алдарт Muppet Fozzie Bear-ийн дүр бүхий 100,000 долларын гинж нь алт болон очир алмаазаар бүтээгдсэн.
6. Slick Rick-ийн гинж – $250,000
Грэммид нэр дэвшигч Англи-Америк энэ реппэр гял цал амьдралын хэв маягаараа алдартай.
5. Kanye West-ийн Horus гинж – $300,000
Загвар, дизайны онцгой сонирхолтой реппэр нэгэн удаагийн шагнал гардуулах ёслол дээр Horus гинж, пирамид хэлбэрийн бөгжтэйгээр гарч ирсэн.
4. 2 Chainz-ийн гоёл чимэглэлийн цуглуулга – $350,000
3. T-Pain-ы гинж – $410,000
Түүний Big Ass Chain гэсэн бичиг бүхий 197 каратын аварга гинж 410,000 долларын үнэтэй.
2. Sean Kingston-ы хайрцагтай тосон харандаан гинж – $500,000
Энэхүү гинж нь түүнийг хүүхэд насанд нь эргүүлэн аваачдаг гэж тэрээр хэлсэн.
1. Rick Ross-ын өөрийнх нь дүр бүхий алтан гинж – $1,500,000
Түүний өөрийнх нь дүр бүхий энэхүү алтан гинж реппэрүүдийн дунд хамгийн үнэтэй гоёл чимэглэлд тооцогддог.