Эдгээр хүнснийг та 10 жил хадгалж байгаад идсэн ч болно. Эдгээр нь огт мууддаггүй хүнс билээ

4

Суулгалт, хордлого, бүр амь насаа алдаж болох хүнсний хордлогоос хол байхын тулд хугацаа нь хэтэрсэн хүнснээс хол байх хэрэгтэй. Гэтэл хугацаа хамаагүй хүнсний бүтээгдэхүүн байдаг бөгөөд тэдгээрийг 10 жил хадгалсан ч өөрийн шинж чанараа алддаггүй байна. Эдгээр нь янз бүрийн сүмс, гурил будаа, болон бусад өргөн хэрэглээний хүнс юм.

Энэ удаа олон жилийн турш, бүр насан туршдаа ч хадгалж болох хүнсний тухай ярилцъя. Хамгийн гол нь зөв хадгалах юм.

 

Хүнс хадгалах хугацаа

1. Будаа

Будааг 30 хүртэл жил хадгалахад чанараа алдаггүй байна. Хадгалах хамгийн тохиромжтой дулаан нь -4,5 хэм. Шилэн саванд хадгалах нь илүү үр дүнтэй байна. Будаа нь зэрлэг, ангилсан болон бусад байдлаар байх нь хамаагүй. Гол нь янз бүрийн амьтан өсөж үржихгүй нөхцөлд байх хэрэгтэй.

 

2. Хуурай сүү

Хуурай сүүг хадгалах хугацаа гэж байхгүй буюу үнэндээ одоогоор тодорхой болоогүй байна. Хадгалахад тавигдах гол нөхцөл нь хүнсний шинж чанараа хадгалахын тулд ямар ч агаар орохгүй битүү саванд хадгалах явдал юм.

 

3. Соя цуу

Энэ жагсаалтад байх хамгийн санаанд оромгүй зүйл нь энэ байх. Энэ цууг задгай байдлаар 3 жил хадгалж болох учир таг нь алга болчихлоо гэж санаа зовох хэрэггүй. Харин битүү тагласан цууг илүү урт хугацаагаар хадгалж болно. Цууны чанар, хэрхэн хийсэн арга нь хадгалалт даах гол нөхцөл нь болдог. Уламжлалт аргаар гаргаж авсан цууг 10 гаран жил хадгалж болох билээ.

 

4. Агч модны сироп

Сайтар битүүлж дарсан агч модны сиропыг мөнхөд хадгалж болно. Ач гучдаа ч өв болгон үлдээж болно. Онгойлгосны дараа ч хэдэн жил чанараа алдахгүй ба ийм байлгахын тулд хөргөгчинд байх ёстой. Ийм нэг амттай супер хүнс байна.

 

5. Шош

Хатаасан шошыг багадаа 30 жил хадгалж болно. Бас энэ нь өөрийн амт, чанараа огт алддаггүй гэж  Бригам Янгын Их Сургуулийн эрдэмтэд үздэг гэнэ. Тэдний туршилтаар шош 30 жилийн дараа гаднах байдлаа ч өөрчлөөгүй байжээ.

 

6. Давс

Давс маань өөрөө эрдэс учир муудна гэж үгүй. Давс чийгэнд мэдрэг, шингээж аваад хатуурч чулууждаг. Ингэлээ гээд муудах зүйл огт үгүй билээ. Харин йоджуулсан давсыг нэг л жил хадгална. Энэ хугацаанд йод нь ууршиж жирийн давс болох ба ийм давсанд хугацаа гэж үгүй билээ.

 

7. Согтууруулах ундаа, архи

Архи, ром, коньяк, вискиг битүүгээр харанхуй, хүйтэн газар хадгалахад хугацаа хязгааргүй байна. Харин онгойлгосон бол энэ зарчим хамаагүй билээ.

 

8. Уксус

Бас нэг мөнхөд хадгалж болох хүнсний төрөл юм. Битүүгээр нь харанхуй, хүйтэн газар байлгахад л болно. Гол нь дулаанаас хол байлгах нь чухал юм.

 

9. Сахар

Давстай адил хичнээн ч хугацаагаар хадгалж болно. Битүү саванд хадгалахад юу ч өөрчлөгдөхгүй. Сахарын нунтаг мөн адил.

 

10. Зөгийн бал

Өөрийнхөө шинж чанарыг зуу зуун жил хадгалах онцгой бүтээгдэхүүн бол зөгийн бал билээ. Энэ бал дотор бактери бий болох, амьдрах ямар ч боломжгүй юм. Мөн балаар хучсан тахианы өндөг хүртэл мууддаггүй. Археологичид хэдэн зуун жилийн настай боловч идэж болохоор зөгийн бал хадгалсан байхыг олж байсан билээ.

Эдгээр хүнсний тухай мэддэг болсон хойно ихээхэн хэмжээний хэмнэлт гаргаж болох билээ. Учир нь чи сахар, давс, уксус, цуу зэргийг их хэмжээгээр аваад дуусна гэж айхгүй байх болно.

Эдгээр 10 хүнсэнд хадгалах хугацаа гэж байдаггүйг өмнө нь мэддэг байсан уу? Та хүнс авахдаа дуусах хугацааг нь хардаг эсэх талаараа сэтгэгдэл дээр бичээрэй. Мөн найз нөхдөдөө уг мэдээллийг хуваалцаарай.

202
ГайхмаарГайхмаар
56
ГоёГоё
47
БахархмаарБахархмаар
45
БурууБуруу
44
Ха ХаХа Ха
26
ХөөрхөнХөөрхөн
25
ХарамсалтайХарамсалтай
25
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Young Young

    Young Young

    2018/05/17 at 05:20

    Мэдэхгуй юм их байнаа

  2. Amar Saikhan

    Amar Saikhan

    2023/10/16 at 03:05

    Хорхогны чулууг хугацаа нь дууссан уу гэж харддаг хүн байншдээ

  3. Jj Jargal

    Jj Jargal

    2023/10/16 at 08:23

    Зөгийн балыг хугацаатай гэж уншиж байсан санагдаад байхын,хугацаа нь хэтэрвэл зүгээр л сахар болно гээд ойлгочихсон ш дэ,үгүй юм у? мэддэг чаддаг нь хариулж тус болоорой!

  4. Daashkaa Luu

    Daashkaa Luu

    2023/10/16 at 09:00

    Энэ юу юм бэ?

  5. Jj Jargal Цэвэр зѳгийн балийг хадгалах хугацааг тогтоогоогүй. 2000 жилийн ѳмнѳх булшнаас ваартай зѳгийн бал гарч задлаж үзэхэд шинэхэнээрээ байсан гэсэн шүү.

  6. Баяраа

    2023/10/16 at 14:58

    шар тос

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *