Ой санамжаа сайжруулах 14 энгийн арга

4

Хоол хүнсээ багахан өөрчилж, өдрийн дэглэмээ сайжруулах нь аливаа зүйлийг хурдан санахад ихээхэн тус болж ой санамж муудах эрсдэлийг бууруулдаг байна.

1. Сахар бага ид

Хэт их хэмжээний сахар хүнсэнд хэрэглэх нь олон төрлийн муу уршигтай бөгөөд оюун ухаанд ч хамаатай юм. Судалгаагаар тэнцвэргүй хооллолт нь тархины багтаамжийг багасган ой тогтоолтыг муутгадаг болохыг тогтоосон байна.

Сахарын хэрэглээгээ багасгах нь энэ бэрхшээлээс салах нэг арга бөгөөд биеийн ерөнхий эрүүл мэндэд ч тустай юм.

2. Хүнсэндээ загасны тос нэм

Загасны тос нь омега-3 хэмээх ханасан өөхөн хүчлээр баялаг зүйл. Энэ нь зүрх судасны өвчин үүсэх эрсдэлийг бууруулан, ядрах, түгших, ой санамж муудах зэрэг таагүй зүйлсийн хөгжлийн зогсоодог байна.

Загас болон загасны тос нь нас явж байгаа хүний ой тогтоолт сайжруулахад их тустай. Нэгэн судалгаагаар загасны тос бүтэн жилийн турш хэрэглэсэн хүний ой тогтоолт эрс сайжирсан болохыг тогтоосон байдаг. Мөн насанд хүрсэн хүн хааяа юм мартах үзэгдэлд омега-3 ихээхэн сайн үр нөлөө үзүүлж байжээ.

3. Бясалгал хийх цаг гарга

Бясалгал нь өвчин намдааж, тайвшруулж, даралт хэвийн болгож, тархины бор эдийн ажиллагааг сайжруулдаг байна. Нас явах тусам тархины хэмжээ багасдаг. Энэ нь юм санах, шинээр сурах үйл ажиллагаанд муугаар нөлөөлдөг билээ.

Бясалгал нь богино хэмжээний ой санамжийг сайжруулдаг. Энэ байдал бүх л насны хүнд ажиглагдсан байна. Тайванийн нэгэн коллежид хийсэн судалгаагаар бясалгалтай холбоотой үйл ажиллагаа эрхэлдэг оюутнууд бусдаасаа илүү ой тогтоолттой болохыг тогтоосон байдаг.

4. Жингээ барь

Өөхөлж таргална гэдэг нь ой санамжийн хөгжилд муугаар нөлөөлөх тал бий. Илүүдэл жин нь тархины ой санамжтай холбоотой генд нөлөөлөх байдлаар оюун ухаан мууддаг байна.

Туршилтаар 18-35 насны хэсэг хүмүүсийг ажиглан судалсан ба илүүдэл жинтэй хүн ой тогтоолтын шалгалтанд илүү муу дүн үзүүлж байсан гэдэг. Мөн өөхлөх нь Альцгеймерийн өвчин тусах бас нэг үндэс болдог байна.

5. Гүйцэд унтаж бай

Дутуу нойртой удаан хугацаагаар байх нь ой тогтоолтод шууд нөлөөлнө. Чухамхүү унтах үед л богино хэмжээний ой санамж нь урт хугацааных болж өөрчлөгддөг билээ.

10-14 настай 40 хүүхдэд туршилт хийж үзсэн ба нэг хэсгийг нь ой тогтоолтын шалгалтанд орой бэлтгээд өглөө асуусан бол нөгөө хэсгийг нь нэг өдөрт бэлдээд шалгасан байна. Унтсан хүүхдүүд 20%-ийн илүү амжилттай туршилтыг давжээ.

Өөр нэгэн туршилтаар шөнийн ээлжинд ажиллах сувилагч нар өдрийн ээлжинд ажилладаг сувилагч нараас илүү олон алдааг математикийн бодлого бодоход гаргасан байна. Тиймээс өдөрт заавал 7-9 цаг унтаж байх хэрэгтэй.

6. Орчин тойрныг ойлгож мэдрэх, бэлтгэл дасгал хийх

Та орчин тойрныг хэрхэн мэдэрч байгаа тэрхүү сэтгэл зүйн байдлыг орчин тойрныг ойлгох гэж нэрлэдэг. Энэ нь зарим талаар бясалгалтай адил боловч яг ч тийм биш, илүү дасал гэсэн утгатай зүйл билээ.

Судалгаагаар орчин тойрныг мэдрэх нь стресс тайлах болон ой тогтоомжинд сайнаар нөлөөлдөг байна. Сэтгэл судлаачийн хийсэн туршилтаар орчин тойрноо мэдрэх арга техникт суралцсан оюутнууд аливаа объектыг таних нь илүү хурдан байжээ.

Мөн орчин тойрноо таньж мэдрэх нь оюун ухааны хөгжлийн уналтын эрсдэлийг бууруулж биед эерэгээр нөлөөлнө.

7. Согтууруулах ундаа бага хэрэглэ

Архи хүний эрүүл мэндэд олон талаар сөрөг нөлөө үзүүлдэг билээ. Ой ухаанд ч ялгаагүй. Нэгэн коллежийн 155 оюутанд судалгаа хийсэн ба архи уудаг оюутнууд ой тогтоолтын шалгалтанд архи уудаггүй оюутнуудаас муу дүн үзүүлсэн байна. Архины үйлчлэлээр тархины ой тогтоолтонд хамаатай гиппокамп гэмтдэг гэнэ. Гэхдээ эрдэмтэд хэмжээг нь тааруулж уувал энэ бэрхшээлээс хол байж болно гэж хэлж байна.

8. Тархиа дасгалжуул

Янз бүрийн бодлого бодох нь ой тогтоолтыг сайжруулдаг. Үгийн сүлжээ, үгэн тоглоом, утасны тоглоом хүртэл сайн нөлөөтэй.

Оюун ухааны бага зэрэг доройтол бий болж байгаа 42 хүнийг 4 долоо хоногийн турш тусгайлан сонгосон утасны тоглоомоор тоглуулахад үр дүн нь илт байсан гэнэ. Мөн онлайн программаар өдөрт 15 минут, долоо хоногт 5 өдөр хичээллэн тархиа дасгалжуулж байсан хүний ой тогтоолт, анхаарал төвлөрүүлэх чадвар эрс сайжирсан байна.

9. Шүүсэн нүүрс-ус аль болох бага хэрэглэх

Шүүсэн нүүрс-усны өндөр агууламж бүхий хүнс нь хүний тархины үйл ажиллагаанд муу нөлөөтэй гэдгийг судалгаагаар тогтоосон байдаг.

Эрдэмтэд 317 хүүхдийг судалж үзээд цагаан будаа, гоймон, түргэн хоол зэрэг боловсруулсан нүүрс-ус хэрэглэх дуртай хүүхдүүдийн сэтгэн бодох, санах чадвар сул байдаг гэсэн дүгнэлтэнд хүрчээ. Өөр нэгэн судалгаагаар өглөө чихэрлэг хоол иддэг насанд хүрэгчид шалгалтанд илүү муу дүн үзүүлсэн байна.

10. Д витамины хэмжээгээ шалгуул

Д витамин дутагдахад бий болох бас нэг том сөрөг тал бол хүний ой ухаан, сэтгэн бодох чадвар сулардаг явдал юм. Хүйтэн цаг ууртай газар нутагт энэ витамины дутагдал их тохиолдоно.

Д витамины дутагдалтай нас ахисан хүний санах чадвар энэ витамины хэвийн хэмжээтэй үе тэнгийнхнээсээ хурдан мууддагийг судалгаагаар тогтоосон байна.

11. Биеийн тамираар хичээллэх

Хөдөлгөөн бол хүний тархинд сайн, аль ч насныхны ой тогтоолтод сайн нөлөөтэй билээ. 19-93 насны 144 хүн оролцсон судалгаагаар: хүнийг суурин унадаг дугуй дээр 15 минут зөөлөн явуулахад оюун ухааны чадвар нь дээшилж байсан байна.

Дасгал нь мэдрэлийн хамгаалах үүрэгтэй уургийг ихэсгэх замаар тархины үйл ажиллагааг сайжруулдаг байна.

12. Үрэвслийн эсрэг чанартай хүнс хэрэглэх

Энэ нь жимс, ногоо, цай зэрэг бөгөөд дархлааг бэхжүүлж, чөлөөт радикалыг гадагшлуулдаг байна. Антиоксидантаар баялаг жимс нь флавоноид, антоциан зэргийг агуулна. Жимс, ногоо их иддэг хүн оюун ухааны доройтолд өртөх нь бага байдаг билээ.

13. Куркумин хэрэглэх

Энэ нь куркумагийн үндэст ордог нэгэн бодис юм. Маш хүчтэй антиоксидант болох ба энэ нь үрэвслийн эсрэг хүчтэй нөлөөтэй билээ. Амьтан дээр хийсэн олон судалгаагаар куркумин нь хүчиллэг гэмтэл, тархины үрэвсэл зэрэгт сайн үйлчилгээ үзүүлж байсан ба мэдрэлийн төвүүдэд хуримтлагдаж, эд эсийг гэмтээн тархины ажиллагаанд муу нөлөөтэй эд эсийн хуримтлалыг бууруулдаг байна.

Одоогоор хүнд хийсэн судалгаа бага боловч энэ нь ой тогтоолтод сайн нөлөөтэй гэдэгт олон хүн эргэлзэхээ больсон байна.

14. Шоколад ид

Шоколаданд антиоксидант, флавоноид зэрэг тархины үйл ажиллагаанд сайн бодис баялаг байдаг билээ. Тэд мэдрэлийн төвийн өсөлтийг хангаж, цусны эргэлтийг сайжруулна.

Судалгаагаар флавоноид бүхий хар шоколад иддэг хүний ой тогтоолт нь энэ бодисгүй цагаан шоколад иддэг хүнийхээс хамаагүй илүү байдгийг тогтоожээ. Тиймээс илүү их үр дүнтэй байлгахын тулд 70%-иас багагүй какао бүхий шоколад сонгож байгаарай.

69
ГайхмаарГайхмаар
35
ГоёГоё
19
БахархмаарБахархмаар
17
Ха ХаХа Ха
16
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
6
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Todoo Rey

    Todoo Rey

    2018/05/16 at 19:56

    Б. Хулан

  2. Belle Oyunerdene

    Belle Oyunerdene

    2018/05/17 at 06:55

    Nergui Jambalsuren

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *