Өглөө болгон энэ нийтлэлийг яг л залбирал шиг уншиж байгаарай, та амьдралын шинэ утга учрыг олох болно!

2

Таны хувьд аз жаргал гэж юу вэ? Амттай хоол, аялал эсвэл ойр дотнын хүмүүсийн эрүүл мэнд үү? Аз жаргал – энэ бол сайхан сэтгэл санаа, эерэг үзэл бодол, санаа зовох зүйлгүй байх, стрессгүй, айдасгүй амьдрал. Аз жаргал – энэ бол эрүүл мэнд. Тэгээд яаж аз жаргалтай байх вэ? Хэрвээ өөрийнхөө амьдралыг өөрчлөхийг хүсэж байвал та чанд шийдвэр гаргах ёстой…

Хэрвээ та амьдралаа сайжруулах эсвэл өөрчлөхийг хүсэж байгаа бол, гэхдээ яаж гэдгээ сайн мэдэхгүй байгаа бол бидний нийтлэл танд тус болно.

 

Шилдэг үндэслэл

Бид та бүхэнд энгийн бөгөөд үнэ цэнэтэй нийтлэл бэлдлээ. Уг нийтлэлийг та толинд хараад өглөө болгон уншина. Та өөрийгөө байгаагаар нь хүлээж аваад эхлэхээр ямар аз жаргалтай хүн болохоо мэдэрч эхэлдэг байна.

Өөртөө итгэх итгэл бий болно, өөрийнхөө хүчинд итгэж найдна, айдасгүй болж уур уцаар арилна. Амьдралын мөч бүрийг ухамсартайгаар бас талархалтай өнгөрөөж сур, үүний хариуд Дэлхий ертөнц танд бэлэг бэлэглэнэ.

Өнөөдөр, өглөө эртлэн сэрээд, өнөөдөр миний амьдралын хамгийн сайхан өдөр болно гэдгийг би гэнэт ухаарч ойлголоо. Өөрийнхөө эргэлзээг таягдан хаяад үүнээс хойш өдөр болгон баяр хөөртэй өнгөрнө гэж би шийдсэн.

Өөрийнхөө амьдралыг ямар сайхан болгож байгаадаа би өөртөө талархаж байна: миний бүх ялалт болон амжилт, эерэг сэтгэл санаа, тэгээд мэдээж миний давж туулж чадсан бүх бэрхшээлүүд. Энэ бүгд намайг хүчтэй болгож чадсан.

Тэгээд энэ өдрийг би толгой өндөр өргөж явна, зүрх сэтгэл минь аз жаргалаар дүүрэн. Миний эргэн тойрон байгаа бүх энгийн зүйлд би Бурханд талархаж явдаг: өглөөний шүүдэр, нар, үүл, мод, цэцэг, шувуудын жиргээ.

Би өнөөдөр энэ дэлхийн хамгийн анхааралтай хүн байх болно. Өнөөдөр би өөрийнхөө баяр баяслыг эргэн тойрныхоо хүмүүстэй хуваалцана. Миний ачаар өнөөдөр хэн нэгэн инээмсэглэх болно.

Би ямар нэгэн онцгой болон сайхан зүйл танихгүй хүнд хийж өгнө. Бас гуниглан сууж байгаа хэн нэгэнд сэтгэл сэргээм сайшаалын үг хэлнэ. Хүүхдэдээ, чи минь бусдаас онцгой шүү гэдгийг нь хэлнэ. Цорын ганц хайртай хүндээ – түүнд ямар их хайртай гэдгээ ч хэлнэ, тэр миний амьдралд ямар чухал хүн болохыг түүнд шивнэнэ.

Надад байхгүй зүйлд би өнөөдрөөс эхэлж санаа зовохоо болино, би энэ дэлхийд байгаа юм болгонд талархаж явах болно. Санаа зовох гэдэг бол үнэтэй цаг хугацаагаа дэмий үрэх л явдал гэдгийг ба сайн ойлгосон. Өөрийн хүч чадалдаа итгэх итгэл нь намайг зорилгод минь хүргэж өгнө.

Өнөөдөр орой унтахаасаа өмнө заавал гадаа гарч хил хязгааргүй тэнгэр огторгуйг ширтэн хэдэн тэрбум оддыг харж баясна. Алсад гялалзах одод болон цагираглан харагдах сарыг ажиглан суухдаа миний эргэн тойрон ямар сайхан зүйлс байгааг дотроо магтан дуулна.

Шөнө, толгойгоо дэрэн дээр тавиад өнөөдөр миний амьдралын нэгэн сайхан өдөр дууслаа гэж бодно. Тэгээд би маргаашийн өдрийг тэсэн ядан хүлээх балчир хүүхэд шиг л нойрсоно.

“Өглөө эрт сэрвэл нэгийг дуулна” гэж зүгээр ч ярьдаггүй бололтой. Өглөөг ийм эерэг сэтгэл хөдлөлөөр эхлүүлэхэд эргэж харахын завдалгүй л таны амьдрал сайхан эрч хүчээр сэлбэгдээд ирнэ, өөртөө итгэлтэй болж амжилтаар дүүрэн явна. Бид бүхэн өөрсдийнхөө гараар дэлхий ертөнцийг босгож байна, таных ямар байх нь зөвхөн танаас л шалтгаална шүү дээ. Аз жаргалыг хүсье.

Энэ мэт эерэг бодол хэнд ч хэрэгтэй гэдгийг битгий мартаарай. Тийм учраас сошиал сувгаар бусадтайгаа заавал хуваалцаарай.

37
ХөөрхөнХөөрхөн
13
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
4
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *