Таны гэрийг тохь тухгүй, мөнхийн замбараагүй байлгадаг 13 зүйл

19

Та унтлагын өрөөн дэх том толь гэр цэвэрлэх хугацааг уртсгадаг, гэрлийн шилний хар өнгөтэй бүрхүүл хаалт нь цахилгааны хэрэглээг ихэсгэдэг зэргийг мэдэх үү? Бид ашигтай, хэрэгтэй гэж ойлгодог олон янзын нөхцөл байдлыг гэртээ бий болгодог. Гэтэл бодит байдал дээрээ тэдгээр нь биднийг нэг бол илүү их цэвэрлэж, хөдөлгөх хэрэгтэй болгодог эсвэл хэрэглэхэд хэцүү, гэрийн тохь тух алдуулж харагдах нь элбэг билээ.

Ингээд хэрвээ та гэртээ засвар хийх гэж байгаа бол хэрэг болж болох хэд хэдэн зөвлөгөөг танилцуулъя

1. Ор болдог буйдан

Зай хэмнэхийн тулд ор болдог буйдан авах нь буруу зүйл юм. Гэрт зочин ирэх нь цөөхөн байдаг бол харин орой болгон ороо засах гэж буйдангаа дэлгэж, хураах гэж ихээхэн төвөгтэй, таашаал авдаг гэхэд тун хэцүүхэн ажил байдаг билээ. Дээр нь ор болдог буйдангийн унтаж болох зай нь орноос хамаагүй бага учир тавтай унтаж амрахад ч хэцүү байна.

  • Хэрвээ та шинэ тавилга авах гэж байгаа бол жинхэнэ ор, маш сайн матрастайгаар авах хэрэгтэй. Тохитой тухтайгаас гадна ор нь амархан эвдрэхгүй ба харин дэлгэдэг буйдан маань энэ тал дээр тун эмзэг билээ.

2. Уут цуглуулах

Бид дараа нь хэрэг болно хэмээн уут их цуглуулдаг. Гэхдээ энэхүү нөөцлөх дуртай зан маань шүүгээнд ёстой эмх замбараагүй байдал бий болгож болно.

  • Олон дахин ашиглаж болох уут тортой болсон нь дээр ба түүнийгээ жижигхэн хайрцагт хийж хадгалах нь зөв. Мөн нилээд багтаамжтай хэдэн уут авч ажлын цүнхэндээ хийх хэрэгтэй ба ингэснээр та дэлгүүр орох болгондоо шинээр уут авах шаардлагагүй болно. Дээр нь хэзээ хэрэглэх нь мэдэгдэхгүй гялгар уут ихээр цугларсан бол шууд тушаадаг газарт нь өгөх нь зөв юм.

3. Олон тооны хайрцаг сав

Эд зүйлийг хайрцагт хураах нь яах аргагүй эвтэйхэн байдаг. Гэхдээ бид дэндүү олон тооны хайрцгийг хэрэглэдэг ба түүн дотор чухам юу байгаагаа ч эргээд санадаггүй байна. Үр дүнд нь та хэрэг болсон зүйлээ хайж ихээхэн цаг алдана.

  • Хувцас хадгалахдаа өлгүүрт өлгөж, шууд харагдах байдлаар шүүгээнд хийнэ. Харин хааяа л хэрэглэх бусад эд зүйлийг багтаамжтай хайрцагт хийж, хайрцагны гадна юу байгааг бичих нь зөв болов уу.

4. Үүдний өрөөний хувцсаар дүүрсэн өлгүүр

Та олон улиралд өмсөж болдог ихээхэн хувцастай бол үүдний өлгүүр дорхноо л дүүрдэг. Гэтэл гэр орны тохь тух үүдний өрөөнөөс эхэлдэг билээ. Хувцсаар дүүрсэн өлгүүр таагүй харагдаж, хэрэгтэй хувцсаа авах гэж улам л хэцүү болж, их цаг зарцуулдаг ба хувцас газар унах нь улам бүр их болно.

  • Өлгүүрээ хувцсаар дүүрэн байлгахгүйн тулд аль болох цөөхөн тоотой өлгүүр тогтоох нь зөв юм. Цүнх болон бусад зүйлд зориулсан тусдаа жижиг өлгүүр бэлдээрэй.

5. Гутланд зориулсан шүүгээгүй байх

Гутлаа үүдэнд хичнээн эмх замбараатай болгон янзалсан ч яваандаа энэ нь бөөгнөрсөн хог аятай зүйл болдог. Мөн ийм шүүгээгүй бол гаднаас гутланд наалдаж орж ирсэн шавар шавхай ч үүдээр дүүрнэ. Ийм байдлаар энэхүү бохир нь бусад өрөөнд дамжин очдог ба та түүнийг цэвэрлэх гэж улам бүр их хүч, цаг зарах билээ.

  • Гутланд зориулсан хэвтээ байдлаар хадгалах тасалгаа бүхий шүүгээнүүд бий. Хамгийн багтаамжтай нь хаалганд гутал хадгалах боломжтой шүүгээ юм. Гэхдээ ийм шүүгээний нэг муу тал нь агааржуулалт сул байдаг явдал учир үнэр шингээгчийг аль нэг тавиур дээр байлгах хэрэгтэй.

6. Өрөөнд байх том хэмжээтэй толь

Том шүүгээтэй учир түүндээ том толь тавих хэрэгтэй гэж олон хүн үздэг. Ингэснээр жижигхэн өрөөний талбайг том харагдуулдаг байна. Гэхдээ энэ нь байнгын арчилгаа шаарддаг ба нар тусах үед дээр нь тогтсон тоос шороо нүдэнд ил тусна.

  • Хэрвээ та долоо хоногт хэд хэдэн удаа тоос шороо арчих бодолгүй байгаа бол 1-2 тольтой хаалга бүхий шүүгээ авсан нь дээр. Өрөөний хэмжээг том харагдуулах гэж хүсэж байгаа бол тольгүй хаалганы өнгө нь таны өрөөний ханын өнгөтэй ойролцоо байх нь тус болох билээ.

7. Үүдний өрөөний гэгээлэг өнгө бүхий ханын цаас

Гэгээлэг өнгөтэй ханын цаас нь тухайн орчны хэмжээг том харагдуулдаг нь үнэн боловч тохь тух ихээр алдагдуулдаг байна. Хувцас өмсөх хэсгийн цаас намрын цагт дороо харлаж хиртэнэ, өнгөө алдана. Ийм үүдний өрөөний өнгө төрх тун таагүй харагддаг билээ. Ханын цаасыг угааж, сайхан байлгах нь ихээхэн төвөгтэй учир их хүч, цаг зарах шаардлагатай болно.

  • Ийм байдлаас зайлсхийхийн тулд үүдний өрөөг арай бүүдгэр өнгөтэй цаасаар чимэх хэрэгтэй ба гэрэлтэй хэсгээ шүүгээ зэрэг зүйлээр хааж болох юм.

8. Төмөр утсан өлгүүр

Олон тооны төмөр утсан өлгүүр нь хоорондоо тээгэлдэж, хувцастай орооцолдох нь их байдаг учир хувцас сунаж, хэлбэрээ алддаг байна.

  • Тиймээс аль болох модон өлгүүр сонгох нь зөв ба ийм өлгүүрийн харагдах байдал нь ч илүү сайхан билээ.

9. Ил задгай тавцан

Гал тогоо болон зочны өрөөнд ил задгай тавиур болон элдэв гогцоо их тавьдаг. Гал тогооны өрөөний тавиур дээр тоос ихээр цуглах ба энэ нь тостой холилдож цэвэрлэхэд маш хэцүү болно. Ийм задгай тавцанг байнга цэвэрлэж байх хэрэгтэй. Бас нэг муу тал нь ийм тавцан дээр юу хүссэн болгоноо тавьж болохгүй ба ингэвэл харагдах байдал нь тун эвгүй байх билээ.

  • Гал тогоо болон зочны өрөөнд таарах зүйл бол хаалга бүхий шүүгээ юм. Зочны өрөөнд шилэн шүүгээ сайхан таарах бол гал тогоонд гэрэлтэй өнгөтэй шүүгээ тавих нь өрөөний хэмжээг ч том харагдуулдаг байна.

10. Зочны өрөөн дэх баярын ширээ

Олон айл зочид ирэхэд хэрэглэдэг хурааж, эвхдэг ширээтэй байдаг. Гэтэл зочид тэр болгон ирэхгүй ба энэхүү эвхэгддэг ширээ нь ямар нэгэн хэмжээгээр зай эзэлж, шороо тоосонд дарагдах нь элбэг. Тэгэхээр энэхүү ширээ нь жилд ганц нэг хэрэглэгддэг тоос шорооны үүр болж таарч байгаа юм.

  • Зөв хувилбар нь дугуй хэлбэртэй ширээ бөгөөд тэгш өнцөгт ширээнээс хамаагүй илүү олон хүн зэрэг сууж болдог онцлогтой. Хэрвээ зай бага бол жижиг ширээ авч боломжоороо томсгож болох юм.

11. Угаалгын өрөөний том толь

Угаагуурын дээр байх том толь нь янз бүрийн усны дусал болон бусад зүйлээр бохирддог. Өдөрт хэдэн удаа энэхүү толбыг угааж цэвэрлэнэ гэдэг тун ч таагүй ажил. Өрөө маань цэвэр биш, толинд тусах дүр ч муухан харагдах билээ.

  • Хэрвээ ямар толь авах вэ гэж эргэлзэж байгаа бол аль болох жижиг толь авч угаагуураас 20-30 см-ийн дээр байрлуулах хэрэгтэй. Ингэвэл та мөнхийн угааж цэвэрлэх ажлаас чөлөөлөгдөх болно.

12. Бараан өнгийн гэрлийн бүрхүүл

Бараан өнгө нь гэрэл муу нэвтрүүлэх учир өрөөнд гэрэл дутагдах болно. Үүнийг шийдэхийн тулд хамгийн хүчтэй гэрэл авахаас өөр арга үгүй. Хэрвээ та ийм замаар бэрхшээлээ шийдэх гэж байгаа бол энэ нь санхүүгийн хувьд буруу юм. Учир нь ийм хүчтэй гэрэл илүү их цахилгаан хэрэглэх билээ.

  • Хамгийн сайн арга нь гэрлийн бүрхүүлээ илүү гэгээлэг өнгөөр солих явдал юм. Гэгээлэг өнгөтэй даавуу болон шил нь гэрэл сайн нэвтрүүлж аятай тухтай орчин бий болгодог. Дээр нь жижиг гэрэл хэрэглэж байгаа учир цахилгааны зардал ч бага гарах билээ.

13. Битүү бүрсэн шал

Ийм бүрсэн материал нь хивсийг бодвол ашиглах хугацаа нь бага байдаг. Хэрвээ тэнд ямар нэг толбо бий болбол танд холбогдох үйлчилгээ дуудаж цэвэрлүүлэхээс өөр арга үгүй. Цэвэрлэж болохгүй тохиолдолд нэг бол тэр чигээр нь солих эсвэл тэр толботойгоо эвлэрэхээс өөр аргагүй билээ.

  • Хэрвээ тохь тухтай, дулаан шалтай байя гэвэл жижиг хивс авах нь зөв юм. Цэвэрлэж болдог, бүр болохгүй бол сольж ч болно.
136
ХөөрхөнХөөрхөн
33
ГайхмаарГайхмаар
29
ТэнэглэлТэнэглэл
29
БахархмаарБахархмаар
29
ГоёГоё
14
ХарамсалтайХарамсалтай
14
Ха ХаХа Ха
13
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Anar Tserenchimed

    Anar Tserenchimed

    2018/05/16 at 18:49

    Angir Chimed

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *