Таны тархины аль хэсэг давамгайлдаг болохыг тодорхойлох сонирхолтой тест

7

1981 онд Зөвлөлтийн эрдэмтэд хүний тархины аль хэсэг давамгайлдгийг тодорхойлох маш нарийн тест боловсруулсан байдаг билээ. Хүний тархины янз бүрийн хэсэг нь янз бүрийн үйлдлийг, сэтгэлгээг хариуцаж байдаг байна.

Хүн өөрийн тархины чухам аль хэсэг нь давамгайлдгийг мэдэж авсны үндсэн дээр мэргэжлээ сонгох, зарим хүний хувьд хачин байж болох үйлдлээ тайлбарлаж болох юм. Харин эцэг эх нь хүүхдийн энэ байдлыг тодорхойлон түүний авьяас чадварыг нь хөгжүүлж, шатрын дугуйлан уу эсвэл зургийн дугуйланд өгөх үү зэргийг шийдэж болно.

Ингээд таныг энэ тестийг туршиж үзэхийг санал болгож байна. Төгсгөлд нь таны тухай хэд хэдэн сонирхолтой баримт үзүүлэх болно.

Тестийн өмнө зохих бэлтгэлийг хангах

Та хоёр хуудас цаас авна: нэг дээр нь үр дүнгээ бичих бол хоёр дахь нь тестийн зарим нэг даалгавар биелүүлэхэд хэрэгтэй болно. Тест бүрийн дараа үр дүнг нь бичих ба тест маань өөрөө 7 минутаас их цаг авахгүй билээ.

1. Хуруугаа салаавчил

Хоёр алгаа нийлүүлэн хуруугаа салаавчлан барь. Аль гарын эрхий хуруу хамгийн дээр байна вэ?

Хэрвээ зүүн хуруу дээр байвал “Б” гэж бичээд баруун гарын хуруу дээр байвал “З” гэж бичнэ.

  • Энэ ямар нэг алдаа биш юм шүү. Хүний тархины аль нэг талын хэсэг биеийн нөгөө талын хэсгээ удирдаж байдаг учир баруун гар илүү бол тархины зүүн тал илүү давамгай, зүүн гар илүү бол эсрэгээр гэх маягаар байна.

 

2. Розенбахын тодорхойлолт

Харандаа авч зураг дээрх шиг барина. Ингээд харандааны үзүүрийг харах ба эхлээд нэг нүдээ аньж харах бол дараа нь нөгөө нүдээ аньж шагайна. Аль нэг нүдээ аних тоолонд харандааны үзүүр маань аль нэг тийшээ шилжсэн мэт харагдана. Чухам аль нүдээ анихад харандаа илүү шилжсэн бэ?

Хэрвээ баруун нүдээ анихад илүү шилжсэн бол цаасан дээрээ “З” гэж бичих ба хэрвээ зүүн бол “Б” гэж бичнэ.

 

3. Наполеон зогсолт

Та гараа энгэр дээрээ зөрүүлэн авч яг зураг дээрх шиг зогс. Аль гарын бугуй дээр нь байна? Хэрвээ зүүн гарын бугуй дээр бол “Б” гэх ба эсрэг нөхцөлд “З” гэж бичнэ.

 

4. Алга таших

Алга таших үедээ аль гар чинь дээр нь байгааг анхаараарай. Хэрвээ зүүн гар дээр бол “Б”, баруун бол “З” гэж бичнэ.

 

5. Хөлөө ачих

Хөлөө ачиж суугаад аль хөлөө дээр нь тавьснаа хар. Хэрвээ баруун хөлөө дээр тавьсан бол “З”, зүүн хөлөө дээр нь тавьсан бол “Б” гэж бичээрэй.

 

6. Нүд ирмэх

Аль нүдээрээ ирмэсэн бэ? Хэрвээ баруун бол “З”, зүүн бол “Б” гэж бичнэ.

 

7. Эргэх

Хөл дээрээ зогсоод бага зэрэг эргээд үз. Та аль тар руугаа эргэсэн бэ? Цагийн зүүний эсрэг бол “З”, дагуу бол “Б” гэж бичнэ.

 

8. Зураас

Хоёр дахь цаасаа хэрэглэнэ. Одоо аль аль гараараа хуудас дээр хэд хэдэн эгнээ босоо шулуун зураас татна. Дараа нь зураасаа тоолоод, хэмжээд үзээрэй. Та аль гараараа илүү олон зураас зурсан бэ?

Хэрвээ зүүн гараар олон зураас зурсан бол “Б” гэж бичих ба хэрвээ баруун гараараа олныг зурсан бол “З” гэж бичнэ. Хэрвээ адилхан байвал “тэг” гэж бичнэ.

 

9. Тойрог

Аль аль гараараа тойрог зураад төгсгөлд нь ямар чиглэлээр зурсан сумаа тавина. Хэрвээ цагийн зүүний эсрэг бол “З” гэж, дагуу бол “ Б” гэж бичнэ.

 

10. Одоо өгсөн хариултыг тань томьёо хэлбэрт оруулна. Айх хэрэггүй их амархан зүйл.

“З” гэж бичсэн тестийнхээ тоог тоолоод томьёоны зүүн дээд хэсэгт бичнэ. Дараа нь “Б” гэснээ тоолж томьёоны баруун дээд хэсэгт оруулаарай.

Үр дүнг тооцоолох:

30%-иас их бол зүүн талын тархи бүрэн давамгайлдаг

10-30% бол зүүн талын бүрэн бус давамгайлал

-10%-аас +10 бол баруун талын бүрэн бус давамгайлал

-10%-иас их бол тархины баруун талын бүрэн давамгайлал

Таны тухай хэдэн баримт

  • Тархины зүүн талд хэл яриа хариуцсан ярианы төв байдаг ба зүүн тархи давамгайлсан хүмүүс нилээд яриа байдаг байна. Гэхдээ зүүн талын тархи хэлсэн үгийг зөвхөн шууд утгаар нь ойлгодог байна.
  • Харин баруун талын тархи үг хэлний дуудлагыг хариуцна. Энэ талын хүмүүс бага ярих боловч үг хэлний өнгө дуудлагад ихээхэн ач холбогдол өгдөг байна.
  • Баруун талын тархи хошин шогийг сайн мэдэрдэг, шилжсэн утга бүхий үгийг ойлгохдоо сайн
  • Зүүн талын тархи дуу хөгжим хүлээж авахгүй – баруун тал үүнийг хариуцна
  • Хүний нүүр царайг таних үйл явц нь баруун талын тархины ажил юм. Тиймээс зүүн талын тархины үйл ажиллагаа давамгайлсан хүмүүс таныг гудамжинд танихгүй байж магадгүй шүү.
  • “Зүүн талын” хүмүүс маш нямбай ба тэд жижиг зүйлд сайн анхаарал хандуулдаг
  • Тархины баруун тал нь биднийг мөрөөдөх, сэтгэн бодоход тусалдаг байна. Чухам энэ талын тархины хүчинд бид олон зүйлийг зохиож, сэтгэдэг билээ.
  • Баруун тархины хүн аливаа дүрийг бүтнээр тогтоож аваад дараа нь жижиг зүйлүүдээр нь ялгадаг байна.
  • Зүүн тархины давамгайлал бүхий хүн эхлээд жижиг зүйлийг тогтоож, яваандаа тухайн зүйлийн ерөнхий бүтэн дүрийг тогтоож авна.
  • Баруун талын тархи хүний сэтгэл хөдлөл, мэдрэхүй, хувийн туршлагыг сайн тогтоож авдаг.
  • Зүүн талын тархи дэс дараатай холбоо, график, системийг тогтоож авна.
85
ХөөрхөнХөөрхөн
24
ГайхмаарГайхмаар
14
ТэнэглэлТэнэглэл
14
ГоёГоё
13
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
8
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Mongoloo

    Mongoloo

    2018/05/16 at 15:52

    Tag solgoi

  2. Би

    2021/11/28 at 14:14

    Баруун талын бүрэн бус давамгайлал

  3. Зочин

    2023/11/28 at 20:08

    Puhh baruun taliin buren davamgailal hev shinj mash sn taarch bn shuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *