Дэлхийн технологийн салбарын өнгөрсөн долоо хоногийн онцлох 5 мэдээ

0

Samsung-ийн топ чихэвч, Redmi-гийн анхны фитнес бугуйвч, Apple-ийн шинэ загвар гээд өөр бусад мэдээнүүдийг та бүхэнд танилцуулж байна.

Samsung компани гадны дуу чимээ дардаг AKG N400 TWS чихэвчээ гаргалаа

Эх зургийг: Samsung

2 дугаар сард танилцуулсан Galaxy Buds+ чихэвчний шинэчилсэн, утасгүй чихэвч нь гадны дуу чимээ дарах горимгүй байсан. Үйлдвэрлэгч энэ дутагдлыг AKG брэндийн шинэ загварын чихэвчиндээ засахаар шийджээ. N400 загварын уг чихэвч AirPods Pro-той өрсөлдөхүйц хэмжээнд очсон байна.

 

 Telegram-д чатын хавтас нээгдлээ

Эх зургийг: Telegram

Telegram дахь чатын хавтас нь зөвхөн мессенжертэй зэрэгцээ оршихгүй, Android болон iOS хэрэглэдэг үүрэн утасны жирийн хэрэглэгчдэд ч хүртээмжтэй боллоо. 6.0 хувилбар болгон өөрчлөхөд л асуудалгүй ажиллана.

 

Apple шинээр танилцуулах ухаалаг утасныхаа нэрийг дэлгэлээ. Энэ бол iPhone 9 биш шүү

Эх зургийг: Apple

Apple-ийн ухаалаг утасны шинэ загварын тухай мэдээллийн нууц сүүлийн үед интернетээр багагүй тарлаа. Уг утсыг iPhone 9 гэж таамаглаж байсан хэдий ч шинэ загвар өөр нэртэй болох нь тодорхой болжээ.

 

 

Аpple компани iPhone 12, iPad, шинэ MacBook Pro болон Watch Series 6 бүтэгдэхүүнээ танилцуулна

Эх зургийг: Apple

Мөн Apple компани MacBook Pro-гийн ээлжит шинэ загвар, HomePod ухаалаг төхөөрөмж, iPad болон Watch Series 6 цагийг үйлдвэрлэх төлөвлөгөөгөө эргэж харахгүйгээр хэвээр үлдээснээ мэдэгдсэн. Эдгээр шинэ төхөөрөмжүүд 2020 оны сүүлээр зах зээлд танилцуулагдана. Мөн iPhone 12 ч энэхүү төлөвлөгөөнд орсон байгааг дуулгаж байна.

 

Xiaomi компани Redmi Band фитнес-бугуйвчаа танилцууллаа

Эх зургийг: Xiaomi

Xiaomi компани Redmi серийн анхны ухаалаг спорт бугуйвчаа гаргалаа. Спорт бугуйвчны нэр Redmi Band. 1,08 инчийн тэгш өнцөгт хэлбэртэй, хавтгай гадаргуу бүхий өнгөт дэлгэцтэй болно. Мөн Xiaomi компани Mi Air 2S чихэвчээ шинээр гаргажээ.

4
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *