Тайландын нэгэн саятан эр өөрийнх нь охинтой гэрлэсэн хүнд 300,000 доллар өгөхөө амлажээ. Тэр ирээдүйн хүргэндээ тийм ч өндөр шаардлага тавихгүй гэнэ

0

Тайландын саятан эр өөрийнхөө 26 настай охинтой гэрлэх хүнд их хэмжээний мөнгө амлаж байна. Охинтой нь гэрлэх хүнээс ганц л зүйл шаардана: “хичээнгүйлэн хөдөлмөрлөж, охиныг нь аз жаргалтай байлгах ёстой”.

Их энгийн санагдаж байгаа биз, тийм ээ?

58 настай Арнон Родтонг Тайландын өмнөд хэсэгт байрлах Чупмхон мужид дурианы (үнэндээ их өмхий үнэртэй) тариалангийн талбайтай. Түүний 26 настай охин Карнсита гэр бүлийн бизнесээ явуулахад тусалдаг. Аав нь нэг л өдөр охиныхоо ирээдүйг гартаа авахаар шийдэж нөхөр болох хүнд 10 сая тайланд бат (£240,000 буюу $300,000) амлажээ.

Мөн ирээдүйн хүргэндээ хэдэн саяар үнэлэгдэх дурианы талбайгаа (томоохонд тооцогдох) бэлэглэнэ гэжээ

Viral Press

Тайландын өөр бүс нутгуудад эрэгтэй нь эхнэр болох хүнийхээ гэр бүлд инж өгч байхад Родтонг нэгэнт онцгой хэлцэл хийж байгаа учраас энэ уламжлалаас ч бас татгалзаж болно гэж уламжилсан байна.

Тэрээр ингэж ярьжээ:

“Хэн нэгэн миний бизнесийг үргэлжлүүлээсэй гэж хүсэн байна. Нөхөр болох хүн нь заавал бакалавр, магистр зэрэгтэй эсвэл гүн ухаантан байх албагүй. Охиныхоо дэргэд төлөв даруу, хөдөлмөрч хүн байхыг л хүснэ. Ингээд л гүйцээ”.

 

Родтонгт өөр бусад хүүхдүүд бий, хөвгүүд ч бий, гэхдээ Карнситын ирээдүйн нөхөрт л бүх бизнесээ өвлүүлж өгөхийг хүсэж байгаа юм

Viral Press

“Өв залгамжлагч гарч ирмэгц л өөрийн бүх өв хөрөнгөө өгнө” гэж тэр хэлжээ.

 

Карнсита англи, хятадаар чөлөөтэй ярьдаг (өөрийнх нь батлан хэлж байгаагаар ганц ч удаа үерхэж үзээгүй, мөн oнгон гэнэ), одоо ч ганцаараа байгаа ажээ

Viral Press

Аавынх нь амласан мөнгийг авахын тулд их л хөдөлмөрлөх хэрэгтэй болно гэж бүсгүй анхааруулжээ. Аавынхаа амлаад байгаа мөнгийг уг нь Солонгост хийлгэх гоо сайхны мэс засалдаа зарцуулахыг хүсэж байгаагаа ч нуусангүй.

Азаар аавынхаа энэ бүдүүлэг аргад тэр уурлаж дургүйцсэнгүй. Хамгийн хачирхалтай нь энэ мэдээг ааваасаа биш найз нөхдөөсөө сонссондоо багахан “гомдож” яваа гэжээ.

Тэрээр цааш үргэлжлүүлэн:

“Аавын төлөвлөгөөг найз нараасаа эхэлж мэдсэн. Тэр үедээ их гайхсан, гэхдээ л сонирхолтой санагдаад байгаа. Би ганцаараа байгаа нь үнэн. Хэн нэгэнтэй гэрлэх ёстой болбол тэр хүн маань сайн хүн байгаасай гэж хүсэж байна. Намайг чин сэтгэлээсээ хайрлах хүн байгаасай” гэжээ.

Энэ эцгийн шийдвэрийг та юу гэж бодож байна?

49
Ха ХаХа Ха
16
ГоёГоё
12
БурууБуруу
12
ТэнэглэлТэнэглэл
10
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
6
ХөөрхөнХөөрхөн
5
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *