Энэтхэг улсад эмч нар 50 настай нэгэн эрийн бөөрнөөс 156 чулуу гаргаж авчээ

1

Нэгэн эр хэвлийгээр нь хүчтэй өвдөөд байна гэсэн зовууртайгаар эмч нарт ханджээ. 50 настай сургуулийн багш Энэтхэгийн Хайдарабада дахь эмнэлэгт үзүүлсний дараа эмч нар тус улсын түүхэнд байгаагүй цочирдмоор зүйлийг олж мэдсэн юм. Удаан үргэлжилсэн мэс заслын үр дүнд түүний бөөрнөөс “дээд амжилт” тогтоосон 156 чулууг түүж авсан байна.

vinegred.ru

Эмч нарын мэдэгдсэнээр, урьд нь хэзээ ч өвчтөний бөөрнөөс ийм хэмжээний чулуу авч байгаагүй ажээ. Өвчтөнд гэнэт л дотор нь шатаж байгаа мэт мэдрэмж төрсөн байна гэж эмнэлгийн удирдлагууд мэдэгдсэн юм. Өвчтөнийг нарийвчлан шинжилгээнд оруулсны дараа маш олон тооны чулуу байгааг илрүүлжээ.

Гэхдээ өвчтөнийг үүнээс илүү эвгүйтмээр мэдээ хүлээж байлаа. Учир нь чулуунууд нь шээc ялгаруулах системд бус харин хэвлийд байрлалтай. Энэ нь мэс заслыг лапароскопи аргаар гүйцэтгэхээс өөр аргагүй гэсэн үг юм.

  • “Магадгүй эдгээр чулуу нь өвчтөний хэвлийд 2 жил гаруйн дотор хуримтлагдсан байж болно, яагаад гэвэл урьд нь түүнд ямар ч шинж тэмдэг илэрч байгаагүй” гэж Preeti Urology and Kidney Hospital-ийн эмч В.Чандра Мохан (V Chandra Mohan) хэлжээ. “Гэхдээ гэнэт хүчтэй мэдрэгдсэн өвчин нь түүнд нэн шаардлагатай шинжилгээнүүдийг хийлгэхэд хүргэсэн бөгөөд шинжилгээний хариу бөөрний чулууны хуримтлал гэж гарсан”.
  • “Түүний эрүүл мэндийн байдлыг үнэлсний дараа бид энэ хүнд аргаар мэс засал хийхээс зaйлсхийхээр шийдсэн. Бид бөөрний чулуундыг лапароскоп аргаар авахаар санал нэгтэйгээр шийдсэн л дээ”.
  • “3 цаг үргэлжилсэн мэс заслаар бөөрний чулууг бүгдийг нь түүж авч чадсан”.
  • “Бие дээр гүн зүсэлт хийхийн оронд бид энгийн лапароскопийн тусламжтайгаар мэс заслыг амжилттай дуусгасан”.
  • “Одоо өвчтөн эрүүл болсон бөгөөд хэвийн амьдралдаа эргэн оржээ”.
vinegred.ru
6
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *