
Эрт цагаас эхлэн хүний үнэнч анд нөхөр байсаар ирсэн нохойг машид хайрладаг хүмүүс олон. Гэнэн хонгор гөлөг байхаасаа эхлэн эзэн хүндээ үнэнч байсан хайртай нохойгоо хорвоогийн хорьж болдоггүй хүчин зүйл нас хэмээх зүйлд даруулж, өтөл хөгшин болоод нөгөө ертөнцөд одохыг харах шиг харуусалтай зүйл үгүй. Яг үүнийг гэрэл зурагчин Amanda Jones гэрэл зургаараа илэрхийлжээ. Массачусетсийн уугуул тэрээр сүүлийн 20 жилийг нохойны зураг авахад зориулж ирсэн.
Lily нэртэй дашунд нохойтой байсан тэрээр өөрийн нохойныхоо амьдралын бүхий л үеүдийн зургийг авч байхдаа өөр нохойнуудын зургийг ч ийнхүү авахаар шийдсэн байна. Dog Years: Faithful Friends, Then and Now хэмээн нэрлэсэн төсөлд нь амьдралынхаа янз бүрийн үе шатуудад яг адилхан позоор зургаа авахуулж байгаа нохойнуудын зураг багтжээ. Төслийн зурагнууд нь нохой хэрхэн насалж, өтөлдгийг харуулсан байна. Түүнчлэн энэ зургуудтай хамт нохойнуудын эздийн амьдралд нохой нь хэрхэн нөлөөлж ирсэн тухай сэтгэл хөдлөм түүхийг өгүүлжээ.
6 болон 7 настай Maddie, Elle нар
13 болон 14 настай Maddie, Elle нар
6 сартай Via Rufus
13 настай Via Rufus
3 настай Audrey
12 настай Audrey
Clare Matschullat нэртэй эмэгтэй Maddy хэмээх холимог үүлдрийн нохойтойгоо амьдралын хүнд үеийг хэрхэн даван туулснаа өгүүлжээ.
“Бид хамтдаа өсөж том болохдоо би цус багадалтын улмаас бүтэн жил эмчилгээ хийлгэж, эцэг эх маань салж, сургуулиа төгсөж, нохой маань тунгалгын эсийн хавдартай хэмээн оношлогдон эмчилгээ хийлгэсэн. Хорвоо ертөнц тэр чигээрээ бидний эсрэг зогссон мэт үеийг бид хамт туулсан.”
5 настай Maddy
10 настай Maddy
Гэрэл зурагчны хувьд хэлэхдээ төсөлдөө тохирох нохойг олохын тулд өөрийн улсаар аялж хайдаг байсан гэнэ.
1 настай Bricoe
10 настай Bricoe
Jones энэ сарын 4-нд хайр татам эдгээр нохойнууд болон тэдний гайхалтай түүхийг агуулсан номоо гаргасан байна.
Тэрээр энэ 20 жилийн хугацаанд ноход болон тэдэнтэй үнэн сэтгэлээр холбогдсон эзэдтэй нь ажилласандаа өөрийгөө хамгийн азтай хүмүүсийн нэг гэж үздэг аж.
Харамсалтай нь энэ төслийн сэдлийг өгсөн Jones-ын нохой ном бүтээгдэж байх явцад 2013 оны 3-р сард нас барсан байна.
1 настай Petey
11 настай Petey
Тэрээр нохойгоо дурсан “Lily бидэнтэй 16 жилийн гайхамшигт амьдралыг туулсан. Энэ хугацаанд нөхөр бид хоёр ийш тийшээ нүүж, буцаж ирж, байшин худалдан авч, хүүхэдтэй болсон. Энэ бүх үеүдэд Lily үргэлж бидний дэргэд байж, бидний амьдралын адал явдлыг хуваалцсан.” гэж өгүүлжээ.
2 настай Violet
9 настай Violet








Зочин
2015/08/23 at 13:54
Сэтгэгдэл *x9
Зочин
2015/08/23 at 14:18
huneer bol jild 7 nas nemdeg gj sonsson yum bna .thler 10 nastai nohoi bol hunii 70 nastai adil bolj bh shig bna
Зочин
2015/08/23 at 17:13
Сэтгэгдэл *nohoi 6sard neg nas nemdgiin usreed 10 s 12 jil amidardag nohioni nasaar 24 nas hurne gesen ug yuni chine 70 nas gj tenegtdeeg bn shde
Enkhmurun Gonchigsuren
2015/08/24 at 01:52
Mika Mgl Bumbuurei Do
Sanjaatamjid
2020/12/14 at 21:35
mnaid 2006 ond torson nohoi baina Odoo heden nastai gesen vg we
Odoo hvrtel amid bga