World Cup 2014 хамгийн дэвшилтэт, шинжлэх ухаанч хөл бөмбөгийн тэмцээн гэгдэж буйн учир

0

Хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах 2014 оны FIFA World Cup тэмцээн эхлээд аль хэдийнээ дундаа оржээ. Адреналины урсгалаар дүүрэн энэ тэмцээн уур хилэн, хүчин чармайлтаар ч дүүрэн байдаг нь фанатууд хийгээд тамирчдын нүүрэн дээр ил байдаг. Түүнээс гадна энэ удаагийн ДАШТ интернэтэд олон нийтийн анхаарлын төвд байгаагийн бас нэгэн шалтгаан нь урьд өмнө нь тохиож байгаагүй хамгийн дэвшилтэт, шинжлэх ухаанч тэмцээн гэдэг нь юм. [tweetable]World Cup 2014 тэмцээнд шинээр ашиглагдаж байгаа бүхнийг энд дэлгэж байна[/tweetable].

Тоглолтонд
World Cup 2014 хамгийн дэвшилтэт, шинжлэх ухаанч хөл бөмбөгийн тэмцээн гэгдэж буйн учир 1
Тэмцээний шүүгчид усан суурьтай хөөс ашиглаж байгаа. Чөлөөт цохилт хийх үед хамгаалалт хаана байхыг яг таг хэлж өгөхөд ашиглаж буй энэ хөөс минут орчмын дотор ор мөргүй арилдаг. [tweetable]ДАШТ-ээс өмнө бүтээгдсэн энэ технологийг World Cup-ын үеэр анх удаагаа ашиглаж байгаа нь энэ юм[/tweetable].

World Cup 2014 хамгийн дэвшилтэт, шинжлэх ухаанч хөл бөмбөгийн тэмцээн гэгдэж буйн учир 2
Энэ удаагийн [tweetable]World Cup-д батлагдсан гоолын шугамын технологи нь Германы Goal Control компаний технологи[/tweetable] юм. Хаалганы аман дээр байрласан 7 өндөр хурдны камер нь хөдөлгөөнийг хянаж, бөмбөг гоолын шугамыг давсан уу, эсвэл наана нь зогссон уу гэдгийг яг таг харуулдаг.

World Cup 2014 хамгийн дэвшилтэт, шинжлэх ухаанч хөл бөмбөгийн тэмцээн гэгдэж буйн учир 3
Тус компаний Dirk Broichhausen хэлэхдээ [tweetable]энэ технологийн үйл ажиллагаанд интернэт ашиглахгүй учир хакердах боломжгүй[/tweetable] хэмээжээ.

Хөөе, гутлыг минь шалгаач
World Cup 2014 хамгийн дэвшилтэт, шинжлэх ухаанч хөл бөмбөгийн тэмцээн гэгдэж буйн учир 4
Боксчны бээлийтэй адил хөл бөмбөгийн тоглогчийн хамгийн чухал зүйл нь гутал билээ. Сүүлийн хэдэн жилийн хугацаанд хөл бөмбөгийн гутал онцгой хувьсалд орсон. Энэ жилийн World Cup тэргүүлэх зэргийн үйлдвэрлэгчдийн хамгийн сүүлийн үеийн, шинэ гуталнуудыг харуулж байна. [tweetable]Nike-ын Mercurial Superfly гутлыг Cristiano Ronaldo тэргүүтэй олон тоглогчид өмсчээ[/tweetable]. Бөмбөг болон тоглогчийн хөлний хоорондох материалыг багасгах зорилгоор гурван давхар тусгай материалаар хийсэн гутал нь тоглогчийн мэдрэхүйг сайжруулснаар илүү нарийвчлалтай, хяналттай өшиглөлтийг хийх боломжийг олгож байгаа аж. Гутлын хамгийн дээд тал дахь Dynamic Fit Collar нь илүү бодитой мэдрэмжийг өгөх юм байна. Мөн тоглогчийг урагш давших чавх шиг үйлчилдэг булчинтай адил дэмжлэг үзүүлэх Brio кабельтай дээд тал болон өсгий нь холбогдсон. Шинэ, илүү уян хатан, бүхэлд нь бүрхсэн карбон бүрээс нь тоглогчид хүчээ илүү үр ашигтай дамжуулахад дэмжлэг болох аж. Гутлын өсгийнд тогтвортой байдлыг хангах үүднээс хадааснууд нэмж өгсөн байна.

World Cup 2014 хамгийн дэвшилтэт, шинжлэх ухаанч хөл бөмбөгийн тэмцээн гэгдэж буйн учир 5
[tweetable]Чухал тоглогчдын сонгосон өөр нэг гутал бол Warrior Global’s Gambler-ын гутал[/tweetable] юм. Энэ гутлын урд талд нийлэг эд оруулж өгсөн нь бөмбөгний хурдыг шингээж, бөмбөгөө илүү сайн эзэмшихэд тустай болжээ. Гутлын боом нь сайжирсан, илүү эргономик бүрээстэй болсон нь зууралтыг нэмэгдүүлж, бөмбөг эзэмшилтийг дэмжих бол өсгий нь үрэлтийг сайн дамжуулж, тоглогчдод тав тухтай байхад чиглэгдэн бүтээгджээ.

Warrior Football-ын ерөнхий менежер Richard Wright “Warrior-ын зорилго бол тоглогчдын хуурах чадварыг нэмэгдүүлэх, тэдний тоглолтыг сайжруулснаар багийн амжилтанд нөлөөлөх бүтээгдэхүүнийг бий болгох юм.” хэмээжээ.

Сэрүүцүүлэгч өмсгөл
World Cup 2014 хамгийн дэвшилтэт, шинжлэх ухаанч хөл бөмбөгийн тэмцээн гэгдэж буйн учир 6
36 хэмийн халуунд тоглогчдоос шилдэг үзүүлбэр хүлээх нь оновчтой хэрэг мөн үү? Тиймээс ч шинжлэх ухааны үүднээс энэ өмсгөл бүтээгдсэн. [tweetable]Nike-ын ‘Cool under pressure’ тодотголтой энэ өмсгөл халууныг зохицуулах технологи бүхий шинэ материалаар хийгджээ[/tweetable]. Шинэ өмсгөл хуучин өмсгөлүүдтэй харьцуулахад агаарын 56% илүү нэвтрүүлдэг байна. 94%-ийн полиэфирийн мяндас, 6%-ийн хөвөн даавуугаар хийгдсэн энэ өмсгөл яг л даавуу шиг мэдрэгдэхийн дээр полиэфирийн мяндасны халууныг тохируулах шинж чанартай ажээ.

World Cup 2014 хамгийн дэвшилтэт, шинжлэх ухаанч хөл бөмбөгийн тэмцээн гэгдэж буйн учир 7

World Cup 2014 хамгийн дэвшилтэт, шинжлэх ухаанч хөл бөмбөгийн тэмцээн гэгдэж буйн учир 8
Adidas брэндийн хувьд adiPower өмсгөлийг гаргаж ирсэн нь урьдчилан хөргөх загвартай ханцуй, цээж бүхий өмсгөл юм. [tweetable]Үндсэн санаа нь биеийн температурыг бууруулж, халуунаас үүдэх алжаалыг сааруулах аж[/tweetable]. Өмсөхөөс өмнө хөргөгчинд хэсэг хугацаагаар хөргөх ба энэ нөлөө нь мөр, нурууны дээд хэсэг зэрэг газруудад тусгайлан үйлчлэх юм байна.

Босс шиг дасгалжуул
World Cup 2014 хамгийн дэвшилтэт, шинжлэх ухаанч хөл бөмбөгийн тэмцээн гэгдэж буйн учир 12
Adidas компани нь мөн өөр нэгэн технологийг танилцуулсан нь [tweetable]бэлтгэлийн үед тоглогчдод гайхалтай тусыг хүргэх Smart Ball[/tweetable] юм. Өөр дээрээ мэдрэгчүүд бүхий энэ бөмбөг нь бөмбөгийг өшиглөж буй хүч болон траекторыг хэлж өгдөг. Мөн булан, торгууль, чөлөөт цохилтын үед цохилтын цэгийг нарийн тодорхойлох боломжийг олгох аж. Энэхүү төхөөрөмж нь бөмбөг эзэмших чадвар болон өшиглөлтийг сайжруулахад суралцах боломжийг олгох miCoach апп-тай хослон ажилладаг.

1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/07/01 at 14:17

    shinjleh uhaan hogjij tehnologiin shine buteeluud bii bolno gedeg siahan yum da

  2. Зочин

    2014/07/01 at 14:19

    nike ch bas galzuu butegdehuunuud hiij chadjiin shu. er n delhiin heden tom brend l tsaashaa iluu shildgiig sanaachlaad yavaad bdin bishu. shineer brand garch irehed l hetsu yum da ene monopoliud

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *