Бидний биеийн хиймлээр орлуулан сольж болох 10 хэсгүүд

0

Хүн бол үнэндээ хэврэгхэн бодгаль. Бидний биеийн олонх эрхтнүүд өөрийгөө сэргээн сэлбэх чадваргүй байдаг. Хэрвээ бид өөрсдийн эд эрхтнийг нөхөн сэргээх ямар нэгэн чадвартай байсан бол анагаах ухааны салбарт гайхамшгуудыг бүтээж чадах байсан бизээ. Үндсэндээ хөгжлийн бэрхшээлтэй олон хүний амьдралыг өөрчилж чадах байсан. Гэхдээ эрдэмтэд урт хугацааны турш эд эрхтнийг нөхөн сэргээхээр ажиллаж байгаа. Инженерийн шинжлэх ухаан болон анагаахын шинжлэх ухааны салбарт хүчин зүтгэж байгаа эрдэмтэн мэргэдийн ачаар [tweetable]бидний биеийн 10 хэсгийг хиймлээр бүрэн солих боломжтой[/tweetable] болсон байна.

10. Ультра мэдрэгч бүхий электроник арьс
Бидний биеийн хиймлээр орлуулан сольж болох 10 хэсгүүд 1
Арьс бол хүний биеийн хамгийн том эрхтэн. Арьс нь бидний биеийг микро организмуудаас хамгаалах биеийн хамгаалалтын анхны давхарга юм. [tweetable]Синтетик арьсны концепци дээр ажиллаж байгаа Стэнфордын их сургуулийн эрдэмтэн Zhenan Baohas[/tweetable] арьсны гэмтсэн хэсэгт залгаж, бүрхэж болох ултра мэдрэгч материалыг бий болгосон байна. Суналттай уян харимхай энэ материал нь хэлбэр болон үйл ажиллагааг зохих ёсоор тогтворжуулах үүрэг бүхий хүлээн авагчтай.

9. Лабораторийн шилэнд бүтээсэн цохилж буй зүрх
Бидний биеийн хиймлээр орлуулан сольж болох 10 хэсгүүд 2
Эрдэмтэд зүрхний эсийг бүтээхээр үр хөврөлийн эс дээр ажиллаж ирсэн. Харин энэ онд [tweetable]тэд өөрөө цохилох чадвар бүхий зүрхний эд эсийг бүтээх боломжтой болсон[/tweetable] юм. Питтсбургийн их сургуулийн эрдэмтдийн баг зүрхний эд эсийн анхдагч эсийг бүтээхэд арьснаас авсан үр хөврөлийн эсийг ашиглажээ.

8. Хүрэлцэх мэдрэхүй бүхий хиймэл гар
Бидний биеийн хиймлээр орлуулан сольж болох 10 хэсгүүд 3
Одоо зах зээл дээр байгаа хиймэл гар нь обьектыг барих боловч хүрч байгаагаа мэдрэх чадваргүй байдаг. Чикагогийн их сургуулийн эрдэмтэд энэ асуудлыг шийджээ. [tweetable]Тэдний бүтээсэн хиймэл гар нь тархинд цахилгаан дохионуудыг дамжуулснаар хүрэлцэх мэдрэхүйг өдөөх аж[/tweetable]. Тэд туршилтыг сармагчин дээр хийсэн нь маш амжилттай болсон байна. Энэхүү шинэ технологи удахгүй хиймэл гаранд ашиглагдах юм байна.

7. Бодлоор удирдах бионик хөл
Бидний биеийн хиймлээр орлуулан сольж болох 10 хэсгүүд 4
Бионик хөлийг ихэвчлэн биетэй холбогдсон мэдрэлийн системийн хомсдолтой тахир дутуу хүмүүс ашигладаг. Гэвч энэ нь ч тахир дутуу хүмүүсийн хувьд хүнд байдаг. Харин одоо эрдэмтэд тархинаас илгээсэн бодлын дагуу ажилладаг хиймэл хөл бүтээхээр ажиллаж байна. Америкийн иргэн [tweetable]Zac Vawter нь тархинаас илгээсэн бодлын дагуу ажилладаг хиймэл хөл суулгуулсан анхны хүн[/tweetable] юм.

6. Хүний бичил тархи
Бидний биеийн хиймлээр орлуулан сольж болох 10 хэсгүүд 5
Австрийн эрдэмтэд 9 сартай ургийн тархитай адилхан тархи бүтээж байна. Вандуйн чинээ энэ жижигхэн тархи одоогоор сэтгэж чадахгүй байгаа. Цусан хангамжийн дутагдлын улмаас өсөж томрохгүй байгаа нь энэ тархины гол саад юм. Бодож сэтгэж чадахгүй л юм бол энэ тархины хэрэг юу байгаа юм гэж та бодож байгаа байх. Энэхүү [tweetable]бичил тархи нь тархины өвчлөлийн талаар судлахад эрдэмтдэд туслах юм[/tweetable] байна.

5. 3D хэвлэмэл чих
Бидний биеийн хиймлээр орлуулан сольж болох 10 хэсгүүд 6
Чихийг гадаад, дунд, дотоод чих гэж 3 ангилдаг бөгөөд гадаад чихэнд хуудас буюу дэлбээ гэж зүйл байдаг нь бидний нүдэнд ил үзэгдэх дэлбэгэр хэсэг юм. Чихний дэлбээний гол бүрэлдэхүүн хэсэг нь мөгөөрс билээ. Эрдэмтэд 3D принтерийн тусламжтайгаар чихийг хэвлэх санааг судалжээ. Тэд коллаген бүтээх чадвартайгаар нь харх болон үнээний эсийг 3D хэвлэгч машинаар хийсэн хүний чихний хэвэнд хийсэн байна. [tweetable]Энэ аргаар 1 чих хийхэд цаг хүрэхгүй хугацаа шаардагдаж байгаа[/tweetable] аж.

4. Үнэрлэх мэдрэхүйтэй хамар
Бидний биеийн хиймлээр орлуулан сольж болох 10 хэсгүүд 7
Иллинойсын их сургуулийн эрдэмтэд бактерийг үнэрээр нь ялгаж, тодорхой өвчнүүдийг ялган таних хиймэл хамар бүтээхээр ажиллаж байна. Үр дүнд нь харахад хамартай тийм ч төсгүй боловч [tweetable]бактериудыг үнэрлэж ялгах үедээ дээрх цэгүүдийнх нь өнгө өөрчлөгддөг хамар бүтээжээ[/tweetable].

3. Хиймэл нойр булчирхай
Бидний биеийн хиймлээр орлуулан сольж болох 10 хэсгүүд 8
Нойр булчирхай нь хүний биед инсулиныг үүсгэх зорилготой ажилладаг. Сахарын өвчтэй хүнээс инсулин ямар үүрэгтэйг асуувал цусан дахь сахарын түвшинг зохицуулах үүрэгтэй гэдгийг мэдэх боломжтой. Хиймэл инсулин нь цусан дахь инсулины түвшинг хиймлээр өсгөснөөр сахарын өвчтэй хүмүүсийн амьдралд их үүргийг гүйцэтгэж байгаа. Энэхүү төхөөрөмж нь хиймэл инсулин шиг үүрэг гүйцэтгэхийн хамт цусан дахь сахар болох инсулины хэмжээг тогтмол байлгах нэмэлт чадвартай. Энэ нь цусан дахь глюкозын түвшинг автоматаар тохируулах чадвартай.

2. Хиймэл нүд
Бидний биеийн хиймлээр орлуулан сольж болох 10 хэсгүүд 9
Хүн хараагүй болох үед тархи болон нүдний торлог бүрхэвчин дэх мэдрэлийн эсийн хоорондох дохионууд алдагддаг. Нүдний торлог бүрхэвч нь энэхүү мэдрэлийн эсээс тархинд очих мэдээллийг боловсруулах үүрэгтэй. Вейл Корнеллын анагаахын коллежийн оюутнууд гэрэлд цахилгааны дохионуудыг хувиргах чадвар бүхий чипүүдтэй хиймэл торлог бүрхэвч бүтээсэн байна. Тэд үүнийгээ хулгана дээр амжилттай туршсан бөгөөд хулганы хараа сэргэжээ.

1. Дижитал файлуудыг хадгалах хуруу
Бидний биеийн хиймлээр орлуулан сольж болох 10 хэсгүүд 10
Финляндын программист Jalava 2 GB хүртэлх файлыг хадгалах хиймэл хуруу бүтээсэн байна. Энэ хуруу нь шууд компьютерт залгагдах ба гарнаас бүхэлдээ салгагдах боломжтой. Тэрээр нэг алхам ахиж, утасгүйгээр ажиллах боломжийг судалж байгаа аж.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *