60-хан секундэд дугуй нөхөж, хийлэх Patchnride багаж

1

“Дугуй унахтай адилтгах энгийн таашаал өгөх зүйл гэж үгүй” хэмээн John F. Kennedy нэгэнтээ хэлсэн байдаг. Бид ч бас үүнийг хүлээн зөвшөөрдөг. Гэвч дугуй унах үеийн гайхалтай мэдрэмжийг хамгийн төгс үгүй хийдэг зүйл бол дугуй хагарч, хий нь гарах байдаг. Азаар хий алдаж байгаа дугуйг ‘анагаах’ Patchnride хэмээх шинэ багаж бүтээгджээ.

60-хан секундэд дугуй нөхөж, хийлэх Patchnride багаж 1
Хаа нэгтээгээ цоорч, хий алдаж байгаа дугуйг чинь засаад өгөх мэргэжилтэн яг одоо дэргэд чинь байхгүй байна уу? Энэхүү авсаархан багаж танд ямар ч мэргэжилтний тусламжгүйгээр, гартаа дусал ч тос наахгүйгээр дугуйгаа нөхөхөд тань тусална. Эхний алхам бол хий алдаж байгаа гол цэгийг олох. Үүний тулд даавууны өөдсөнд шингэн зүйл шингээгээд дугуйгаа бүхэлд нь норгоод үз. Хий алдагдаж байгаа газарт бөмбөлөгнүүд үүснэ гэдгийг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа.

Багажны толгойг хий алдагдаж байгаа нүх рүү шургуулна. Start товчлуурыг дарснаар наалдамхай нөхөөс шахагдана. Үүний дараа гуурсаар хийлэгдэнэ. Patch Pod хэмээх бортого энэ үүргийг гүйцэтгэнэ. [tweetable]Энэ бүхнийг хийхэд техникийн нарийн ширийн мэдлэг огтхон ч шаардагдахгүй[/tweetable].

60-хан секундэд дугуй нөхөж, хийлэх Patchnride багаж 2
Бүтээгч компаний өгүүлж байгаагаар [tweetable]энэ багаж 3 мм хэмжээний нүхийг 60-хан секундэд нөхдөг[/tweetable] ба аялалын, уулын, замын аль ч төрлийн унадаг дугуйны дугуйг нөхөхөд ашиглаж болно гэнэ. Анхны хувилбар нь хөндий дугуйтай дугуйнд зориулагдсан ч дараа нь олгой хаймаргүй дугуйныхыг бүтээх ажээ. Дугуйг бүтээгч 2014 оны 9-р сараас илгээж эхлэхээр захиалгаа авч байгаа юм байна. Мөн яг одоо захиалга өгвөл урамшуулалтай үнээр авах боломжтой байгаа аж.

60-хан секундэд дугуй нөхөж, хийлэх Patchnride багаж 3

60-хан секундэд дугуй нөхөж, хийлэх Patchnride багаж 4
Patchnride нь дугуйчдын ажлыг хөнгөвчилж байгаагийн дээр байгаль орчинд ч ээлтэй хувь нэмрийг оруулж байгаа юм. Жил бүр дэлхий даяар хэдэн сая олгой хаймрыг газарт булдаг. Харин [tweetable]Patchnride-аар дугуйгаа нөхсөнөөр эдэлгээг уртасгаж, эх дэлхийг бохирдуулахаас хамгаалж байгаа хэрэг[/tweetable] юм.

1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Зочин

    2014/07/01 at 14:08

    гадныхан нээрээ юмыг сэтгэж бүтээнэ гэж гайхалтай байгаа юм шүү

  2. Tumee

    2014/07/01 at 14:09

    er n zaaval ingej hiitei dugui hereglej bhaar zugeer uyan hatan chanartai hiileh shaardlagagui rezintei dugui yagaad ashiglaj boldoggui yum be?

  3. Zaya

    2014/07/16 at 22:36

    Ayalagch nart amind orohoor l ed baina

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *