Ажилтнуудаа алдахгүй барих 10 зөвлөгөө

0

Бүхий л хэлбэрийн бизнест ажилтнуудаа алдчихалгүй барьж байх гэдэг хэцүүхэн үүрэг тулгардаг. Томоохон, шилдэг компаниудад ч ажилтнууд нь богинохон хугацаанд ажиллаад ажлаас гарах өргөдлөө өгөх явдал асуудлууд байдаг. Муу менежмент, өөр газраас санал болгосон илүү боломж, хувийн шалтгаан гээд янз бүрийн шалтгаанууд байж болно. Ингэхэд ажилтнуудын толгойд ажлаасаа сайн дураар гарах тухай бодол оруулахгүй байх боломж бий юу? Тэднийг сандалтай нь барьж хүлэх нь төгс шийдэл биш боловч тус болох зарим стратегиуд бий.

Ажилтнуудаа алдахгүй барих 10 зөвлөгөө 1
10. Өөрийн менежментийн хэв маягаа бодож үз.
[tweetable]Бизнес эрхлэгч бүр хүмүүсийг удирдан зохион байгуулах гарамгай авьяастай биш[/tweetable]. Хэрвээ та тэдний нэг бол өөрийн удирдагчийн ур чадвар дээр ажиллах эсвэл ажилтнуудыг чинь зөв тодорхойлох менежерийг хөлсөлж авах хэрэгтэй. Компаний чинь хөдөлгөгч хүч болсон ажилтнууддаа анхаарал хандуулах нь огтхон ч буруу биш.

9. Нэмэлт хөнгөлөлтөөр ханга.
Харамсалтай нь таны үндсэн зорилго биш боловч ажилтнууддаа нэмэлт хөнгөлөлт, үр ашгийг санал болгох тал дээр бусад компаниудтай өрсөлдөж байгаа. Танд [tweetable]Шар айрагны баасан гаригийг байнга зохион байгуулаад байх сонирхолгүй байж болох ч өөр сонголтуудыг олгож бай[/tweetable]х учиртай.

– Тэднийг үдийн үед 15 минут орхих
– Биеийн тамирын заал, дасгал гимнастикын гишүүнчлэлийн карт өгөх
– Өрсөлдөөнт амралтын нэмэлт төлөвлөгөөг санал болгох
– Эрүүл мэндийн дээд зэргийн үйлчилгээгээр хангах

8. [tweetable]Ажлын байрыг хоёр дахь гэр болго[/tweetable].
Хэрвээ та хүмүүс нь хийж байгаа ажилдаа дуртай ажлын байр руу алхаж орохыг хүсэж байгаа бол тав тухтай, тааламжтай орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Та ханын өнгө, албан тасалгааны цэцэг ургамал хомс байгаад санаа тавихгүй байж болох ч багахан чимэглэлд хөрөнгө зарснаар ажилтнуудыг албан тасалгаандаа илүү олон цагийг өнгөрүүлэхэд хүргэж чадна.

7. Уян хатан бай.
[tweetable]Хүмүүс өдрийн ихэнх цагийг ажил дээр өнгөрүүлдэг болсон энэ үед та холбоо харилцааг удаан үгүйсгэж чадахгүй[/tweetable]. Уян хатан ажлын хуваарийг санал болгох нь санхүүгийн болон бүтээлч байдлын үр ашгийг нэмэгдүүлдэг тухай олон арван судалгаанууд бий. Гэхдээ нэг зүйлийг бодууштай нь ажилтнууд аль болох бага цагийг үүнд зарцуулахыг эрмэлздэг байхыг санал болгох юм.

6. Албан тушаал ахих замыг бий болго.
Та тэднийг 20 жилийн турш танай компанид нэр төртэй ажиллаасай гэж хүсэж байгаа. Бас та түүнийг сайн гэж бодож байгаатай адилаар таны ажилтан ч бас албан тушаалын шат ахихыг хүсэж байгааг сана. Үүнийг үүрэг болгохоосоо илүү түүнд тусал. [tweetable]Түүнийг ч бас компанидаа илүү удаан хугацаагаар ажиллахыг хүсдэг болго[/tweetable]. Магадгүй та түүнийг нэг хэлтэст алдаж болох боловч түүнийг хаана нь байсан компани тань түүний ур чадварын үр шимийг хүртсээр байх болно гэдгийг ойлгох хэрэгтэй.

5. Талархлаа илэрхийл.
Ажилтнууд илүү бүтээлч, илүү аз жаргалтай байхын тулд даргынхаа талархал магтаалыг үргэлж хүлээж байдгаараа хүүхэдтэй адил. Хүүхдийг урамшуулан магтахад тэд улам сайн байхын тулд хичээдэг. [tweetable]Танилцуулган дээр үнэхээр сайн ажилласан ажилтныхаа тухай бодох ч завгүй байсан ч түүнийг магт[/tweetable]аж, шаргуу хөдөлмөрт нь талархахгүй өнгөрч болохгүй.

4. Өрсөлдөхүйц цалин санал болго.
[tweetable]Өрсөлдөгч компаниуд чинь ажилтнууддаа санал болгодог цалингийн хэмжээг мэд[/tweetable]эхэд илүүдэхгүй. Эс бөгөөс та тэдэнд өөрсдийн ажиллах хүчийг алдаж болзошгүй.

3. Ажил хэргийн гүйцэтгэлийн дүгнэлтийг тогтмол гарга.
[tweetable]Ажилтнууд чинь аз жаргалтай байгаа эсэхийг мэдэх цорын ганц арга бол тэдэнтэй ярилцах[/tweetable]. Тус бүрчлэн ганцаарчилж ярилц. Тэд ажлынхаа талаар юу гэж боддог, компаний зорилгын төлөө чин үнэнээр ажиллаж байгаа эсэх зэргийг олж мэдэх хэрэгтэй. Харин дараа нь тэднийг амжилтанд хөтлөхийн тулд чадах бүхнээ хийгээрэй.

2. Тэдний эрүүл мэндэд анхаарал тавь.
[tweetable]Ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарал тавьж, цаг, мөнгө зарцуулснаар дараах үр ашигтай[/tweetable].

– Тэд өвчний улмаас ажил таслах нь бага байна.
– Тэд таны мөнгийг хэмнэнэ.
– Тэд анхаарал халамжийг тань мэдэрнэ.
– Тэд илүү үнэнч байна.

Эрүүл мэндийн хөтөлбөр, жин хаях тэмцээн, эрүүл байгааг нь үнэлж шагнах зэргээр ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарах нь таны бизнес амжилттай байхын үндэс юм.

1. Тэдэнд итгэ.
Ажилтнууд компанидаа хөрөнгө оруулалт хийсэн гэдгээ мэдрэхийг хүсдэг. Тэд өөрсдийнх нь хөдөлмөр таны хувьд утга учиртай зүйл гэдгийг мэдрэхийг хүсдэг. Тэдний гаргасан шийдвэр бүрийг өөрийнхөөрөө шийдэхээс татгалз. [tweetable]Тэднээр хийлгэхээр өгсөн ажлаа өөрсдөөр нь хийлгэж, итгэж байгаагаа харуул[/tweetable].

Ажилтнуудыг сэтгэл хангалуун байлгах нь тийм ч хэцүү биш боловч танаас бага зэрэг сэтгэл, хөдөлмөр шаардана. Ажилтнууд тань тантай хамт байх хэрээр таны тэдэнд оруулсан хөрөнгө оруулалтын үнэ цэнэ оршино.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *