Одоо нервтэж, шүлсдэх шаардлагагүй: зүүг хялбархан, хурдан сүвлэх арга. Ид шид гэхээс өөр хэлэх үг алга…

5

Хүн болгонд л товч хадах, онгорхой цоорхойгоо нөхөх, хувцас болон бусад эд зүйлийн гэмтэл засах шаардлагатай тохиолдол гарч байсан нь тодорхой. Зүүг эхний оролдлогоороо сүвлэж чадвал сайн хэрэг. Хэрвээ хараа муудсан, зүүний сүв, утас нь бага зэрэг асуудалтай бол энэ амархан мэт ажил маань хүний хамаг тэвчээр, уур уцаар барах явдал элбэг тохиолддог билээ. Аргаа бараад хайч, саван, лааны тос, бүр шүлс хүртэл ашиглана. Гэвч эдгээр нь ч тэр болгон нэмэр болоод байдаггүй үе бий.

Бид чухам зүү сүвлэх гэж буруу арга хэрэглэдэг учир энэ бүх бэрхшээл бий болдог билээ. Энэ удаа зүүг хэрхэн амархан сүвлэхийг тайлбарлаж, ойлгомжтой болгохын тулд видео хавсаргав.

 

Зүү сүвлэх

Гэрийн эзэгтэйн хувьд зүү сүвлэх гэдэг нь хамгийн чухал боловч заримдаа төвөгтэй, ур чадвар шаардсан ажил байдаг. Зүүний сүвээр утас оруулах гэж шагайж байхын оронд утсаа алгаа дагуулан тэгшхэн тавина. Одоо таныг гайхуулах зүйл эхлэх гэж байна.

Ингээд утсаа алгаа дагуулан тэгшхэн тавина. Утсаа татаж сунгаж тэгшлэх хэрэггүй. Одоо нөгөө гартаа зүүгээ авч зүүний сүв утас руу харахаар байрлалтай барина. Дараа нь утсаа зүүгээрээ нааш цааш хөдөлгө. Гарч ирсэн утсаа зөв хэлбэрт оруулаад болоо.

Зүүний том жижиг үүнд хамаагүй юм. Зүгээр л үүнийг туршаад үзэх хэрэгтэй ба нэг оролдож үзсэний дараа та утасны үзүүрийг тэгшлэх, жигд болгох гэж шүлсдэх шаардлага үгүй болно.

Хэрвээ дээрх заавраас танд ямар нэг зүйл ойлгомжгүй эсвэл итгэхэд хэцүү бол доорх видеоноос энэхүү супер аргыг хараарай. Энэ эмэгтэй зүүг ердөө л 2-3 секундэд сүвлэж байна.

Зүү утас, оёдолтой холбоотой, гэрийн эзэгтэйд маш их тус болдог олон янзын арга бий. Үүний тулд асар их туршлага, дадал хэрэгтэй биш харин зарим нэг энгийн дүрмийг л баримтлах хэрэгтэй билээ.

Та сэтгэгдэл дээр өөрийнхөө хэрэглэдэг нууц, арга барилынхаа талаар бичээрэй. Мөн найз нөхөдтэйгөө энэ аргыг хуваалцаарай.

64
ГайхмаарГайхмаар
15
Ха ХаХа Ха
11
ТэнэглэлТэнэглэл
9
БурууБуруу
9
БахархмаарБахархмаар
8
ХөөрхөнХөөрхөн
5
ХарамсалтайХарамсалтай
3
ГоёГоё
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Tsetsegmaa Dangaajav

    Tsetsegmaa Dangaajav

    2018/04/11 at 22:16

    Bayarlalaa. Yostoi gaihamshig bnaa

  2. Tsetsegmaa Dangaajav

    Tsetsegmaa Dangaajav

    2018/04/11 at 22:16

    Bayarlalaa. Yostoi gaihamshig bnaa

  3. Bayarmaa Tseden-Ish

    Bayarmaa Tseden-Ish

    2018/04/12 at 08:58

    Оюунчимэг Цэдэндамбаа

  4. Bayarmaa Tseden-Ish

    Bayarmaa Tseden-Ish

    2018/04/12 at 08:58

    Оюунчимэг Цэдэндамбаа

  5. Myagmar Jadamba

    Myagmar Jadamba

    2018/04/13 at 11:33

    Ха ха ха. Болж байна.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *