Нэгэн шалмаг эр McDonald’s-ын шарсан төмсийг нь шүүрэхийг завдсан цахлай шувууг нvцгэн гараараа барьж авчээ

1
  • Taylor Mechen McDonald’s-ын шарсан төмс идэж байх үедээ түүний хоолыг шүүрэхийг завдсан цахлай шувууг нисч явах үед нь нvцгэн гараараа барьж авчээ.
  • Түүний бичлэг TikTok сүлжээнд нийтлэгдсэн цагаасаа хойш 22 сая үзэлттэй болоод байгаа ажээ.
  • Харин Байгаль Хамгаалах Яамныхан тус бичлэгт тийм ч таатай хандахгүй байгаагаа илэрхийлжээ.
  • Taylor Mechen хожим шувууг гэмтээх санаа агуулаагүй гэдгээ хэлж, хүлцэл өчсөн байна.

Хүний идэж байсан McDonald’s-ын шарсан төмсийг шүүрч авах гэсэн өлсгөлөн цахлайг шувууг маш хурдан хариу үйлдэл үзүүлж барьж авсан залуугийн бичлэг цахим орчинд олны анхаарлыг ихээр татах болжээ. Түүнийг Taylor Mechen гэдэг бөгөөд Шинэ Зеландийн Данедин хотод гудамжны сандал дээр сууж байх үед нь цахлай шувуунууд түүний идэж буй шарсан төмсийг шүүрэх гэж нисч иржээ. Гэтэл тэдний нэгийг Taylor Mechen нvцгэн гараараа барьж авсан бөгөөд удалгүй тавьж явуулжээ.

Taylor Mechen гэх нэгэн залуугийн идэж байсан McDonald’s-ын шарсан төмсийг шүүрч авах гэсэн өлсгөлөн цахлайг шувууг маш хурдан хариу үйлдэл үзүүлж барьж авчээ.

TikTok / Taylorstictac

Түүний энэхүү гайхалтай бичлэг TikTok сүлжээнд нийтлэгдсэн цагаас хойш 22 сая үзэлттэй болоод байгаа ажээ. Хүмүүс түүнийг маш хурдан хөдөлгөөнийг шагшин магтахын зэрэгцээ шувууг аюулд учруулсан тухай ч бас сэтгэгдлээ бичжээ.

Энэ тухайд Байгаль Хамгаалах Яамны үйл ажиллагаа хариуцсан зохицуулагч Annie Wallace Otago Daily Times сэтгүүлд өгсөн ярилцлагадаа, “Энэ төрлийн цахлай шувуу нь зэрлэг байгалийн хуулийн дагуу дархан цаазтай амьтан юм. Иймээс түүнийг барих, aлах зэрэг үйлдлийг хуулиар xориглосон байдаг. Хэрэв хэн нэгэн ийм үйлдэл гаргавал мөнгөн тoргууль төлөх эсвэл ял эдлэx журамтай. Ер нь хэн ч байсан зэрлэг амьтныг ийнхүү барьж авна гэдэг нь байж болохгүй хэрэг” хэмээн ярьжээ.

Харин дээрх бичлэгт Taylor Mechen шувууг айлгахын тулд барьж аваагүй гэдгээ мэдэгджээ.

Daily Mail Australia хэвлэлд өгсөн ярилцлагадаа тэрээр, “Тэднийг над руу нисч ирэхэд нь надад тийм ч таатай байгаагүй. Мэдээж би тэднээс бага зэрэг айсан. Би тэднийг хооллох албагүй. Бас тэднийг гэмтээxийг ч хүсдэггүй” хэмээн хийсэн үйлдэлдээ хүлцэл өчсөн байна.

TikTok / Taylorstictac
26
ГайхмаарГайхмаар
10
Ха ХаХа Ха
5
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *