Танд хэрэг болж мэдэх Google-ийн маш сонирхолтой 8 үйлчилгээ

1

Дэлхий даяар хэрэглэдэг Gmail, Google Translate зэрэг үйлчилгээнүүд шиг алдаршаагүй ч гэлээ танд хэрэг болж мэдэх маш сонирхолтой хэд хэдэн үйлчилгээг тус компани бүтээсэн билээ.

1. Google Mars, Moon ба Sky

Google манай дэлхийн өнцөг булан бүрийн зургийг авч дэлхийн 3D модел бүтээснийг бүгд мэднэ. Мөн үүнтэй адил Ангараг, Сар, сансрын зургаар газрын зураг бүтээхдээ NASA-тай хамтран асар олон зураг авч боловсруулсан билээ. Та Google Earth программын тусламжтайгаар Ангараг, Сар, одот тэнгэрийн 3D моделийг үзэж болно.

Сайт Google Earth →

Google Mars →

Google Moon →

Google Sky →

 

2. Zygote Body (Google Body)

Хүний биеийн дотоод бүтцийг гайхамшигтай нарийнаар харуулдаг энэ төсөл нь аливаа зүйл сонирхогч нар төдийгүй эмнэлгийн чиглэлээр суралцаж байгаа оюутнуудад үнэлж баршгүй тус болдог билээ. Энэ үйлчилгээний тусламжтайгаар хүний бие дотор аялахдаа эд эрхтнээс авахуулаад бүр хамгийн нарийн судал, судсыг ч харж болно.

Google-ийн бүтээсэн энэхүү үйлчилгээ одоо Zygote Media Group-ийн өмч болсон боловч хүний биеийн 3D моделийг үнэгүй харж болох хэвээр. Харин нэмэлт илүү нарийн функц хэрэглэх бол төлбөр төлнө. Энэ нийтлэлийг бичих үед ямарваа нэг нэмэлт функцууд ажиллаж эхлээгүй байгаа гэдгийг дурдах хэрэгтэй болов уу.

ZygoteBody →

 

3. Google Person Finder

Google Person Finder-ийн гол зорилго нь аливаа нэг байгалийн болон технологийн гамшгийн дараа хүмүүс нэг нэгнээ олоход туслах зорилготой бүтээгджээ. Энэ төсөл 2001 онд Олон улсын худалдааны төв рүү хийсэн аймшигт дайралтын дараа хийгдсэн ба Google-ийн бүтээсэн аливаа нэг гамшигт явдлын эсрэг тэмцэх том системийн нэгэн хэсэг юм.

Google Person Finder →

 

4. Google Arts & Culture

Урлаг сонирхогч нар Google-ийн энэ үйлчилгээг ашиглан дэлхий даяарх олон тооны музей, архиваар аялж, мянга мянган бүтээлтэй танилцах боломжтой юм.

Google Arts & Culture →

 

5. Music Timeline

Хэдийгээр энэ үйлчилгээ нь техникийн хувьд их энгийн боловч харагдах байдлын хувьд онцгой билээ. Уг үйлчилгээний тусламжтайгаар 1950-аад оноос хойших дууны бүх л төрөл зүйлийн тархалт, нэрд гарсан зэргийг харьцуулж харж болно. Мөн янз бүрийн цаг үеийн нэр алдартай дуучдын дуу төдийгүй цомогтой нь танилцах боломжтой билээ.

Music Timeline →

 

6. reCAPTCHA

Бот болон бусад компьютерийн вирусээс хамгаалах зориулалттай энэ арга заримдаа ядаргаа болох нь их. Гэхдээ энэ төвөгтэй хамгаалалт нь ямар гээч сайн үйлсийн төлөө хийгдэж байгааг мэдсэний дараа таны хандах хандлага лавтай өөрчлөгдөх биз ээ. Замбараагүй, ойлгомжгүй бичигдсэн олон үгс, тоог тааж зөв болгон бичиж байгаагаараа та эртний түүхийн ховор нандин бичиг, баримтыг тоон системд шилжүүлэх ажилд тус нэмэр болж байгаа юм шүү. Мөн Google-ийн бусад ухаалаг сервисийг ч улам илүү болгох бэлтгэлд нь тусалж байгаа нь тэр.

reCAPTCHA →

 

7. Google Trends

Орчин цагийн трэндтэй хөл нийлүүлмээр байна уу? Янз бүрийн брэнд, жүжигчид, дуучдын нэр алдрыг харьцуулж хармаар байгаа бол та энэ үйлчилгээнд нэгдээрэй. Чухам энэ үйлчилгээ л таны дээрх хүсэлд тусалж чадна.

Google Trends →

 

8. Chrome Remote Desktop

Chrome Remote Desktop гэдэг нь хол байгаа компьютер, таблет, ухаалаг утастай алсын зайнаас холбогдох боломж олгодог үйлчилгээ юм. Ингэхийн тулд та холбогдох хоёр төхөөрөмждөө энэ үйлчилгээг суулгаад л болно.

Chrome Remote Desktop →

Chrome Remote Desktop iOS →

Chrome Remote Android →

6
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *