Эмэгтэй хүнд хэдэн цагийн нойр хэрэгтэй вэ?

1

Дьюкийн их сургуулийн эрдэмтдийн үзэж байгаагаар эмэгтэйчүүд эрчүүдээс илүү их цаг нойрсох ёстой гэжээ. Дутуу нойр нь эмэгтэйчүүдэд илүү хор хөнөөлтэй байгааг саяханы судалгаагаар тогтоосон байна. Дунд орчим насны 210 эрчүүд, эмэгтэйчүүд дээр туршилт хийсэн байна, тэд урьд өмнө нь нойрны асуудалтай тулгарч байгаагүй хүмүүс. Туршилтанд оролцогчид бүгд тамхи татдаггүй, гормоны ямар нэгэн эмчилгээ хийлгэж байгаагүй.

Судалгааны үндэслэл

Дээр дурдсан нөхцлийг хангасан хүмүүсийг хоёр аргаар ажиглаж байв. Нойрны дадал, сэрээд юу мэдэрч байгаагаа тэмдэглэнэ. Мөн тэдний тодорхой био маркерийг тодорхойлохын тулд цусны бүлгийг нь авчээ.

Судалгаанд оролцсон хүмүүсийн 40% нь өөрсдийгөө нойрны асуудалгүй гэж үзэж байсан хэдий ч угтаа тэд нойрны асуудалтай байжээ. Эдгээр “асуудал” нь унтах болон сэрэх тэр үеийнхэд хамаарч байв. Хамгийн сонирхолтой нь энэ бүлэг хүмүүсийн ихэнх нь эмэгтэйчүүд болно.

Муу нойр эмэгтэйчүүдэд халтай

Нойрны муу дадал зуршилтай эмэгтэйчүүдийн сэтгэл санаа тайван бус, уур уцаар ихтэй байхад нойрны асуудалтай эрчүүдэд ийм өөрчлөлт төдийлөн мэдрэгдээгүй байна.

Бие махбодийн хувьд ч эмэгтэйчүүдэд сөрөг өөрчлөлтүүд илэрсэн, жишээ нь дутуу нойртой хоноход эмэгтэйчүүдийн цусны химийн бүтцэд өөрчлөлт гарч байжээ.

Мөн цусан дахь инсулины хэмжээ нэмэгдэж байв. Энэ хэмжээ нь цаашлаад цус харвах эсвэл чихрийн шижингийн II төрөлд хүргэх аюултай.

Муу нойр эрчүүдээс илүүтэй эмэгтэйчүүдэд яагаад ингэж их сөргөөр нөлөөлж байгааг судалсаар байна. Зарим нэг эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь гормон болон амино хүчлийн хэмжээнээс шалтгаалж болох талтай гэжээ.

Эмэгтэйчүүд эрүүл мэндээ дэмжих үүднээс багаар бодоход 7 цаг унтах ёстой, 9 цаг унтаж байвал маш сайн.

Энэ бол эмэгтэйчүүд болон эрчүүдийн нойронд хийсэн анхны судалгаа биш юм.

“Нойрны нэг чухал үүрэг – тархи өөрөө өөрийгөө сэргээхэд оршино” – Лафборо их сургуулийн дэргэдэх нойр судлалын төвийн профессор Жим Хорн ийн хэлжээ.

“Эмэгтэйчүүд нэг дор олон ажил гүйцэтгэх чадвартай байдаг учраас тархи нь эрчүүдээс их ачаалал авахад хүргэдэг. Тиймээс илүү их цагаар унтах шаардлагатай”.

Эх сурвалж

59
ГайхмаарГайхмаар
22
ГоёГоё
13
ХөөрхөнХөөрхөн
7
ХарамсалтайХарамсалтай
6
ТэнэглэлТэнэглэл
5
БахархмаарБахархмаар
4
БурууБуруу
3
Ха ХаХа Ха
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Baaska Aagii

    Baaska Aagii

    2017/12/19 at 10:26

    Dorj Yogii kkk

  2. Monkhbadral Batsvren

    Monkhbadral Batsvren

    2017/12/22 at 01:47

    Ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *