Сой соустай шарсан төмсний жор. Танд урьд нь хэзээ ч амсаж байгаагүй давтагдашгүй амтыг мэдрүүлэх болно

1

Төмсөөр хоол хийгээд одоо гайхшруулж чадах уу? Төмснөөс өөр шинэ амтыг мэдэрнэ гэдэг хэцүү гэж бодож байна, яагаад гэвэл олон мянган жилийн тэртээгээс хүн төрөлхтөн хэрэглэж эхэлсэн. Чадварлаг тогооч хүртэл шинэ амтыг мэдрүүлж чадахгүй болов уу. Гэхдээ зүрх сэтгэл хүсэж, гар өөрийн эрхгүй хоол хийхээр сарвайж байгаа цагт яалтай билээ. Бид төмсөөр нэгэн шинэ туршилт хийж үзлээ. Амттай, хийхэд амархан, бас халаасан дахь мөнгөний хэмжээнээс хасахгүй тийм л жор. Нууц нь соусанд бий.

Энэ удаад шарах шүүгээнд маш амттайгаар шарж болох төмсний жорыг танилцуулна. Хийхэд амар, тиймээс энэ жорыг хадгалаад авахад буруудахгүй. Нөгөө л нэг төмсөөр ямар амттай бөгөөд давтагдашгүй амтыг мэдэрч болохыг бүгдээрээ сонирхоцгооё.

© DepositPhotos

Шарах шүүгээнд хэрхэн амттай төмс бэлдэх вэ?

Орц:

  • 1 кг төмс
  • 40 г сой соус
  • 2-3 хумс сармис
  • 40 г наран цэцгийн тос
  • 1 боодол ногоон анхилуун үнэртэй амтлагч ногоо (өөрийн хүслээр)
  • Давс, перец

Соусны орц:

  • 100 г зөөхий
  • 2 х.х майонез
  • 1 ц.х базилик
  • Давс, перец

Бэлдэх арга:

1. Төмсөө хальслаад уртаар нь хэрчээд давсгүй усанд хагас болгоно. 5-7 минут чанахад хангалттай. Дараагийн шатны боловсруулалтад төмс бутарч унахгүй байхаар болгоорой.

© DepositPhotos

 

2. Төмс болж байх хугацаанд соусаа бэлдэнэ: сармисаа жижиглээд сой соус, ургамлын тостой холиод перец, давсаар амтална. Сайтар хутгаарай.

© DepositPhotos

 

3. Төмсөө уснаас шүүж аваад хөргөнө. Төмстэй саванд бэлдсэн соусаа хийгээд хутгана, таглаад сэгсэрч болно.

© DepositPhotos

 

 

4. Шарах шүүгээний хавтанг тослоод амталсан төмсөө зайтай тавиарай. 200 хэмийн шарах шүүгээнд 15-20 минут болгоно.

© DepositPhotos

 

5. Төмс гоё амттай болсон ч бай зөөхийний соустай идвэл бүр ч гоё амттай болно. Зөөхийг майонезтэй хутгаад базилик, давс, перецтэй холино.

© DepositPhotos

 

6. Ногоон анхилуун үнэртэй амтлагч ногоог жижиглэж хэрчээд шарсан төмс дээр цацна. Соусны гоёмсог саванд зөөхийний соусаа хийгээд төмсөө дүрж амтархан идээрэй.

© DepositPhotos

Хүйтэн, сэрүүн өдрүүдэд шинэхэн болгосон нарийн боов, халуун цай өөрийн эрхгүй дулаацуулж тав тухыг мэдрүүлдэг. Өнөөдрийн та бүхэндээ танилцуулсан шарах шүүгээнд болгох шарсан төмсний жор таны дуртай жоруудын нэг болно гэж найдаж байна. Өвөл, хавар, намрын хүйтэн өдрүүдэд гэрийнхэндээ халуун дулаан хайр халамжаа гаргаарай.

Ийм сайхан амттай хоолоор ойр дотныхныгоо баярлуулахаар шийдсэн үү? Магадгүй та жирийн төмсийг давтагдашгүй амттай болгох өөр жор мэддэг юм биш биз? Коммент хэсгээр бидэнтэй хуваалцаарай.

6
ГайхмаарГайхмаар
4
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *