Хэт удаан хугацаанд суугаа байдалтай байснаар бидний биед үүсдэг 9 сөрөг үр дагавар

0

Бидний бие махбод анхнаасаа хөдөлгөөнтэй төлөвт байхаар бүтээгдсэн билээ. Тиймдээ ч эрт үед хүмүүс ан агнаж хоол олж идэхийн тулд тасралтгүй идэвхтэй хөдөлгөөн хийдэг байж. Харин өнөө цагийн хүмүүс амьдралынхаа ихэнх хугацааг оффис дээрээ компьютерынхоо урд суух юм уу, утас оролдон, зурагт үзэж (бас л суугаа байрлалтай) өнгөрөөх болжээ.

Сандал биднийг хэрхэн аажмаар “алж” байгааг яаж мэдэх вэ?

Pixabay

Олон мэргэжилтнүүд бидний суугаа амьдрал бидэнд асар муугаар нөлөөлж байгааг хэлсээр байна. Ингээд олон цагаар суух үед бидний биед ямар өөрчлөлтүүд гарч байгааг хамтдаа мэдэж авцгаая.

1. Зүрхэнд учруулах аюул

Pixabay

Олон цаг суугаа байснаар биеийн булчингууд суларч зүрхний цус шахах хурд удааширч байдаг. Ингэснээр нэг ёсондоо зүрх өөхөлж байгаа гэсэн үг. Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар удаан хугацаагаар суудлын ажил хийдэг хүмүүс бага суудаг хүмүүсээс илүү зүрхний шигдээс болох магадлал өндөр байдаг байна.

 

2. Тархинд учруулах аюул

Pixabay

Удаан хугацаагаар суух нь тархины үйл ажиллагаанд ч нөлөөлж чадна. Бие хөдлөхгүй байх үед тархины үйл ажиллагаа ч мөн дагаад удааширч байдаг. Учир нь бие идэвхгүй байдалтай байх үед тархины цусан хангамж муудаж үйл ажиллагааг нь доголддог. Түүнчлэн хэт удаан сууж байгаад гэнэт босох үед тархины судаснууд маш ихээр цочирдог.

 

3. Хөлийн гэмтэл

Pixabay

Удаан суудаг хүмүүсийн ясны бат бах чанар муудаж, судасны бүдүүрэлттэй болох магадлал өндөр байдаг.

 

4. Насжилт багасна

Pixabay

Удаан суух нь амьдралын тань хэдэн жилийг үгүй хийж байна л гэсэн үг. Судалгаанаас үзэхэд 25 жилийн турш өдөрт нэг цагийг зурагт үзэхэд өнгөрүүлсэн хүний насжилт дор хаяж 22 минутаар багасдаг байна. Үүнээс гадна хүн өдөрт 3-аас илүү цагийг сууж өнгөрөөвөл амьдрах ёстой хугацаанаасаа ойролцоогоор 2 жилийг хороож байна гэсэн үг.

 

 

5. Нойр булчирхайд үзүүлэх нөлөө

Pixabay

Нойр булчирхай нь биед инсулин үйлдвэрлэх үүрэгтэй эрхтэн юм. Гэвч байнга суугаа байдалтай байх нь тэрхүү инсулины хэмжээг үлэмж хэмжээгээр багасгадаг. Тиймээс удаан суудаг хүмүүс нойр булчирхай үрэвсэл, чихрийн шижинтэй болох магадлал өндөр байдаг.

 

6. Хорт хавдар

Pixabay

Хэт их суух нь бүдүүн гэдэс, эндометр, хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Чухам эдгээр эрсдэлүүд яагаад нэмэгддэг нь тодорхойгүй ч эрдэмтэд үүнийг инсулины үйлдвэрлэлтэй холбон тайлбарлаж байна. Инсулин ихсэх тусам хавдрын эсийн өсөлтийг дэмждэг байна. Хэт их сууж байгаатай холбоотой бусад хорт хавдрын дотор уушгины хорт хавдар 54 хувь, умайн хорт хавдар 66 хувиар тус тус орно.

 

7. Хоол боловсруулах систем удаашрах

Pixabay

Юм идсэнийхээ дараа шууд суух нь хоол боловсруулах системийг удаашруулж ходоод, гэдсэнд сөрөг нөлөө үзүүлдэг. Хоол боловсруулах явц удаашралтай бол энэ нь эцэстээ өтгөн хатах, ходоод өвдөх, цээж хорсоход хүргэдэг байна. Үүнтэй адил гэдсэнд төрөл бүрийн цочмог шинж, целийн өвчин ч үүсэх магадлалтай. Бүдүүн, нарийн гэдэсний үрэвсэл нь цаашлаад таргалалт, зүрх судасны эмгэг, бодисын солилцооны синдром зэрэг өвчлөлүүдийг дагуулдаг.

 

8. Биеийн ерөнхий байдал

Pixabay

Удаан хугацаагаар суух нь биеийн ерөнхий төлөв байдалд нөлөөлдөг. Сулбагар биетэй болохоос гадна хүзүү, мөр, нурууны өвчинтэй болох өндөр эрсдэлтэй. Суух нь нуруунд дарамт учруулдаг бөгөөд энэ нь нуруу өвдөх, нуруу нугасны гэмтэлтэй болох, диск суулттай болох зэрэг аюулыг дагуулж байдаг.

 

9. Булчин сулрах

Pixabay

Хүн босоогоороо байх үед хэвлийн булчингууд бага хэмжээгээр чангарч байдаг. Харин сууж байх үед тэдгээр булчингууд ажиллахгүй учраас хүний бие бүхэлдээ булчингийн массаа хасаж сулбагар болж эхэлдэг. Ингэснээр булчин сулралт жинхэнэ утгаараа бий болдог гэсэн үг. Мөн хэт удаан суух нь ташааны ясанд нөлөөлж зарим хөдөлгөөнийг илтэд хязгаарлаж эхэлдэг байна.

4
БурууБуруу
1
ГайхмаарГайхмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *