Өвлийн цасан дундах зуны улирлын далайн эргийн цагаан элс, цэнхэртэх далай

0

Өвлийн цасан дундах зуны улирлын далайн эргийн цагаан элс, цэнхэртэх далай


Германы Бранденбург мужийн Краусник-Грос-Вассербург Krausnick-Groß Wasserburg нэртэй жижигхэн хотод тэсгим өвлийн жавар тачигнасан хүйтэн өдрүүдэд ч зуны нарлаг, халуухан өдрүүдийг санагдуулж тэр ч байтугай бүр бие организм, сэтгэл санаанд тодоос тод мэдрүүлдэг гайхалтай амралтын газар байдаг. Зөвлөлтийн армийнхны уг сууринд барьж үлдээсэн нисэх онгоцны аварга том байран дотор байгуулагдсан энэхүү зуны амралтын газрыг “Халуун орны арлууд” Tropical islands гэж нэрлэдэг бөгөөд өвөл зунгүй далайн цэнгэг ус, дал модод, цагаан элсээр гайхуулсан гайхамшигтай газар юм.Берлинээс урагш 35-хан километрийн алсад байх хуучны нисэх онгоцны байрыг Малайзын нэгэн компани худалдан авч, 2004 онд усан парк хэлбэрт хувирган үүд хаалгаа нээж байжээ. Гадаа эргэн тойрон хөвөн цагаахан цас цэвцийн цайрч байхад Халуун орны арлуудад мөнхөд зунаараа байх ба уг арлуудыг зорин ирсэн гийчид хөхрөн цэнхэртэх усанд сэлж, эргийн элст эрэг дээр тухалж, усан гулсуурууд бүхий усан паркуудад зугаацаж, яст мэлхийнүүд усан санд хэрхэн сэлэхийг ажиж, кафе, зоогийн газруудаар үйлчлүүлж, таван одтой тансаг зочид буудлуудад байрлах боломжтой юм. Хэрвээ та зочид буудалд байрлахыг хүсэхгүй бол торгон элсэн дээр хатгасан аяны майхан, урцанд хоноглож ч болно. Байгуулагдсан анхны жилдээ л нэг сая хүнийг хүлээн авсан Халуун орны арлуудад хүүхдүүдэд зориулсан агаарын бөмбөлөг хөөрч, 32 градусын усан санд сэлж ханасан хүмүүс элсний воллейбол тоглож эсвэл тайвшруулах иллэг хийлгэх гэх мэтээр хүссэнээрээ амарч тухалдаг байна. 66,000 метр хавтгай дөрвөлжин талбайг эзлэн орших Халуун орны арлууд амралтын газар 13 зоогийн газар, 4 усан гулсуур, адал явдлын парк, мини гольфын талбай, фитнес, 28-32 градусын усан сангууд, 600 ортой зочид буудал болон тансаг майхнууд зэргээр тоноглогдсон ба цастай жавартай өвлийн улиралд ч зун цагийн гайхамшгийг мэдрэхийг хүсэж байгаа хүмүүс энд ирж, 100 евро төлөн майхан байрлаж, 200 евро төлөөд зочид буудлын өрөөнд нэг шөнийг өнгөрүүлж болох аж.

[ XopoM.com ] фото[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

[ XopoM.com ] фото

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

13 Сэтгэгдэл

  1. McTavish

    2013/02/22 at 16:27

    сайхан газар байна

  2. uniQu3

    2013/02/22 at 17:55

    хэхэ болж байнашдээ. иймэрхүү юм монголд хэрэгтэйшд ядаж л хиймэл арал хийчвэл

  3. MUNHJARGALTUGULDUR

    2013/02/22 at 18:48

    harin tiin mongold hiivel goy ym bna

  4. Зочин

    2013/02/22 at 18:58

    margaash hairtaigaa cug yvyya

  5. Зочин

    2013/02/22 at 19:38

    jinhen divaajin bn daa

  6. Зочин

    2013/02/22 at 19:38

    uneheer tom baiguulamj bnada

  7. Alexandro

    2013/02/23 at 15:26

    nize

  8. Monkhoo_619

    2013/02/23 at 19:46

    goy nass

  9. jerry-man

    2013/02/23 at 21:17

    surtei ain

  10. Зочин

    2013/02/24 at 11:06

    дажгүй шүү

  11. Зочин

    2013/02/26 at 00:45

    taalagdlaa
    :-?

  12. Зочин

    2013/02/27 at 12:55

    tugs yumaa manaid iim gazar neegdehgui yum bhda hu

  13. Зочин

    2013/02/27 at 14:08

    divaajin l bndaa javascript:justreturn()

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *