Хүний нүүр царайнаас эрүүл мэндтэй холбоотой ямар асуудал байгааг мэдэж болно

2

Хүний гадаад төрх олон зүйл хэлж өгдөг: буруу зуршил, амьдралын хэв маяг, янз бүрийн өвчин гэх мэт. Заримдаа ямарваа нэг зовиурын учир шалтгааныг мэдэхийн тулд толинд анхааралтай харах нь хангалттай байдаг ба хүний гадаад төрх, нүүр царайд бий болсон хамгийн жижиг гэмээр зүйл ч хүний бие организм дахь асуудлын тухай хэлж өгдөг байна. Америкийн арьс судлалын академийн мэргэжилтэн Синди Оуэн хүний гадаад төрхийн өөрчлөлт нь өвчлөлтэй холбоотой байж болох учир түүнээс урьдчилан сэргийлэхийн тулд тэрхүү өөрчлөлтийн тухай мэдэж байх хэрэгтэй гэж үздэг байна.

Ингээд таны эрүүл мэндэд ноцтой аюул учруулж болзошгүй зарим нэг шинж тэмдгийн тухай танилцуулъя

1. Хамар, ам хоёрын хоорондох хэсгийн өнгө өөрчлөгдөх

Энэ хэсгийн арьсны өнгө саарал, хөхөвтөр туяатай болох нь цусаар зөөгдөх хүчилтөрөгч дутагдаж байгаагийн илрэл байж болзошгүй. Зэвхий саарал, заримдаа бүр хөх өнгө энэ хэсэгт бий болох нь цусан хангамж болохгүй байгааг илэрхийлж байгаа бөгөөд өөр бас олон шалтгаанаар бий болж болно. Жишээ нь уушги болон зүрхний өвчин, бүр цус багадалт гэх мэт. Ямар ч бай иймэрхүү шинж тэмдэг бий болбол даруй эмчид үзүүлэх хэрэгтэй.

 

2. Нүд хэт гялалзах болон гэрэл хэт мэдрэх

Нүд хэт гялалзах, гэрэл хэт мэдрэх, нүдэнд элс орсон мэт санагдах зэрэг нь гипертиреозын  (бамбай булчирхайн дутмагшил-тиреотоксикоз) эхэн үеийн шинж юм. Энэ үед бамбай булчирхай хэмжээнээс ихээр даавар ялгаруулан, биед хэрэгтэй хүчилтөрөгчийн хэмжээ ихсэх учир хүүхэн хараа томордог байна (айсан мэт болно). Өөхөн давхарга хавантаж, томорч мэдрэлийн судлыг дарах бөгөөд үүний дүнд юм харахад ууссан мэт харагдаж, өнгө ялгах чадвар буурдаг байна.

 

3. Сормуус өтгөрч, урт болох

Урт өтгөн сормуустай болох нь бүх л охид, эмэгтэйчүүдийн мөрөөдөл боловч хэт их хэмжээний сормуус нь өвчний шинж тэмдэг юм. Трихомегалия хэмээх энэ өвчин нь төрөхөөс байж болох ч янз бүрийн өвчин болох сүрьеэ, дархлааны дутлын шинж бүхий өвчнөөс болж бас бий болж болох юм. Мөн зарим төрлийн эм тарианаас болж иймэрхүү сөрөг үр дагавар гардаг тал бий.

 

4. Хавдаж хавантсан нүүр царай

Унжсан нүүр, хавантсан нүд , хуурай арьс, үс хугарах зэрэг шинж тэмдэг цугтаа илрэх нь хүний биед йод дутагдаж байгаагийн нэг шинж юм. Йод нь хүний бамбай булчирхай хэвийн ажиллах нэг гол нөхцөл болдог бөгөөд үүний дутагдал нь бүх л биед нөлөөлдөг байна. Хэрвээ таны жин байнга хэлбэлздэг, хүйтэнд хэт мэдрэг, сарын тэмдгийн мөчлөг өөрчлөгддөг зэрэг бэрхшээл байдаг бол та эмчид үзүүлэх шаардлагатай болсныг харуулж байна.

 

5. Нүдэн дээрх зөөлөн шаравтар толбо

Данийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар ксантелазм буюу нүднийхээ дээр зөөлөн шар толботой хүмүүс нь зүрхний өвчнөөр өвчлөх өндөр магадлалтай байдаг байна. Энэхүү хоргүй шинэ толбо нь биеийн өөх тосны солилцоо өөрчлөгдсөний улмаар өөхших гүвэн буюу атеросклероз болох магадлал маш өндөр. Ийм толбо бий болох нь зөвхөн эмчид үзүүлэх төдийгүй хоол хүнс, биеийн ачаалалдаа анхаарал тавих цаг болжээ гэдгийг харуулж байгаа хэрэг юм.

 

6. Зовхи хавагнах, арьс холцрох

Гоо сайхны янз бүрий хэрэгсэл хэрэглэж үзсэн гурван хүний нэг нь энэхүү хэрэгслээс харшил авдаг байна. Улайсан зовхи, арьс холцрох зэрэг нь нүүр болон нүдний элдэв будаг, тос зэрэг нь таны биед тохирохгүй бодис агуулж байгааг харуулж байгаа юм. Ихэнх тохиолдолд энэхүү харшлыг үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ удаан хугацаагаар хадгалахад зориулж нэмж хийсэн консервант бий болгодог байна.

Үүнээс зайлсхийхийн тулд хамгийн бага орцтой тос будгийг сонгон авч тохой дээрээ түрхэн үзэж шалгаж байгаарай.

 

7. Чих дотор загатнах

Чихэн дотор байнга загатнах нь харшил, хайрст үлд, экзем буюу намарс өвчний шинж. Экзем бий болж, өөр бусад арьсны элдэв зовиур бий болох нь таны бие дэх Д витамины нөөц дуусч байгаагийн илрэл байдаг. Эмч нар өдөрт 10 минутаас доошгүй хугацаагаар наранд шарах, хэрвээ таны амьдарч байгаа орчинд нар бага гардаг бол нэмэлт байдлаар витамин хэрэглэх хэрэгтэй гэж зөвлөж байна.

Чих байнга загатнах нь бас мөөгөнцөртэй болсон байж болох юм. Ямар ч бай эмч нар жинхэнэ шалтгааныг таниж, зөв эмчлэх арга замыг заах билээ.

 

8. Нүүрний тэгш хэм алдагдах

Хүний нүүрний тэгш хэм огцом өөрчлөгдөх, нулимс байнга гарах, булчин татах, нүд хуурайших зэрэг нь Белл-ийн таталт хэмээх өвчний шинж байж болох юм. Энэ нь мэдрэлийн өвчин бөгөөд гэнэт маш хүчтэй өвдөх, булчин таталдах зэргээр илэрдэг байна. Үүний гол буруутан нь вирусын халдвар гэж эрдэмтэд үзэж байгаа бөгөөд энэ халдвараас болж нүүр хавагнаж, нүүрний арьс, түүний мэдрэл хямарч өөрчлөгддөг байна.

Иймэрхүү нүүрний булчин, мэдрэл таталдах, татах өвчин нь жирэмсэн эмэгтэйчүүд, ханиад томуу туссан өвчтөн, чихрийн шижинтэй хүн тусах магадлал өндөр байдаг. Гэхдээ Беллийн таталт өвчин туссан ихэнх хүний өвчин 2 долоо хоногийн дотор өөрөө алга болдог байна.

Янз бүрийн хачин шинж тэмдэг таны биед бий болох үед яаран өөрөө онош тавьж болохгүй ба өөрөө дур мэдэн эмчлэх нь бүр ч хориотой зүйл юм. Хэрвээ таны нүүр царайнд гарсан өөрчлөлт эрүүл мэндтэй холбоотой гэж бодогдвол хамгийн зөв арга нь эмчид үзүүлэх явдал юм.

36
ГоёГоё
9
ГайхмаарГайхмаар
8
ХарамсалтайХарамсалтай
8
Ха ХаХа Ха
7
ТэнэглэлТэнэглэл
5
БурууБуруу
4
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *