Ариун цэврийн өрөөнд байх олон сантехникийн хоолойг хэрхэн цэвэрхэн далдалж тохижуулах вэ?

4

Саяхан угаалгын болон ариун цэврийн өрөөндөө засвар хийсэн бөгөөд нэгдсэн сантехник холбоо бүхий энэ өрөөнд дусаал дусаж эхэлсэн учраас ийм засвар хийсэн юм. Холигчоо сольж, шүршүүр, бүх л сүлжээг нь сайжруулан зассан ба үүнийг хийхийн тулд зарим плитагаа хагалж, сантехникийн хоолойг ил гаргасан билээ.

Эдгээр өрөөнд том хэмжээний бүрэн засвар хийх төсөв одоогоор надад байхгүй, мөн сантехникийн ажилтан нар янз бүрийн нөхцөл байдал бий болоход энэ хоолой ил байх хэрэгтэй гэж хатуу анхааруулсан юм. Тиймээс энэ хоолойг нүдэнд тусаж муухай харагддаг байдлыг үгүй болгохын тулд архитектор болох ангийн нэгэн найзын зөвлөгөөг даган тэрхүү хоолойг өвөрмөц байдлаар нууж чадлаа.

Хоолойг янз бүрийн туслах материалаар хааж нуух нь тийм ч сайн зүйл биш. Зарим нөхцөлд ингэж хаах орон зай үгүй, янз бүрийн засвар хийх нөхцөлгүй болдог гэх мэт шалтгаанууд бий. Ийм нөхцөлд хоолойг гоёлын нэг хэсэг болгох нь илүү зөв. Учир нь хоолой болон түүний холбоосыг хаах нь түүнд хүрч ажиллах боломжгүй болгодог билээ.

 

Хоолой-гоёл

Энэ удаа танд сантехникийн хоолойг хааж, нуун, хана эвдэлгүйгээр гоёлын нэгэн хэсэг болгох 11 янзын санааг танилцуулж байна.

1. Хамгийн энгийн арга нь ариун цэврийн өрөөний хоолойг будах юм.

 

2. Хоолойг сантехникийн шүүгээ хийж нуух арга нь надад их таалагдсан бөгөөд энэ шүүгээ нь хоолойг нуухаас гадна зарим нэг цэвэрлэгээний бодисоо хадгалах газар болох билээ. Энэ арга нь олон айлд хэрэгжсэн байдаг.

 

3. Зөвхөн нэг өнгөөр будах биш янз бүрийн өнгөөр будаж болох ба жишээ нь цагаан өнгөөр фон болгоод хар зураас тавих нь хус модны дүр бий болгоно. Дээрээс нь хиймэл навч тогтооход яг л хус модны доор байгаа мэт болдог.

 

4. Сантехникийн элдэв хоолой нь зөвхөн харааны гоёл төдийгүй бас зарим нэг ашигтай зориулалттай болж болно.

Жишээ нь таны ариун цэврийн өрөөнд элдэв тавиур байхгүй бол та хоолойн эргэн тойронд тавиур хийж болох ба ингэснээр хоолой харагдахгүй болж элдэв юм тавих хадгалах зайтай болно.

 

5. Ариун цэврийн өрөөний хоолойг нуухын тулд хуванцар хавтан хэрэглэх нэг энгийн арга бий.

Үнэ хямдхан, амархан угсарч болдог, богино хугацаанд хоолой нуух зэрэг ач холбогдолтой. Хамгийн гол нь хавтангийн өнгийг сонгохдоо анхаараарай.

 

6. Бас нэг арга нь тавилгаар хаах арга юм.

Хаалгатай шүүгээ нь хоолойг хааж нуухаас гадна олон зүйлийг хадгалах орон зай болно. Энэ нь хоолой болон түүний холбоост хүрэх боломжийг хязгаарлахгүй сайн талтай.

 

7. Янз бүрийн хөшгөн хаалт нь хамгийн хямд , орон зай хамгийн их хэмнэсэн арга юм.

Хүний нүднээс нуусан энэ хаалт, хоолойн хооронд жижиг тавиур хийж болох ба ариун цэврийн цаас болон бусад зүйлсийг хадгалж болно.

 

8. Бас нэгэн сонирхолтой арга

 

9. Хөшгөн хаалт нь амархан нээгдэж хоолойд хүрэх боломжийг хязгаарлахгүй байх сайн талтайг та харж байгаа байх. Хэрвээ хаа нэг газраас ус дусаж эхэлбэл элдэв юм эвдэж гэмтээхгүйгээр засаж болох нь.

 

10. Энэ нь байр түрээслэж байгаа, амьдрах тохь тух хямдхан аргаар бий болгох гэсэн хүнд хамгийн ашигтай арга юм. Хэрвээ энэ байрнаас явах хэрэгтэй болбол гүйдэг хөшгөө хүссэн үедээ авах болно.

 

11. Орон байранд тав тухтай амьдрахад суултуур маш чухал үүрэгтэй. Суултуур нь хэрэглэхэд ямар ч бэрхшээл гарахгүй байхаар тохитой байх ёстой.

Харин та ариун цэврийн өрөөний том хоолойг нуух болбол ямар арга хэрэглэх вэ? Та энэ тухайгаа сэтгэгдэл дээр бичвэл баяртай хүлээн авах болно. Мөн энэ нийтлэлийн тухай найз нөхдөдөө хуваалцах хэрэгтэй ба хэн нэгэнд нь ийм санаа яг одоо хэрэгтэй байж болох билээ.

20
ГайхмаарГайхмаар
8
ГоёГоё
6
ТэнэглэлТэнэглэл
6
Ха ХаХа Ха
5
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Халиухаа

    Халиухаа

    2018/06/19 at 12:40

    Х. Лхамхүү

  2. Зочин

    2018/06/19 at 23:53

    goy

  3. Энхжаргал

    2023/09/08 at 20:05

    Дуудлагаар ирж хоолой далдалж өгөх үү

  4. Б. Мз

    Б. Мз

    2023/09/09 at 00:26

    Лхамаа Лхамка

  5. Зочин

    2023/09/09 at 04:29

    goy yanzalsan bainaa. hoiloi n evderhed butsaagaad nuraah bolno

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *