Удахгүй PhoneBloks гар утсыг хэрэглэх боломжтой болох нь

0

Технологийн хорхойтнуудад хүргэх нэг сайн мэдээ бидэнд байна. Prоject Ara төслийн удирдагч Paul Eremenko тус төслийн хөгжүүлэгчдийн анхны хэвлэлийн хурал дээр [tweetable]Google-ын модуль ухаалаг гар утас 2015 оны 1-р сард олон нийтэд зориулан нээлтээ хийх гэж байгааг мэдэгджээ[/tweetable].

Өөрийн хүссэн хэлбэрээр угсрах боломжтой [tweetable]энэхүү ухаалаг гар утасны үнэ 50 доллар байх ба саарал өнгөтэйгээр худалдаанд гарах аж[/tweetable]. Project Ara нь үнэндээ Google-ын ATAP (Advanced Technology and Projects) төслийн дэд төсөл бөгөөд энэ салбарыг хуучин DARPA-гийн захирал байсан Regina Dugan удирдаж байгаа юм байна.

Уг төслийн зорилго нь Голландын дизайнер Dave Hakken-ы Phonebloks концепцийн адил даруулт самбар, дэлгэц, батерей гэх мэт янз бүрийн модулиудыг нэмж болох задгай бүтцийн сууриар хангах ажээ. Eremenko-гийн хэлснээр Ara нь эдэлгээ даах металл хүрээтэй байх ба энэ нь тогтмол цахилгаан соронзонг ашиглан бүрдэл хэсгүүдийг тогтоож байх гэнэ.

Удахгүй PhoneBloks гар утсыг хэрэглэх боломжтой болох нь 2

Удахгүй PhoneBloks гар утсыг хэрэглэх боломжтой болох нь 3

Удахгүй PhoneBloks гар утсыг хэрэглэх боломжтой болох нь 4

[embedyt]https://www.youtube.com/watch?v=PQqudiUdGuo[/embedyt]

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

5 Сэтгэгдэл

  1. Uher tergeer tuulai guitsdeg naimaachin

    2014/05/09 at 16:27

    OO zarna zarna. Camergui 800 MNT, Nemelt 8-16 megapixel iin camernuud ni 200-450 MNT

  2. үхэрчин хүүд

    2014/05/09 at 21:20

    Чи битгий шаа л даа, гараагүй байгаа юмнуудыг дандаа зарна гээд солиороод яваад байхын
    чи туулайтай тэргээр үхэр ч гүйцэхгүй

  3. Sanjaa

    2014/05/10 at 19:55

    ene aimar sensaatstai utas boloh bhaa, hogjuulelt ntr n barag olon niitiin dund chuluutei bh bh, tegeel aimar aimar tom kompaniud uursdiinhuu programmiig tugs bdlaar ashiglahiig sanal bolgool uursdiihuu blockuudiig gargah bh

  4. Залуу

    2014/05/11 at 00:38

    ваав л даа гүүгл ах нь юм хийвэл ч чанартай л юм хийнэ дээ

  5. Uher tergeer tuulai guitsdeg naimaachin

    2014/05/14 at 23:32

    Haritsaandaa soyol sha. Bas ter tergen tuulaigaa ch bas sha

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *