Хүмүүсийн буруутай үйл ажиллагаа ан амьтдад ямар их хор хөнөөл учруулж байгааг харуулах сэтгэл өвтгөм 15+ фото зураг

0

Коала баавгайн хурууны хээ хүнийхээс бараг ялгагдах зүйлгүй бөгөөд зөвхөн мэргэжилтнүүд л ялгааг нь мэдэх боломжтой. Энэ мэтчилэн амьтдад хүнтэй адилхан шинж чанар олон бий! Тэд яг л бидэн шиг эмзэг бөгөөд орон гэрийг нь үгүй хийх эсвэл тэднийг олзлоход гунигладаг.

Бид та бүхэнд хүмүүс байгаль эхэд хэр зэрэг хор хөнөөл учруулдаг болохыг харуулсан фото зургуудыг хүргэхээр бэлтгэлээ. Байгаль эх ийм зүйлс мэдрэхийг хүсээгүй нь лавтай.

1. “Би хашаан доторх модыг тайрчихсан юм. Харин одоо маш их харамсаж байна.”

© BupMaster/reddit

 

2. Орангутан сармагчин өөрийнхөө гэрийг хамгаалж байгаа нь…

© D0NW0N/reddit

 

3. Амазоны тоть хуурамч байгалийн зурганд татагджээ

© Scalettas/reddit

 

4. Цасан шуурга болсны дараа Бухарестын гудамжны золбин нохой өөрийгөө дулаацуулж байна

© Unknown / Reddit

 

5. Эдгээр халиунууд усан доторх тосны бохирдлоос болж зовж шаналж байна

© kWU9YCV/imgur

 

6. Туйлын цагаан баавгайнууд хог түүж идэж байна

© ZombieBorscht/imgur

 

7. Эргийн хамгаалагчийн авсан зураг: энэ цагаан дэглий шувууны хөл болон биенийх нь доод хэсгийн өд бүхэлдээ тос болчихсон байв

© US Coast Guard

 

8. Ойрхон мэт боловч, хэтэрхий хол байна даа…

© lorain3 / Reddit

 

9. Хүмүүсийн буруутай үйл ажиллагаа ан амьтдад ямар их хор хөнөөл учруулж байгаагийн нэг жишээ бол Gus гэх нэртэй туйлын цагаан баавгай юм

Энэ баавгай (1985-2013) Нью-Йорк хотын Төв Паркын амьтны хүрээлэнгийн шүтээн байжээ. Түүнийг амьдрах хугацаанд ойролцоогоор 20 сая гаруй хүн Gus дээр ирж байв. Тэр 1990-ээд оноос эхлэн олон нийтийн өмнө ил гарах болсон бөгөөд өдөрт усан санд 12 цаг сэлдэг байсан аж. Эх сурвалжууд энэ туйлын цагаан баавгайг мэдрэлийн ядаргаанд орж, депресстэж, улмаар “Нью-Йорк хотын стресстэй амьдралын билэг тэмдэг” болж хувирсан гэж үздэг.

© Marie-Lan Nguyen/wikimedia

 

10. Хүмүүс лаазтай шар айрагны хуванцрыг далай руу шидэх үед яст мэлхийнүүдэд ийм зүйл тохиолддог

InFlightBirdman / Twitter

 

11. Оромжноосоо үлдсэн газарт сууж буй өрөвдөлтэй коала баавгай

Ой хээрийн гал түймрийн үр нөлөөг харна уу. Энэ өхөөрдөм бяцхан коала баавгай Австралид дэгдсэн түймрээс болж, орон гэрээ алдсандаа гашуудан сууж байна. Энэ амьтан маш их хэмжээгээр үрэгдсэн билээ. Эргэн тойронд нь юу болсныг хараарай.

© impeesa/imgur

 

 

12. Хүмүүсийн байгаль эхэд учруулж буй хор хөнөөлийн энгийн нэг жишээ бол зэрлэг амьтдад үзүүлж буй нөлөө юм. Тэр ч бүү хэл Крюгерийн Үндэсний Паркт хүртэл энэ зураглалыг харж болно.

natgeo / Instagram

 

13. Их Британийн ой хээрийн гал түймрээс болж энэ шар шувуу орон гэрээ алджээ

Roseferret / Twitter

 

14. Австралид болсон аймшигтай гал түймрийн дараах юу ч үгүй болж хоцорсон имж

© skets90/reddit

 

15. Дэлхий нийтийн хог хаягдлын бохирдлоос болж салхич шувуу ийм орчинд амьдарч байна

© Kim Starr/wikimedia

 

16. Амьтад ч гэсэн хүнээс ялгагдах юмгүй

Аварга том хулсны баавгай болох Yang Yang Шоэнбрунн амьтны хүрээлэнд өөрийнхөө зурсан зургийн хамтаар, Вень хот, Австри улс, 2018.08.10.

reuters / Instagram

 

Бонус

Байгаль эх хүн төрөлхтөнд хамтдаа аз жаргалтайгаар амьдрах хоёр дахь боломжийг өгсөн хэвээр. Илүү олон хүн энэ боломжийг ашиглаж, хогоо хогийн саванд хийж, амьтдын эрх ашгийг хамгаалж, хүрээлэн буй орчиндоо аль болох бага хохирол амсуулж эхэлжээ.

Дижитал технологийн шинэ эрин үе бидэнд энтертаймент байхад илүү бүтээлч хэрэгслийг ашиглах боломжийг олгох болсон.

Циркүүд амьд амьтдыг үзүүлбэрт ашиглахын оронд холограм ашиглах болсон бөгөөд энэ нь илүү догь санаа юм.

© CircusRoncalli / YouTube

 

Хүмүүс амьтдын сайн найзууд байх боломжтой

Ирвэсийн амь насыг аварсан энэ залуу түүнийг буцаагаад зэрлэг байгальд нь тавьж чадаагүй учраас одоо хамтдаа амьдарцгаадаг.

 

Бид тэднийг буцаад зэрлэг байгальд нь тавих болсон

Энэ Уралын шар шувуу зэрлэг онгон байгальдаа буцаж очихыг маш удаан хүлээсэн бөгөөд түүний хүсэл биелээд нэг минут өнгөрсний дараах зураглал.

© pvLr4RF/imgur

 

… мөн тэднийг гал түймрээс аварч байна

© hubiejunior/imgur

 

Бид аз жаргалтай мөчүүдээ тэдэнтэй хамт хуваалцдаг

Их Британийн сайн дурын ажилтан Paul Barton өвчтэй, шархадсан, хөгширсөн болон амьд үлдсэн заануудад зориулан төгөлдөр хуур тоглож өгдөг, Тайланд-Мьянмарын хил дээр орших амьтны асрамжийн газар.

reuters / Instagram

 

Мөн шувууд хүмүүст байгаль эхээ хамгаалах үйлсэд нь тусалцгааж байна

Хэрээ хуванцар савны хаягдлуудыг цуглуулж, хогийн саванд авчирч хийдэг аж.

© Rumble Viral/youtube video grab

Аль зураг нь танд их зүйлийг бодоход хүргэсэн бэ? Хариултаа сэтгэгдэл үлдээх хэсэгт бичээрэй.   

103
ХарамсалтайХарамсалтай
28
ГоёГоё
12
ХөөрхөнХөөрхөн
4
БурууБуруу
3
БахархмаарБахархмаар
3
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Dyyrenhooson Bagshiinhair

    Dyyrenhooson Bagshiinhair

    2020/04/01 at 14:25

    Tiim bolohoor l delhii eej mini bidniigee tseeleed baigaamshdee

  2. Хандмаа Сарантуяа

    Хандмаа Сарантуяа

    2020/04/01 at 23:00

  3. Х. Хоролгарав

    Х. Хоролгарав

    2020/04/02 at 00:00

    Humuus bid nar iim atchaagui t1 uchraas delhii humuusiig ene oor deereesee covid19 hantara virus tsunami tuimer shoroon shuurgaar ooroosoo arichij an amitdaa avch uldheer shiidej bidnii ene oodgui yvdliig orshoolgui hariud ni ooroosoo archhaar shiidsen bololtoi😭😭

  4. Anand Luffy

    Anand Luffy

    2020/04/02 at 12:17

  5. А. Цэлмэг

    А. Цэлмэг

    2020/04/02 at 12:19

  6. Gegeen Hiimori

    Gegeen Hiimori

    2020/04/02 at 20:23

  7. Tsegi Davaa

    Tsegi Davaa

    2020/04/03 at 08:46

    Za surtei ym shiljuuleed suulgaj bolddogui ymuu ergen toirnii uulaa halzan boltol modgui bolgochood genet l uhaan orjdee

  8. Б. Баярчимэг

    Б. Баярчимэг

    2020/04/03 at 12:52

    OMG

  9. Erka Erka

    Erka Erka

    2020/04/03 at 17:14

    энэ хүмүүс бид арайл дэндүү юмаа

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *