Гарын илүүдэл үсийг анзаарагдахгүй шахам болгох 9 арга. Үсний ширхэгийг нарийсгаж мөн ургалтыг нь удаашруулна

0

Илүүдэл үсээ үүрд алга болгомоор байна уу? Харамсалтай нь тийм арга хаана ч байхгүй. Гэвч энэ нь та амьдралынхаа турш үсээ хусах юм уу, вакс хийлгүүлэх ёстой гэсэн үг биш. Тиймээс бид танд биеийн илүүдэл үсийг бараг л харагдахгүй болгодог хурдан бөгөөд маш амархан арга зааж өгөхөөр бэлтгэлээ.

1. “Chamomile” цай

© depositphotos.com © depositphotos.com

“Chamomile” цай нь арьсанд ашиг тустай гэдгээрээ алдартай. Мөн энэ цай эмэгтэйчүүдийн илүүдэл үсийг нарийсгадаг. “Chamomile” цайгаа аяга усанд буцалгана. Шүүж аваад хөргөнө. Ингээд хандалсан цайгаа гар дээгүүрээ түрхээд хатаах хэрэгтэй. Хэсэг байлгаад цэвэр усаар угаана. Энэ нь таны үсний ширхэгийг нарийсгаж өгөх болно.

 

2. Нимбэгийн шүүс

Нимбэг нь эрчимтэй цайруулах үйлчилгээтэй бөгөөд шүүсийг нь шахаж аваад гар дээгүүрээ түрхээрэй. Түүнийгээ 15-20 минут байлгах хэрэгтэй. Энэ үйлдлийн дараа шууд наранд гарахаас сэргийлээрэй. Хэрэв таны арьс эмзэг бол нимбэгний шүүстэйгээ зөгийн бал хольж болно.

 

3. Папая-Турмерикийн зуурмаг

Түүхий папая жимсээ нухашлаад энэтхэгийн шидэт амтлагч гэгддэг турмериктэй холино. Папая жимсний нухаш 2 цайны халбага, турмерик ½ халбага хэмжээтэй байхаар тооцож зуурмагаа бэлтгэнэ. Сайтар холиод гар хөлдөө түрхээд 15 минут байлгах хэрэгтэй. Энэ зуурмагаа долоо хоногт нэг удаа тавьж чадвал үсний ургалтыг удаашруулж, илүүдэл үсний асуудлыг бараг л бүрэн шийдэж чадна.

 

4. Элсэн чихэр

Аюулгүй, байгалийн гаралтай, өвдөлт багатай вакс гэж ойлгож болно. Хайруулын тавганд нэг аяга элсэн чихэр хийгээд, ¼ аяга шинэхэн нимбэгний шүүс, ¼ аяга ус нэмээд бага гал дээр өтгөн болтол нь буцалгана. Өнгө нь бор шаргал болтол нь сайтар хутгаарай. Ингээд өтгөрсөн зуурмагаа хөргөөд цэвэрхэн саванд тасалж авна. Үүний дараа та вакс хийхдээ яаж хийдэг яг тэр дарааллаар үсний чиглэлийн дагуу түрхээд өөрөөр нь буцаж татна. Цаас ашиглах шаардлагагүй.

 

5. Гаатай цай

© depositphotos.com © depositphotos.com

Судалгаагаар гааны навч нь байгалийн гаралтай үс нарийсгах үйлчилгээтэй нь батлагдсан байдаг. Тиймээс гаатай цай тогтмол уух нь таны бие дэх тестостероны түвшинг бууруулж, биеийн үсний ургалтыг удаашруулах болно.

 

 

6. Буурцагны төрлийн бүтээгдэхүүнүүд

© depositphotos.com © depositphotos.com

Буурцагны ашиг тусыг тоочоод барахгүй ч үсний ургалтыг хянахад тусалдаг гэдгийг хүмүүс бараг л мэддэггүй. Шар буурцаг нь үсний уутанцрын хэмжээг багасгаж, цаг хугацааны явцад биеийн үсний ширхэгийг нарийсгасаар байдаг.

 

7. Аарц-гурилтай зуурмаг

© depositphotos.com © depositphotos.com

Өтгөн зуурмаг хийхийн тулд 1 халбага гурил, 2 халбага аарц холих хэрэгтэй. Бэлдсэн зуурмагаа гар, хөл, нүүрэн дээрээ ч түрхэж болно. Усаар зайлахаас өмнө 10-15 минут хүлээнэ. Аарц болон бусад сүүн бүтээгдэхүүн нь тестостероны түвшинг бууруулж, эмэгтэй хүний ​​биеийн үсний ургалтыг удаашруулж өгдөг. Мөн та зуурмагтаа турмерик хольж болно. Энэ зуурмаг нь биеийн үсийг бүрэн алга болгохгүй ч дээрх орцуудтай адил үсний ширхгийг нарийсгаж өгнө.

 

8. Уушгин чулуу

© depositphotos.com © depositphotos.com

Уушгин чулуу буюу биеийн үхэжсэн арьс гуужуулагч чулууг илүүдэл үснээсээ салахдаа ч ашиглаж болно. Гар болон хөлөө дор хаяж 10 минутын турш усанд дэвтээсний дараа энэхүү чулууг хэрэглэхийг зөвлөж байна. Үүний дараагаар биеийнхээ арьсыг гуужуулахдаа зөөлөн тойрог хэлбэрийн хөдөлгөөн хийнэ. Маш үр дүнтэй байх болно. Туршаад үзээрэй.

 

9. Арьс цайруулагч

Эцэст нь хэлэхэд, та хэдэн сарын турш үр дүн хүлээж тэсвэр алдмааргүй байвал биеийнхээ үсийг цайруулах аргыг туршиж үзэж болно. Одоо үед аль хэдийн тийм төрлийн цайруулагч худалдаалагддаг болсон бөгөөд та зөвхөн заавартай нь сайтар танилцах л хэрэгтэй. Гэхдээ тиймэрхүү бүтээгдэхүүнүүд дотроо химийн бодис агуулдаг тул бид дээр дурдсан аргуудыг ашиглахыг зөвлөж байна. Харин та ваксанд дургүй бол цайруулах арга хамгийн үр дүнтэй байж мэднэ.

Танд илүүдэл үстэй холбоотой ямар нэгэн асуудал тулгардаг уу?

5
ГоёГоё
3
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *