Төрсний дараа эмэгтэй хүн илүү гоо үзэсгэлэнтэй харагддаг: үүнтэй санал нийлэхгүй байвал дараах 15 фото зургийг үзээрэй

2

Хэвлэл мэдээлэл бидэнд эмэгтэйчүүдийг хүүхэд төрүүлсний дараа, загварын шоунд оролцож байгаа загвар өмсөгчид шиг харагддаг гэж итгүүлдэг. Үнэн хэрэгтээ амаржсаны дараа эмэгтэйчүүд Диснейн үнсгэлжингээс бага зэрэг өөр харагдана. Амаржсаны дараах эмэгтэйчүүдийн гоо үзэсгэлэнг харуулах зорилготой “Jade Beall” фото төслийг үзсэн хүмүүс 2 хэсэгт хуваагджээ. Зарим нь эмэгтэйчүүдийг ямар зоригтой болохыг гайхширч байгаа бол нөгөө хэсэг нь үзэл бодлоо шударгаар хэлсэн байна.

Хүн бүрийн бодол өөрөө өөртөө зөв. Гэвч амаржаад хэдхэн хоног эсвэл 7 хоногийн дараа өөрийнхөө биеийг бусдад үзүүлнэ гэдэг эмэгтэйчүүдийн хувьд асар их зориг гаргасан үйлдэл юм.

1.

“Энэ бол байх зүйл, амаржсаны дараа ч гэсэн та жирэмсэн хэвээрээ харагдана, хэвийн үзэгдэл.”

 

2.

“Би Чарлиг хөхүүлж байгаа гоё зураг авахуулъя гэж бодсон юм, миний үс гайхалтай харагдаж байна, нүүрээ будчихсан, гэвч миний санаснаар болсонгүй.”

 

3.

“Төрснөөс хойш 1 долоо хоногийн дараа, сул гэдэс болон цоо шинэ язралтын сорвинууд.”

 

4.

“Амаржаад нэг 7 хоног өнгөрчээ, би шударгаар хэлэхэд төрнө гэдэг миний бодож байснаас ч хэцүү зүйл байсан. Сэтгэл хөдлөлөө хянаж байсан ч би юу ч хийхгүй байгаа мөртлөө өдөр бүр уйлдаг байв.”

 

5.

“Амаржсанаас хойш 12 хоногийн дараа, бяцхан сахиусан тэнгэр болон түүний надад үлдээсэн сорвины хамт.”

 

6.

“Өө, би жирэмсэн байхдаа үе шаттайгаар зургаа авъя гэж бодож байсан юмсан, үзэсгэлэнтэй, энхрий, бяцхан үр минь бас түүний бойжиж байсан биеийн зургийг л авч амжлаа.”

 

7.

“Хүндэт интернет минь!” Энэ бол амаржсанаас хойш 9 өдөр өнгөрсний дараах миний бие. Бас би энэ биедээ гомдоллохгүй, хуучин биеэ хүсэхгүй байна.”

 

8.

“Би жирэмслэхээсээ өмнө тарган байсан, гэвч дараа нь би жирэмсэлж, ихэр хүүхэдтэй болсон бөгөөд идэж уух зүйлдээ анхаардаг болсон. Дунд талын зураг нь амаржаад 1 жилийн дараах зураг /2017 оны 12-р сар/, харин баруун талынх нь өнөөдрийн би, хүүхэд алхаж сурсан бас би кроп топ өмсдөг болсон.”

 

9.

“Тийм ээ, надад язралтын сорвинууд байгаа, бас би давхар эрүүтэй, миний гуя дундуураа ямар ч завсаргүй болтлоо томорсон. Миний бие төгс биш, гэхдээ энэ бие минь надад миний бяцхан үрийг бэлэглэсэн. Миний бие түүнийг 9 сар тээж, одоо ч гэсэн халамжилж байна. Надад төгс биетэй байх эсэх нь хамаагүй, байгаа байдал маань надад төгс санагддаг.”

 

10.

“Би сорвиндоо хайртай бас тийм ч амархан алга болохгүй гэж найдаж байна.”

 

11.

“Хичнээн их ээж төгс харагдах гэж хичээдэг бол?”

 

12.

“Эдгээр зургуудын хооронд 5 сарын зай бий. Амаржсанаас хойш 7 сарын дараа миний жинс арай гэж нэг юм таарсан. Би амаржсаны дараа депресст орсон бөгөөд биеэ чөлөөтэй хөдөлгөхийн тулд 4 сарыг зарцуулсан бас сайн юм идэж чаддаг болсон. Эхний зорилго маань 3 кг жин хаях байлаа.”

 

13.

“Би 5 сартай бяцхан үрээ харах бүртээ жин дээрх тоо чухал биш гэдгийг ойлгосон, учир нь надад үр минь жин дээрх тооноос хэд дахин илүү үнэ цэнэтэй.”

 

14.

“Өөрт байгаа зүйлдээ сэтгэл хангалуун бай. Энэ нь хүсэж буй зүйлийнхээ төлөө ажиллахаа боль гэсэн үг биш, харин хайрлаж, дурлаж байгаа зүйлдээ бага ч болов цаг зав гаргах хэрэгтэй гэсэн үг юм.”

 

15.

“Эдгээр зургуудын хооронд 1 жилийн хугацаа бий. Би буцаад хэвэндээ ороогүй. Би амьдралын хэв маягаа өөрчилж, дасгал хийж, шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэж эхэлсэн. Таны эдгээр зургаас харж чадахгүй зүйл бол миний оюун санаа хэрхэн өөрчлөгдсөн явдал юм. Энэ нь надад үнэхээр ач тусаа өгсөн. Таны хамгийн том аялал толгой доторх бодлоос эхлэх бөгөөд бодож байгаа зүйлдээ ач холбогдол өгч чадвал, дараа нь амар тайван байж чадна.”

Хүүхэдтэй болох эсвэл энэ асуудлыг хойшлуулах нь эмэгтэйчүүдийн хувьд шийдэхэд төвөгтэй асуудал болж хувирдаг. Үүнд тохирох оновчтой нэг ч хариулт гэж байхгүй. Хэрэв та энэ дэлхийд цоо шинэ амьдрал бэлэглэхээр шийдсэн бол олон зүйлийг даван туулна гэдгээ ойлгох хэрэгтэй.

21
ГоёГоё
7
ХөөрхөнХөөрхөн
2
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
Ха ХаХа Ха
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Э.Зулаа Э.Зулаа

    Э.Зулаа Э.Зулаа

    2019/01/24 at 10:32

    D Azka

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *