
Өнөөдрийн нийтлэлийн баатрууд өөрсдийн туршлага дээр жинхэнэ үнэ цэнэтэй зүйлийг секонд-ханд дэлгүүрээс эсвэл хогон дундаас ч олж болохыг баталж байна. Үүний тулд заавал онцгой мэдлэгтэй байх эсвэл нэг комиссын нэг дэлгүүрээс нөгөө рүү шагайж цагаа ч үрэх хэрэггүй, заримдаа азтай одтой явахад л болно.
Азтай яваа хүмүүсийн гайхалтай олдворуудыг сонирхуулъя, тэд өчүүхэн мөнгөөр үнэхээр гоёмсог бараа худалдаж авч чаджээ, зарим нэг нь бүр алт эрдэнэс ч авсан байна.
Би өнөөдөр эртний эдлэлийн дэлгүүрээс хайртай шилэн зүүлтээ олж авлаа. 10 жилийн тэртээ хуучин найз залуугийндаа орхиод явчихсан байсан юм.

Хуучин номын дэлгүүрээс унших юмсан гэж бодоод байсан номоо худалдаж авлаа. Гэртээ ирээд номоо эргүүлж хартал дотор нь 1945 оны, одоо өндөр үнэ хүрэх цоо шинэ цаасан дэвсгэрт байгааг олсон.

Би хуучны гоёл чимэглэлийн дэлгүүрээр хааяахан шагайдаг юм. Өнөөдөр 2 долларын үнэтэй сүйн бөгж авлаа. Үнэт эдлэлийн мэргэжилтэнд үзүүлтэл индранил, очир алмаазан шигтгээтэй бөгж гэнэ.

Хуриманд өмсөх костюм хараад л яваад байсан юм. Өнөөдөр харин 20 доллараар гурван хос костюм авчихлаа. Яг иймийг жирийн дэлгүүрээс авсан бол 1700 доллараас наашгүй.

Надад яаралтай үдэшлэгийн даашинз хэрэгтэй болоод, харин халаасанд минь ердөө л 9 доллар байдаг. Байнга ордог секонд-хэнд дэлгүүрээсээ ийм даашинз оллоо.

Хуучны хог зардаг газраас Дэлхийн 1-р дайны үеийн фото аппарат худалдаж авсан юм. Дотор нь хэрэглээгүй хальс байна.

Секонд-хэндээс энэ гоё цүнхийг 20 доллараар авсан. Тэр үедээ цүнхний брэндийг мэдээгүй, харин дараа нь ийм цүнх 2500 доллараар зарагддагийг олж мэдсэн юм. Эгээтэй л ухаан алдаж унасангүй.

Комиссын дэлгүүрүүдэд зарагдаж байгаа мөнгө хадгалах гахайг байнга шалгаж байгаарай. Өнөөдөр нэг ийм олзтой худалдан авалт хийлээ

Энэ гоёмсог хуримын даашинз 50-иад оных, би ердөө 64-хөн доллараар худалдаж авсан

Стивен Кингийн “The Shining” номыг 1,99 доллараар хуучин номын дэлгүүрээс авсан юм. Дотор нь зохиогчийн гарын үсэгтэй дурсгалын үг байгаад зогссонгүй мөн түүний гэрэл зураг ч байж таарлаа

Ердөө 10-хан доллараар Мэрилин Монро-гийн алдартай даашинзтай адилханыг аваад өмсчихлөө

Сэконд-хэндийн гоёл чимэглэлийн тасгаас энэ гоёмсог энгэрийн зүүлтийг 5 доллараар авсан юм. Үнэт эдлэлийн мэргэжилтэнд үзүүлтэл сорьцын дардасгүй алт, тэгээд бас очир алмаазан шигтгээтэй эд гэж хэллээ.

3 ширхэг брэндийн пиджакийг би 15 доллараар худалдаж авсан

Би зургийг хараад л шууд дурласан. 15 доллар л төлж авлаа

Гар хийцийн энэ чамин цүнхийг би ердөө 5-хан доллараар л өөрийн болголоо

Энэ хөөрхөн давс, перец цацдаг савыг би секонд-хэнд дэлгүүрээс худалдаж авсан. Хуучин биш ээ, шив шинээрээ эд

6 доллараар худалдаж авсан хүрэмнээс 5 доллар олсон

Ердөө 12-хон доллараар Ralph Lauren-ы 100 хувь ноосон пальто худалдаж авлаа

“Харри Поттер”-ын шидэт саваа одоо минийх, 1,78 долларын үнэтэй

5 доллараар оёдлын утасны арвин цуглуулгатай болж чадсан шүү. Оёдлын тусгай дэлгүүрт бол нэг багц утас нь л 0,5 доллараар зарагддаг юм.

Энэ миний хамгийн амжилттай худалдан авалт болов уу гэж бодож байна. Хуримын энэ даашинзыг би ердөө 3 доллараар худалдаж авсан.

Бөгж худалдаж авлаа. Худалдагчийн хэлснээр ногоон аметист гэсэн юм. Би үнэт эдлэлийн мэргэжилтэнд үзүүлэхээр шийдсэн, зүгээр нэг шил худалдаад авчихаагүй байгаа гэж айсан юм. Гэтэл маш ховор ногоон өнгийн очир алмааз болж таарлаа.

Манай уншигчдад ч гэсэн илүү сонирхолтой түүх байгаа гэж найдаж байна. Та өөрийнхөө ямар худалдан авалтыг хамгийн амжилттай болсон гэж боддог вэ?








Амгалан Мөнгөнцэцэг
2020/03/14 at 21:41
jinhene az az
Sunny Sunny
2020/03/14 at 22:39
Goe yumoo
Ч' Дорж Сүмбэ
2020/03/15 at 01:07
Azz
Bujinlkham Lkhagvadorj
2020/03/15 at 01:27
Батсүх Баачка
Анударь 'М
2020/03/15 at 03:15
ghde neree iim ym boldgol ym bnle 😂 mnai gert eej bid 2 iin hench tooj zuudeggu bogj yvaal bsin tgsen ter alt mongonii darhan deer ochood uzuulsen chine tsagaan altan bogs baisan 😁😁😁 ngo nomiig havtsaar dugnej boldgu gdg bha😉
Dagino Marie
2020/03/15 at 06:29
Uneheer iim zuil boldog.
Narantsetseg Osor
2020/03/15 at 10:12
Manaid khuuchin baraanii delguur khaana bdag be… medekh khun bval …
Dashmaa Turjargal
2020/03/15 at 10:34
Баярмаа Бадарч
Жавхаа Жавхлан
2020/03/15 at 13:23
Whaat ter second gedeg gazar n yu ym be
Kathy Swan
2020/03/15 at 14:12
Manaid komiss zunduu. Mun zaruuldag delguur bukhiin uruunii zuun ard zamiin khoI’d tald kharagdana lee
Muugii Muugii
2020/03/15 at 16:30
2013 онд солонгосын бараанаас 10.000 төгрөгөөр хавар намрын куртик аваад дотор нь 180.000 вон кармайнд байжээ.
В.Д Мэйвис
2020/03/15 at 20:31
Huuchin nomiin delguurees twilight iig 10k awchaad dotroos ni 10k olj baij bilee
BoLdoo
2020/03/15 at 20:54
Yun ih shunaltainbe uhaan aldah ntr
Алтанхуяг Баттуяа
2020/03/16 at 09:31
Hasu Gb
2020/03/16 at 15:40
Jinjiibadam Gankhuu mongolians getting introduced to thrifting
Энх Мөнх
2020/03/17 at 19:15
Stonks/