Гэртээ, ажил дээрээ тарьж болох жимснүүд

3

Жимс ногоо тарих, үрслүүлсэн суулгацаа ногооны талбайд шилжүүлэх, ирээдүйн ургацандаа санаа тавих их ажлын үе ирлээ. Худалдаж авахын оронд өөрөө ургуулаад идвэл сэтгэлд өег, илүү найдвартай шүү дээ. Харин ногооны талбайгүй хүмүүст зориулж, гэрийн нөхцөлд үрээр жимс хэрхэн тарих тухай зөвлөгөө хүргэе.

Зарим жимсийг нэг жилээр тогтохгүй удаан хүлээж магадгүй ч, өөрөө ийнхүү арчилж ургуулах нь стресстэй тэмцэх, хамт олонтойгоо ойртож нөхөрлөх нөхцлийг бүрдүүлнэ.

Цитрусын төрлийн жимснүүд

Гэртээ, ажил дээрээ тарьж болох жимснүүд 2

Нимбэг, мандарин, апельсин, грэйпфрут зэрэг цитрус жимс нь сайхан үнэртэй, ямар ч улиралд ургуулж болно. Шинэ үрээр үрслүүлэх бөгөөд үрээ угаагаад, хар шороо, хүлэрт хөрс, голын элс хольсон эсвэл тусгай зориулалтын хөрсийг чийглээд суулгана. Үр болгоныг жижиг саванд суулгавал дээр.

Финик /далдуу модны жимс/

Гэртээ, ажил дээрээ тарьж болох жимснүүд 1

Хатаасан үрээр ч ургуулж болно. Өмнө нь хэд хоног дэвтээх хэрэгтэй. Хүлэрт хөрс, элс хольж үрээ суулгаад 2 хоног тутамд шүршиж чийглэнэ. Сарын дараа соёолох бөгөөд цитрусын адилаар гэрэлтэй, сэрүүхэн нөхцөл шаарддаг.

Фэйхоа

Гэртээ, ажил дээрээ тарьж болох жимснүүд 3

Энэ өвөрмөц жимсний үрийг зөөлөн, бүрэн боловсорсон үед нь авна. Хэрэв худалдаж авсан фэйхоа арай түүхий санагдвал дулаан газарт хэд хонуулж болно. Үрийг нь цэвэрлэж хатаагаад элстэй шороонд /гүнзгий суулгахгүй/ булаарай.

Харьцангуй хурдан соёолдог. Хуучин хөрстэй нь хамт томхон саванд шилжүүлж суулгах хэрэгтэй.

Инжир

Гэртээ, ажил дээрээ тарьж болох жимснүүд 4

Фэйхоа суулгасантай бараг ижил аргаар буюу үрээ угааж хатаагаад, чийгтэй хөрсөнд өнгөц суулгаж үрслүүлнэ. Хөрсөн дээрээ бага зэрэг элс цацаж, гялгар уутаар битүүлж хучаарай. Инжир жимсийг дулаахан газар байлгах хэрэгтэй. Тогтмол чийглэж, тасалгаанд агаар байнга сэлгэж байвал 3 долоо хоногийн дараа соёолж эхэлнэ. Дулааны улиралд 20 хэмээс доошгүй, өвлийн цагт 14 хэмээс дээшгүй дулаанд байлгана.

Маракуйя

Гэртээ, ажил дээрээ тарьж болох жимснүүд 5

Маракуйягийн үрийг суулгавал ихэнхдээ жимс ургахгүй, харин нүд баясгах гоёмсог цэцэг дэлбээлнэ. Гэхдээ нөхцөл нь бүрдвэл шүүслэг жимс ч ургаж магадгүй шүү дээ. Халуун бүсийн ургамалд шаардагдах хурц гэрэл, агаар, дулаан, их чийгэнд дуртай.

Авокадо

Гэртээ, ажил дээрээ тарьж болох жимснүүд 6

Амин дэмийн уурхай болсон энэ жимсийг хоёр аргаар ургуулж болно. Эхний арга: үрийг нь бүрхсэн нимгэн хальснаас салгаж, цүлхгэр талаар нь хөрсөнд 2-3 см гүн суулгаж, шовх үзүүрийг нь ил гаргана. Дараагийн арга: үрнээс хальсыг нь салгалгүй дунд хэсэгт 3 жижиг нүх гаргана. 3 нүхлэхдээ 120 хэмийн дэлгэмэл өнцөг үүсгэж байхаар тооцох бөгөөд энэ нүхэндээ чүдэнз шургуулж, устай аяганы амсарт тогтооно. Усанд үр дөнгөж хүрч байх ёстой. Ингээд хангалттай үндэслэмэгц хөрсөнд суулгана. Соёолох хүртэл нь 18 хэмийн дулаанд байлгах хэрэгтэй. Өвлийн улиралд бол арай сэрүүхэн газар тавина.

Хан боргоцой

Гэртээ, ажил дээрээ тарьж болох жимснүүд 7

Хан боргоцойнд үр байхгүй. Тиймээс орой хэсгийг нь /жимс нь 2 см орчим зузаантай/ хэрчиж аваад голын чийгтэй элсэнд суулгана. Усанд дуртай учраас тогтмол усалж байх хэрэгтэй. Өвлийн улиралд бараг ургахгүй байж магадгүй.

Анар

Гэртээ, ажил дээрээ тарьж болох жимснүүд 8

Үрлэн анар илүү сайн ургана. Усгүй удаж чадах боловч дулаан нөхцөл зайлшгүй шаарддаг. Гоё цэцэгтэй, 40 см өндөр ургасан бол бараг бүтэн жилийн турш үр жимсээ өгнө. Дунджаар 5 см диаметртэй 7-10 ширхэг жимс нэг удаадаа гаргана.

55
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
7
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
2
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Нараа

    2016/05/22 at 20:47

    Гоё бна алимны мод үрслүүлээд бгаа бусдыг нь үзнээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *